中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Монгол Улсын 2019 оны ТОП100 ААН-үүд тодорлоо

Монголын тухай мэдээллийн булан

Монгол Улсын 2019 оны ТОП100 ААН-үүд тодорлоо

来源: Үзэсгэлэнгийн хэлтэс Баатар Нийтэлсэн: www.mongolchamber.mnНийтэлсэн цаг:2020-05-27

      МҮХАҮТ-ын веб сайтын 5 сарын 20-ны мэдээнд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа цахимхэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын ЕрөнхийлөгчО.Амартүвшин хэлэхдээ  2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттойжил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг түүчилж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээсхалуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа давантуулъя гэж уриаллаа.

       ТОП100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварынерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ынтөлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэдтулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийндаатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5үзүүлэлтийг чухалчилдаг.

       2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтойхарьцуулахад 3.4 их наядаар өсч, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөнтатварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн ньтатварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. 2018 онд ТОП 100ААН-ийн төлсөн татвар нь татварын нийт орлогын 50 хувийг эзэлж байсан бол 2019онд энэ үзүүлэлт 15 хувиар өссөн. Эдгээрт ажиллагсадын тоо  6 мянгаарнэмэгдэж 89 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8 хувьтай тэнцэж байгаа ба нийтнийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 27 хувийг бүрдүүлсэн байна.

       ТОП 100 ААН-ийн эхний 3-д Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс-ТаванТолгой ХК, Оюу Толгой ХХК тодоржээ.


Монгол Улсын 2019 оны ТОП100 ААН-үүд тодорлоо

Монгол Улсын 2019 оны ТОП100 ААН-үүд тодорлоо




内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт