中文|Монгол|русский|English

Монголын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Монголын тухай мэдээллийн булан > Агуулга > ОХУ-аас Монголд 0.5 сая орчим тонн үр тариа нийлүүлэх нь

Монголын тухай мэдээллийн булан

ОХУ-аас Монголд 0.5 сая орчим тонн үр тариа нийлүүлэх нь

来源:Гадаад харилцааны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-01-12

     Ургац тааруу хураан авсан Монгол Улсад 0.5 сая орчим тонн үр тариа нийлүүлж болох юм гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ. “Монголын талын түншүүдтэйгээ уг асуудлыг хэлэлцэж байна. ОХУ-д ч ган гачиг болдог. Тийм үед ургац муу гарах нь бий. Монголын талын хүсэлтийг анхааралтай судалж үзээд, үр тариа нийлүүлэхэд бэлэн байна. Манай улс хангалттай ургац авч байгаа бөгөөд экспортолно. Хагас сая орчим тонныг нийлүүлэх боломжтой гэж бодож байна” хэмээн А.Ткачев ярьжээ.

      2017 оны ургацын урьдчилсан балансаар үр тариа 271.8, буудай 259.2, тосны ургамал 23.6, малын тэжээлийн ургамал 47.3 мянган тн-ыг тус тус хураан авахаар байгаа аж. Монгол Улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тн улаан буудай шаардлагатай агаад балансаас харахад дотоодын хэрэгцээний 52.5 хувийг л хангах ургац хураан авахаар байгаа бөгөөд 154.5 мянган тн улаан буудай дутаж байгаа гэнэ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт