中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Монгол улсын Засгийн газар эдийн засгийг дэмжих чиглэлээр 7 арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

Монголын тухай мэдээллийн булан

Монгол улсын Засгийн газар эдийн засгийг дэмжих чиглэлээр 7 арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

来源:Үзэсгэлэнгийн хэлтэс Баатар Нийтэлсэн:Ардын мэдээ-Олон улсын сувагНийтэлсэн цаг:2020-04-07

Ардын мэдээ сайтын Улаанбаатар дахь сурвалжлагч Хуо Вэн 3сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээндээ Монгол Улсын засгийн газрын албан ёсныцахим хуудсанд мэдээлснээр Монгол Улсын ерөнхий сайд Хүрэлсүх тус өдрийнзасгийн газрын хуралдаанаар засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааныхөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэнбайдлын үед коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн эсрэг хариу аргахэмжээ авах зорилгоор эдийн засгийг дэмжих чиглэлээр 7 арга хэмжээ авч хэрэгжүүлэхболсноо мэдэгдсэн байна.

     Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлэх эдийнзасгийг дэмжих арга хэмжээнд 4 сарын 1-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд ажахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх; төрийн албан хаагчидболон хувийн хэвшлийн ажилчдыг ХАОАТ-с чөлөөлөх; орлогын дүн нь 1.5 тэрбумтөгрөгөөс (ойролцоогоор 3.8 сая юань, 1 юань ойролцоогоор 395 төгрөг ) бага ажахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөх; COVID-19-ын хорио цээрийннөхцөлөөс шалтгаалж орлого нь буурсан ч ажлын байраа хэвээр хадгалж буй хувийнхэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрд 3 сарын хугацаанд сар бүр 200,000төгрөгийн дэмжлэг үзүүлэх; малчдыг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн(ойролцоогоор 760,000 сая юань ) эх үүсвэрийг шийдвэрлэж, ноолуур худалданавагчдад 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох; 18 хүртэлх насны хүүхдэд сарбүр олгодог 20,000 төгрөгийг 3 сарын хугацаанд 30,000 болгон нэмж олгох; 4сарын 15-ны өдрөөс бензин, шатахууныг литр тутамд 300 төгрөгөөр бууруулах зэрэг7 арга хэмжээ багтсан байна.

Дэлхий нийтийн хэмжээнд цар тахал дэгдсэн энэ үед МонголУлсын ерөнхий сайд Хүрэлсүх улс орныхоо эдийн засгийн хөгжилд урьдын адил итгэлтөгс хэвээр байна гэж Монцамэ агентлагаас мэдээлэв. Тэрээр Монгол улсын Засгийнгазраас хаврын тариалалтын ажилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ томоохон төсөл,хөтөлбөрүүдийг урьдын хэвээр хэрэгжүүлнэ хэмээн мэдэгджээ. Сангийн сайдХүрэлбаатар дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 5 их наяд төгрөг нь(ойролцоогоор 12.66 тэрбум юань) валютын ханш, инфляцад нөлөөлөхгүй юм, учир ньЗасгийн газрын валютын нөөц 2016 оны засгийн эрх барих эхэн үеийн 1 тэрбумам.доллароос өдгөө 4.2 тэрбум ам.доллар хүртэл өссөн бөгөөд энэ нь Монгол улсцар тахлыг эсрэг хариу арга хэмжээ авахад хөрөнгийн баталгаа болж өгөх юм гэжмэдэгджээ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт