中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд хүнсний ногоо үйлдвэрлэл, усжуулалтын системийг шинэчлэх зээлийн гэрээ байгуулав

Монголын тухай мэдээллийн булан

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд хүнсний ногоо үйлдвэрлэл, усжуулалтын системийг шинэчлэх зээлийн гэрээ байгуулав

来源: Үзэсгэлэнгийн хэлтэс Баатар Нийтэлсэн: www.gogo.mnНийтэлсэн цаг:2020-05-07

       5 сарын 5-ны өдөр gogoсайтын мэдээлсэнээр,төрийн өмчит усжуулалтын систем болон хүнсний ногооныүйлдвэрлэлийг шинэчлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх 40 сая ам.долларын зээлолгох болов.Зээлийн гэрээ болон Ядуурлыг бууруулах Японы сангийн хоёр саяам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийнхөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр (АХБ)  гарын үсэг зурлаа. АХБ-ыгтөлөөлж тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран,Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар гарын үсэгзурав. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ёслолд оролцлоо.

       Уг төслөөс нийт 3,458 өрх ашиг шим хүртэнэ. Тэдний 1,041 ньорлого багатай өрхүүд. “Үнэлгээ багатай, уламжлалт үр тариатариалалтаас гадна өндөр үнэ цэнэтэй хүнний ногоо тарьж, энэ салбарыгтөрөлжүүлэн хөгжүүлбэл орон нутаг дахь иргэдэд ажлын байр бий болгож, тэднийорлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм” хэмээн АХБ-ны Монгол Улс дахьСуурин төлөөлөгч Павит Рамачандран онцлон тэмдэглэв.  

       Хөдөө аж ахуйн салбар нь орон нутагт иргэдийн амьжиргааны гол эх үүсвэрболдог. Гэвч нэр төрлийн хувьд хангалттай төрөлжөөгүйн улмаас хүнсний ногоо,бордооны хувьд Монгол Улс импортоос хамааралтай хэвээр байна. Үүний зэрэгцээ,улсын хэмжээнд усалгааны систем нь хүчин чадал багатай, ган гачиг, үер усныаюулд тэсвэргүй. Уг төсөл үр ашигтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэйусалгааны дэд бүтэц, менежментийн системийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйнүйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дээшлүүлэх, улмаар техник, институци болонудирдлагын чадавхуудыг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой юм. Тусбанк хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихдээ бичил, жижиг дундүйлдвэрлэгчдэд илүү анхаардаг. Учир нь тэд нийт үйлдвэрлэгчдийн дийлэнхийг бүрдүүлэхийнсацуу эмэгтэйчүүд зонхилдог. Иймд хүйсийн тэгш байдлыгхангах АХБ-ны өөр зорилттой ч нийцдэг аж.

       Түүнчлэн төслийн хүрээнд эрс хүйтэрдэг бүс нутгуудад зориулсан үр ашигөндөртэй усалгааны технологи, өвөл, зуны ногооны хүлэмж, алсын зайн тандалт хийхтехнологи бүхий хэрэглэхэд хялбар хөрөнгийн менежментийн систем зэрэг инновацидсуурилсан, шинэлэг ажлууд хийх юм.  Төслийн нийт төсөв 46.25 сая ам.долларбөгөөд АХБ-аас үүний 25.3 сая ам.долларыг хөнгөлөлттэй нөхцөлтэйзээлээр,14.7 сая ам.долларыг энгийн нөхцөлтэй зээлээр санхүүжүүлнэ. Мөн Засгийнгазраас төслийн зардалд 4.25 сая ам.долларын санхүүжилт гаргана. Үлдсэн 2 саяам.долларыг Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-ийн буцалтгүй тусламжаарсанхүүжүүлнэ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт