中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Дэлхийн банк: 4 төрлийн хүчин зүйл Монгол улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

Монголын тухай мэдээллийн булан

Дэлхийн банк: 4 төрлийн хүчин зүйл Монгол улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

来源: Үзэсгэлэнгийн хэлтэс Баатар, Монгол улс дахь “Банк оф Чайна”-ийн Төлөөлөгчийн газарНийтэлсэн цаг:2020-03-04

Дэлхийн банкны 2020 оны 2 дугаарсард гаргасан Монгол Улсын эдийн засгийн тойм тайланд Монгол Улсын эдийнзасгийн өсөлт сүүлийн жилүүдийнхээс бага зэрэг саарсан ч дунд хугацааны төлөвэерэг хэвээр байна гэжээ. Харин 2020-2021 онд хувийн хэрэглээний тогтвортойөсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийнзасаг дунджаар 5.6 хувиар өсөх төлөвтэй байна. Мөн Засгийн газраас төсвийнорлогыг нэмэгдүүлэх, зардлаа үр дүнтэй, оновчтой болгох замаар дунд хугацаандЗасгийн газрын өрийг үргэлжлүүлэн бууруулахад чиглэсэн төсвийн нэгдмэл бодлогооүргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байгаа. Гэвч гадаад болон дотоод орчны тодорхойгүйбайдал нэмэгдэж байгаагаас эдийн засгийн хэтийн төлөвт эрсдэл нэмэгдэж байгааганхаарах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн байдал дараах 4 хүчин зүйлээсшалтгаална. Үүнд:

1.    2020 оныУИХ-ын сонгуулиас шалтгаалсан улс төрийн тодорхойгүй байдал

2.    АНУ болонБНХАУ-ын хоорондын худалдааны хэлэлцээрийн тодорхой бус байдал болон түүнийтүүхий эдийн үнэд үзүүлэх нөлөөлөл

3.    Банксанхүүгийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн явц

4.    Мөнгөугаахтай тэмцэх үйл ажиллагааны ахицаас ихээхэн хамаарахаар байна.

ТүүнчлэнМонголУлсынэдийнзасагХятадулсын эдийн засгаас өндөр хамааралтай одоогийн орчинд шинэтөрлийн коронавируснээс БНХАУ-ын эдийн засагт үзүүлэх нөлөө нь Монголын эдийнзасагт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Дэлхийн банкны Монгол дахь сууринтөлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ, "Дунд хугацааны эдийн засгийн төлөвэерэг байгаа ч төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлж, гадаад валютын интервенцээзохистой түвшинд байлгах замаар валютын нөөцийг улам нэмэгдүүлэх зэрэг ньбодлого боловсруулагчдын хувьд нэн тэргүүний 2 чухал бодлогын зорилт хэвээрбайхаар байна. Засгийн газраас 2020 онд эдийн засгийн шинэчлэлээ үргэлжлүүлэхнь зах зээлийн хэтийн төлөв, гадаадын шууд хөрөнгө оруулалтад чухал үүрэггүйцэтгэнэ" гэдгийг онцлов. Дэлхийн банкны МонголУлсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану,“Санхүүгийн салбарынтогтвортой байдлыг бэхжүүлэн, ялангуяа зээлийн бодлого, банкны салбарынтогтвортой байдлыг хангах нь макро эдийн засгийн тогтвортой байдал, ажлын байрнэмэгдүүлэх, улмаар ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна. Бодлогоболовсруулагчид 2018 оны сүүлээс эхлэн мөнгөний бодлогоо алгуур чангалж байгаань зээлийн өсөлтийг барихад үр дүнгээ өгч байна. Цаашид ч макро зохистойбодлогоор дамжуулан үүсч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх нь чухалбайна. Монгол Улс санхүүгийн салбарын хяналт, шалгалтыг улам сайжруулах,ялангуяа макро зохистой бодлогын арга барилыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, болзошгүйхямралыг удирдах, шийдвэрлэх арга замаа улам боловсронгуй болгох чиглэлээр хийжбуй хүчин чармайлтаа тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

\Мэдээллийн эх сурвалж: parliament.mn\


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт