中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Монгол улсын Зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1 дүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13% буурчээ

Монголын тухай мэдээллийн булан

Монгол улсын Зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1 дүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13% буурчээ

来源:Үзэсгэлэнгийн хэлтэс Баатар, Монгол улс дахь “Банк оф Чайна”-ийн Төлөөлөгчийн газарНийтэлсэн цаг:2020-03-04

Монгол улс 2020 оны1 сарын гүйцэтгэлээр 101.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн онымөн үетэй харьцуулбал 13%, үнийн дүн 114.1 сая ам.доллар буурсан байна. “Оюутолгой” компанийн мэдээлж байгаагаар шинэ коронавирусын халдвар үүсэхээсурьдчилан сэргийлэх ажлыг бэхжүүлэх зорилгоор Монгол улсын Онцгой байдлын комиссхуралдаж 3 сарын 2-ны өдрийг хүртэл нүүрс экспортлохыг хориглосон шийдвэргаргасан. “Оюутолгой” компани зэсийн баяжмалын экспортыг Гашуун сухайт боомтоорхэвийн экспортлож байна. Гэсэн хэдий ч Засгийн газраас авч байгаа шинэкоронавирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь экспортынхэмжээ буурахад нөлөөлжээ. Энэ оны 1 дүгээр сарын байдлаар төмрийн хүдрийнэкспортын хэмжээ 34%-иар өсч, 815.5 мян.тн хүрсэн. Төмрийн хүдрийн нийлүүлэлтнэмэгдэхийн хирээр түүний үнэ буурах магадлалтай. Шинэ коронавирусын халдварынцар хүрээ нэмэгдэхийн хирээр төмрийн хүдрийн үнэ тооцоолж байснаас илүү буурахмагадлалтай байна. Гаалийн ерөнхий газрын гаргасан мэдээллээр цайрын баяжмалынэкспорт бага зэрэг нэмэгдэж 12700 тн хүрчээ. Өнгөрсөн онд 82000 тн цайр экспортлосон“Цайт минерал” ХХК энэ оны 1 дүгээр сарын байдлаар 7224 тн цайр экспортлосон батахалт өвчлөлийн нөлөөгөөр цайрын үнэ буурч байна. 1 дүгээр сарын 22-ны өдрөөсхойш Лондонгийн Металлын бирж дээр цайрын үнэ 12.7%-иар буурчээ.

\Мэдээллийн эх сурвалж: Монголын мэдээ сонин\


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт