中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Хятад-Монголын Гурав дахь удаагийн экспо арга хэмжээний бэлтгэл хангах уулзалт Монгол Улсад зохион байгуулагдав

Монголын тухай мэдээллийн булан

Хятад-Монголын Гурав дахь удаагийн экспо арга хэмжээний бэлтгэл хангах уулзалт Монгол Улсад зохион байгуулагдав

来源: Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-10-12

Хятад-Монголын Гурав дахь удаагийн экспо арга хэмжээний бэлтгэл хангах уулзалт Монгол Улсад зохион байгуулагдав

 

    2018 оны 8-р сарын 30-ны өдөр, Монгол Улсад болж байгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон болон Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн 4-р хуралдаанд оролцож байсан ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны хэрэг эрхлэх газрын дэд дарга Жан Руйхуай тэргүүтэй 4 төлөөлөгч Монгол Улсын ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энхбат-тай уулзав. Уулзалтаар талууд 2019 онд зохион байгуулагдах Хятад-Монголын Гурав дахь удаагийн экспо арга хэмжээний бэлтгэл хангах асуудлаар санал солилцож, Монголын талаас ХХААХҮЯ-ын холбогдох Газар, Хэлтсийн дарга нар оролцсон бол Хятадын талаас ӨМӨЗО-ны АЗО-ны зөвлөх Бао Гуанлинь, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны Монгол улс дэх төлөөлөгч Баатар, Монгол улс Өвөр монголын бизнес холбооны нарийн бичгийн дарга Ван Шүгэнь нар байлцав.
    ӨМӨЗО-ны АЗО-нь Хятад-Монголын экспо арга хэмжээг маш чухалчлан үзэж байгаа, 3-дахь экспотой холбоотой бэлтгэл ажлуудыг аль болох эрт эхлүүлэх, ӨМӨЗО-ны АЗО-ны дэд тэргүүлэгч хатагтай Ай Лихуа болон Монголын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батзориг хоорондын уулзалтаар тохиролцсон нэгдсэн саналын хүрээнд бэлтгэл ажлуудыг нарийвчлан төлөвлөх, ойрын хугацаанд өнгөрсөн 2 удаагаар зурагдсан гэрээний хэрэгжилт болон 11-р сард Шанхайд болох “Хятадын олон улсын импортын экспо”-гоор Хятад-Монголын экспо арга хэмжээг танилцуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх гэдгийг Жан Руйхуай дарга онцлов. ӨМӨЗО-ны АЗО-ны зөвлөх Бао Гуанлинь өнгөрсөн 2 удаагаар зурагдсан гэрээ төслүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулан, холбогдох ААН-үүдээс хэрэгжилтийн тухай судалгаа хийж дэмжихийг Монголын талд санал болгов. Тэрээр гэрээ хэлэлцээрүүд нь хоёр орны ААН-үүдэд маш их ашиг авчирж, хоёр орны ард түмэнд идэвх ач холбогдолтой болох, 3-р экспог ч ажил хэрэгч, үр дүнтэй, цэгц байх зарчмын дагуу зохион байгуулах болно гэв.
    Монгол Улсын ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энхбат хэлэхдээ ӨМӨЗО-ны АЗО-оос 3-р экспо арга хэмжээг чухалчлан үзэж байгаа, бэлтгэл ажлыг бүр эртнээс нь зохион байгуулж байгаад баяртай байна, манай яам Хятадын Худалдааны яамтай санамж бичгийн төслөө хэлэлцэж байна, үүгээр холбогдох бэлтгэл ажлууд жигдэрч эхэлнэ. Хятадын талаас санал болгосон ерөнхий төлөвлөгөө болон санаад санал нийлж байна, тун удахгүйгээр талууд ерөнхий төлөвлөгөөнд нарийвчилсан хувиар хийж, байнгын холбоо барих механизм байгуулж, хоорондоо цаг тухайд нь холбоо барих боломжтой болгохыг санал болгов. Тэрээр өнгөрсөн 2 удаагийн амжилттай туршлага маань 3-дахь экспоны амжилттай зохион байгуулагдахад хөрс суурь болох, Монгол-Хятадын экспо тавцан нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа болон худалдаа эдийн засгийн харилцааны гүүр болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ чухалчлав. 

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт