中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Хятадын Засгийн газар Монгол улсын гаальд контейнер, автомашины хяналтын систем тус бүр 2-ыг буцалтгүй тусламжаар олгов

Монголын тухай мэдээллийн булан

Хятадын Засгийн газар Монгол улсын гаальд контейнер, автомашины хяналтын систем тус бүр 2-ыг буцалтгүй тусламжаар олгов

来源:Гадаад харилцааны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-01-17

      Синьхуа агентлагийн 10 сарын 10 өдрийн мэдээгээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 9 өдөр Хятадын Засгийн газар Монгол улсын Гаалийн газарт контейнер, автомашины хяналтын систем тус бүр 2 ширхэгийг хүлээлгэн өгөх ёслол болов. Монгол улсад суугаа Хятадын элчин сайд Син Хаймин ёслолд оролцож үг хэлсэн байна.

      Элчин сайд Син Хаймин энэхүү төслийн амжилттай ашиглалтад оруулж ашиглаж байгаад баяр хүргэсэн байна. Тэрээр Монгол, Хятад хоёр орон бол уул усаар зэрэгцэн орших анд нөхөд, найрсаг хөрш, сайн түншүүд билээ. 2014 оноос хойш Монгол, Хятад хоёр орон тэр дундаа гаалийн хамтын ажиллагаа багтаж буй бөгөөд талуудын бүхий л салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа бүх талаар урагшилж Хятад улс олон жилийн турш Монгол улсын хамгийн том худалдааны түнш хэдийн болж хоёр орны хооорондох бараа бүтээгдэхүүн, иргэдийн харилцаа улам бүр нягт болж байна. Син Хаймин буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Монголын талын шаардлагаар Хятадын Засгийн газар Монгол улсад шалган нэвтрүүлэх хяналтын систем олныг өгөөд байгаа бөгөөд Улаанбаатар, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын чухал хэсэгт тус бүр ажиллуулж байна. Холбогдох төхөөрөмжүүд нь Хятадын хамгийн тэргүүний бие даасан оюуны өмчийн эрх авсан бүтээгдэхүүн юм. Өдгөө Хятадын тал боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, дараагийн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, гаалийн ажилтануудыг сургах зэрэг Монгол улсад үзүүлэх тусламжийн илүү олон төслүүдийг идэвхитэй судалсаар байна.

      Хятадын тал эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж Монголын талд гаалийн шалган нэвтрүүлэх чадвар, худалдааг хөнгөвчлөх төвшинг тасралтгүй дээшлүүлэхэд тусалж Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг амжилттай урагшлуулах хүсэлтэй байна.

      Танилцуулсанаар буцалтгүй тусламжаар Хятад улс Монгол улсад төрөл бүрийн загвар бүхий 8 ш шалган нэвтрүүлэх хяналтын төхөөрөмжийг олгож галт тэрэг, контейнер ачих зориулалттай ачааны галт тэрэг, бага оврын автомашины хянан нэвтрүүлэхэд ашиглагдаж байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт