中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Монголбанкны худалдан авсан үнэт металл 4.9 тоннд хүрэв

Монголын тухай мэдээллийн булан

Монголбанкны худалдан авсан үнэт металл 4.9 тоннд хүрэв

来源:үзэсгэлэнгийн хэлтэс, Баатар, www.mongolbank.mnНийтэлсэн цаг:2020-03-17

Монголбанк 2020 оны 03 дугаар сарын11-ний өдрийн байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс алт3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэтметалл худалдан авч байснаас 3.7 тонноор өссөн байна. Үнэт металлын худалдан авалт өсөхөд дараах шалтгаанууднөлөөлөв. Үүнд:

1.     Дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн;

2.     Өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдаххугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авчбайсан;

3.     Он гарсаар Монголбанк дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7тн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь тус тус нөлөөлөв.

Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 граммалтны дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард дунджаар 140,292.94  төгрөг байв.Харин 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ 1гр алт 147,096.92 төгрөг, 1 гр мөнгө 1,492.43 төгрөг тус тус байна.  

Монголбанк нь 2020 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсадолборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай,1000 гр мөнгөнгулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёснысертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаарбэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ингэснээр дотоодын зах зээл албан ёсныбүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаарашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхойцагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой юм.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт