中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Эхний улиралын Монгол улсын гадаад худалдааны ерөнхий байдал

Монголын тухай мэдээллийн булан

Эхний улиралын Монгол улсын гадаад худалдааны ерөнхий байдал

来源: Үзэсгэлэнгийн хэлтэс Баатар Нийтэлсэн: Монгол Улсын Үндэсний Статистикийн ХорооНийтэлсэн цаг:2020-04-21

       Монгол Улсын ҮндэснийСтатистикийн Хорооноос нийтэлсэн мэдээллээс,Монгол Улс 2020 оны эхний улиралднийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбумамерик доллар, үүнээс экспорт 1.0 тэрбум америк доллар, импорт 1.2 тэрбум америкдоллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.1 сая америкдоллар, үүнээс экспорт 735.9 сая америк доллароор, импорт 124.1 сая америкдоллароор тус тус буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний улиралд 485.9 саяамерик долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний улиралд 125.8 сая америкдолларын алдагдалтай байна.

       2020 оны эхний улиралд БНХАУ-тай 1.2 тэрбумам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн56.5 хувийг эзэлж байна. БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортындүнгийн 87.3 хувийг бүрдүүлж байна. БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 26.7хувийг чулуун нүүрс, 38.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британиулсад экспортолсон барааны 84.0 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 91.6хувийг жоншны экспорт, Сингапур улсад экспортолсон барааны 51.7 хувийг чулууннүүрс, эзэлж байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 735.9 сая америк доллароорбуурахад алтны экспорт 115.6 сая америк доллар, зэсийн баяжмалын экспорт 152.6сая америк доллар, нүүрсний экспорт 391.3 сая америк доллароор буурсан ньголлон нөлөөлсөн байна.

       2020 оны эхний улиралд импортын гол түнш улсуудындүнг авч үзвэл, ОХУ 33.5, БНХАУ 29.0, Япон Улс 7.6,  АНУ 4.6, БНСУ 4.0 хувийг тус тус эзэлж, нийтимпортын 78.7 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортоор оруулсан барааны 54.1хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 64.7 хувийгсуудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 9.3 хувийг цахилгаан эрчимхүч, 3.8 хувийг ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараабүтээгдэхүүн эзэлж байна. Импорт өмнөх оны мөн үеэс 124.2 сая америк доллароорбуурахад суудлын автомашины импорт 36.3 сая америк доллар, ачааны автомашиныимпорт 15.3 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт