中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Агаарын тээврийн орлого 14 хувиар өсжээ

Монголын тухай мэдээллийн булан

Агаарын тээврийн орлого 14 хувиар өсжээ

来源:Улаанбаатард суугаа төлөөлөгчийн газар Баатар,Сод,Нийтэлсэн цаг:2019-12-23

/МОНЦАМЭ/. Оны эхний 11 сард агаарын тээврээр тээсэн ачаа 5.3 мянган тоннболж өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө. Дотоодод тээсэн ачаа өмнөх оны мөнүеэс 22.8 хувиар буурч олон улсад тээсэн ачаа 1.1 хувиар өссөн бөгөөд салбарынорлого 468.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсжээ.

Эхний 11 сард агаарын тээврээр давхардсан тоогоор 1.5 сая хүнзорчсон нь өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Орон нутагтзорчигчийн тоо 8.9 хувиар өсөхөд Даланзадгад чиглэлийн зорчигчид 4.1 дахин,Овоот чиглэлийн зорчигчид 51.4 хувь, Алтай чиглэлийн зорчигчид 56.9 хувиарөссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин олон улсад зорчигчид оны эхний 11 сард 1.1сая хүн болж, өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд УлаанбаатарХайлаар чиглэлийн зорчигчид 4.9 дахин, Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчид 3дахин, Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн зорчигчид 58.9 хувь,Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн зорчигчид 39 хувь, Улаанбаатар-Сөүлчиглэлийн зорчигчид 6.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт