中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Хятад, Монгол,Оросын аялал жуулчлалын сайдын 3-р уулзалт Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдав

Монголын тухай мэдээллийн булан

Хятад, Монгол,Оросын аялал жуулчлалын сайдын 3-р уулзалт Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдав

来源: ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хорооны албан сайтНийтэлсэн цаг:2018-10-12

 

Хятад, Монгол,Оросын аялал жуулчлалын сайдын 3-р уулзалт Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдав

    2018 оны 7-р сарын 9-ны өдөр, Хятад, Монгол,Оросын аялал жуулчлалын сайдын 3-р уулзалт Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Хятадын талаас Соёл, Аялал жуулчлалын дэд сайд Дү Жян ахлан оролцож, ӨМӨЗО, Шанси, Гирийн, Шанхай, Анхуй, Жянши, Хэ-нан, Хү-нан, Гуандүн зэрэг 9 муж, өөртөө засах орны аялал жуулчлалын байгууллага уулзалтад байлцав, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жэн И-пинь уулзалтад үг хэлэв. Монголын Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, ОХУ-ын аялал жуулчлалын газрын дэд дарга Кололев нар тусбүр оролцов.
    Дэд сайд Дү Жян арга хэмжээний нээлтийн үеэр үг хэлэхдээ Аялал жуулчлалын сайд нарын уулзалт бол Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтын хэрэгжилт, аялал жуулчлалын салбар дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх хөрс суурь, гурван орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд тавцангаар хангасан юм. Сайд нарын анхдугаар уулзалтаас нааш талуудын аялал жуулчлалын салбар дэх хамтын ажиллагаа нь тасралтгүй гүнзгийрэн хөгжиж, маш их амжилтад хүрсэн, хамтдаа “Түмэн газрын цайны зам” аялал жуулчлалын брэндыг байгуулсан, “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоог байгуулсан, аялал жуулчлалын тусгай нислэг, тусгай вагон, өөрөө машинаар аялах маршрут үйлдсэн, бас хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүс байгуулсан байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх явцдаа соёл, байгаль орчиндоо ээлтэй байх, сайн чанар брэндийг хөгжүүлэхийг анхаарах, гурван орны хил залгаа аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэх, “Түмэн газрын цайны зам”-ын брэндийн нөлөөг ихэсгэх зэргийг онцолсон байна.
    Монголын Соёл, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ Монгол Улс нь Хятад, Орос хоёр оронтой хил залгаа, газар зүйн байршлын хувьд маш сайн давуу нөхцөлтэй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийн шинэ хэлбэр юм. Бид энэ оны нэгдүгээр хагас жилд судлаачидтай хамтран Монгол, Хятадын болон Монгол, Оросын хил залгаа аялал жуулчлалын маршрут тогтоож, аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг сайжруулж, хөрөнгө оруулалт татаж, эл улсын иргэдийн аялалд аюулгүй мөртөө тохилог нөхцөлөөр хангасан байна. “Түмэн газрын цайны зам” болон “Түмэн гол” төсөл бол бидний хамтдаа бүтээсэн хил дамнасан аялал жуулчлалын брэнд юм. Бид ногоон эко аялал жуулчлалын брэндийг нутагшуулахыг дэмжиж ажиллана гэв.
    ОХУ-ын аялал жуулчлалын газрын дэд дарга Кололев үг хэлэхдээ, бид Оросын хил нэвтрүүлгийг хөнгөвчлөх, гурван орны аялал жуулчлалын байнгын механизмыг байгуулж хөгжүүлэх, бодлогын хувьд уялдаатай байлгах, байгаль орчиндоо ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг анхаарч, Хятад, Монголтой хамтран Артайг нутгийн аялал жуулчлалын бүсийг байгуулахад идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
    ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жэн И-пинь нь Хятадын бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагыг төлөөлөн үг хэлэв. Хятадын Өвөр монгол болон Монголын Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, Дорно говь аймаг, Өмнө говь аймаг болон Оросын Байгаль нуурын нутаг дэвсгэр, Буриад улс, Эрхүү зэрэг нутгуудтай хил нийлж, иргэд маш сайн харилцаатай байдаг. Гурван орны таван орон нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны механизмын хүрээнд бид гурван орны өсвөрийн аялал, Монгол үндэстний гоёлын тэмцээн, олон улсын цас мөсөн баяр, гоо сайхны тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ, үүнд онцлох нь Өвөр монголын “Тал нутгийн од”, “Евро Азийн од” аялал жуулчлалын тусгай вагоныг явуулсан, гурван орны өөрөө машинтай аялах маршрут болон аялал жуулчлалын тусгай нислэг үйлдсэн юм, эдгээр үйлдэл нь гурван орны эх газрын аялал жуулчлалын маршрутыг нэмэгдүүлж, Өвөр монголчуудад Орос, Монголын байгаль болон хүн ардтай танилцах боломж хангаж, гурван орны нөхөрлөлийг ахиулсан байна.
    ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хороо бол “Түмэн газрын цайны зам” аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн байгууллага юм, бид “Түмэн газрын цайны зам, танилцах аялал”, “Монгол улсын хөх өндөрлөгийн аялал” болон “Түмэн газрын цайны зам, бизнес болон жуулчлалын аялал”зэрэг арга хэмжээг зохион байгуулж, гурван орны аялал жуулчлалын байгууллага хоорондын хамтын ажиллагаа болон солилцоог ахиулж, “Түмэн газрын цайны зам” дагуу орон нутгийн аялал жуулчлалын хөгжил, аялал жуулчлалын ААН-үүдэд хамтын ажиллагааны тавцан бий болгож өгч, гурван орны жуулчлагчдад олон сэдэвт, олон төрөлжсөн, эрүүл, аюулгүй, тохилог аяллын орчиг бүрэлдүүлж өгсөн байна гэв.
    Хятад, Монгол, Орос гурван орны аялал жуулчлалын байгууллагын дарга нар хурлын протоколд гарын үсэг зурж, хамтарсан тунхаг нийтэлж, арга хэмжээний дараа хэвлэлийн хурал хийж, гурван орны хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх хүрээнд маш олон нэгдсэн санал бий болж, аялал жуулчлалын хөгжилд бодлогоор хангасан байна.
    Тус удаагийн хуралдаан нь нийт 3 өдөр болж, дараагаар Монгол, Хятад болон Хятад, Оросын аялал жуулчлалын дарга нарын уулзалт, Монгол, Хятад болон Хятад, Оросын хилийн орон нутгуудын аялал жуулчлалын байгууллагын уулзалт, ААН-үүд хоорондын уулзалт, “Түмэн газрын цайн зам” гудамжинд мод тарих үйл ажиллагаа, Монгол Улсын хувцас заслын үзүүлбэр, Улсын баяр наадам арга хэмжээний нээлт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт