中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > Монгол улсын шинэ Ерөнхий сайд Хүрэлсүх: Монгол, Хятадын харилцааг урагшлуулах нь хөрш орнууд хоорондын жишиг загвар болох юм. Син Хаймин элчин сайд Ерөнхий сайд Хүрэлсүхтэй уулзалт хийв.

Монголын тухай мэдээллийн булан

Монгол улсын шинэ Ерөнхий сайд Хүрэлсүх: Монгол, Хятадын харилцааг урагшлуулах нь хөрш орнууд хоорондын жишиг загвар болох юм. Син Хаймин элчин сайд Ерөнхий сайд Хүрэлсүхтэй уулзалт хийв.

来源:Гадаад харилцааны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-01-15

      10 сарын 23 өдөр Син Хаймин элчин сайд Монгол улсын шинэ Ерөнхий сайд Хүрэлсүхтэй уулзалт хийж Монгол, Хятадын харилцаа,бүх салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд Хүрэлсүх Хятад улс бол Монгол улсын чухал хөрш мөн гэдгийг илэрхийлэв. Монголын тал Хятад улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа хамтын ажиллагааг Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн бөгөөд энэ нь манай улсын төрийн бодлого юм.  

      Ойрын жилүүдэд талуудын хамтын чармайлтаар Монгол, Хятадын харилцаа амжилттай хөгжиж бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжижи Монголын тал үүнд сэтгэл хангалуун байдаг. Монголын тал ХКН-ын 19-р их хурал амжилттай болсонд баяр хүргээд тус хурлын дараа Хятадын эдийн засаг илүү их илүү том амжилтад хүрч мөн Монгол болон хөрш зэргэлдээ улс орнуудад цоо шинэ хөгжлийн боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын шинэ Засгийн газар саяхан байгуулагдаж Хятадын бүхий л байгууллагуудтай холбоо тогтоож нягт хамтран ажиллаж харилцан ойлголцолд эртхэн хүрч холбогдох төслүүдийг хэрэгжүүлж Монгол, Хятадын харилцааг хөрш орнууд хоорондын загвар болгохыг хүсч байна гэв.

      Син Хаймин элчин сайд Монгол, Хятад хоёр орон бол уул усаар зэрэгцэн орших найрсаг хөршүүд, сайн түншүүд, сайн андууд юм хэмээв. Хятадын тал Монгол, Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгсөөр ирсэн Монгол, Хятадын харилцаа нь Хятад улсын хөрш орнуудын чухал чиглэл байсаар ирсэн билээ. Ойрын жилүүдэд ялангуяа Си Зинпин дарга 2014 онд Монгол улсад айлчилсанаас хойш хоёр орны харилцаа хурдлах замдаа орж улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч хоёр орон болон хоёр орны ард түмэнд бодит үр ашгийг өгсөөр байна. Өдгөө ХКН-ын 19-р их хурал хуралдсан нь зөвхөн Хятадын дотоодын улс төрийн чухал үүрэг биш төдийгүй дэлхийн хэмжээнд авч үзвэл чухал ач холбогдолтой юм. Хятад улс Си Зинпин даргыг гол цөм болгосон ХКН-ын ухаалаг удирдлагаар бүхий л үйл хэрэг шинэ хуучин аль нь ч улам илүү хөгжиж дэлхийн энхтайван болон хамтын ажиллагаанд хүчтэй хувь нэмэр оруулж мөн Монгол улс болон хөрш зэргэлдээ улс орнуудад улам илүү хөгжлийн боломжийг өгөх болно. Монгол улсыг Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдан галт тэргэнд морилон суухыг урьж байна гэв. Хятадын тал Монгол улсын шинэ Засгийн газартай нягт хамтран ажиллаж талууд бүхий л салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж “Нэг бүс-Нэг зам” болон “Хөгжлийн зам” хөтөлбөрийг сайтар уялдуулан хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байна.  

       Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар, ГХЯ-ны сайд Цогтбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Энх-амгалан, Ерөнхий сайдын гадаад харилцааны зөвлөх Мөнхжин, Монгол улсад суугаа ЭСЯ-ны худалдаа эдийн засгийн зөвлөх Сүн Вэйрэн, Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн хэлтэсийн дарга Гу Имин зэрэг хүмүүс байлцав.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт