中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Лиу Тиншань дарга Бөхай бүс нутгийн худалдааг дэмжих системийн ажлын хуралдаан буюу 2018 оны Бөхай бүс нутгийн худалдааг дэмжих системийн хөгжлийн судалгааны хуралд оролцов

Гол мэдээ

Лиу Тиншань дарга Бөхай бүс нутгийн худалдааг дэмжих системийн ажлын хуралдаан буюу 2018 оны Бөхай бүс нутгийн худалдааг дэмжих системийн хөгжлийн судалгааны хуралд оролцов

Нийтэлсэн цаг:2018-10-11

Лиу Тиншань дарга Бөхай бүс нутгийн худалдааг дэмжих системийн ажлын хуралдаан буюу 2018 оны Бөхай бүс нутгийн худалдааг дэмжих системийн хөгжлийн судалгааны хуралд оролцов

    9-р сарын 7-ны өдөр, Лиу Тиншань дарга Хэбэй мужийн Ланфан хотноо болсон Бөхай бүс нутгийн худалдааг дэмжих системийн ажлын хуралдаан буюу 2018 оны Бөхай бүс нутгийн худалдааг дэмжих системийн хөгжлийн судалгааны хуралд ороцов, мөн үеэр бөхай бүс нутгийн хүрээн дэх Бээжин, Тянжинь, Хэбэй, ӨМӨЗО, Шанси, Лионин, Шандун, Далян, Чиндо, Шэнян, Жинан зэрэг 11 муж, хотуудын Худалдааг дэмжих хорооны дарга буюу ААН-ийн төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцсон байна.
    Хэбэй мужийн Худалдааг дэмжих хорооны дарга Вэй Сүнжи болон Бээжин хотын Худалдааг дэмжих хорооны дарга Жан Юнмин оролцож, үг хэлэв, Бээжин хотын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Линь Бинь хөтлөв. Бээжин, Тянжинь, Хэбэй, ӨМӨЗО, Шанси, Лионин, Шандун, Далян, Чиндо, Шэнян, Жинан зэрэг муж, хотуудын худалдааг дэмжих хорооны удирдлага нар Бөхай бүс нутгийн үйлдвэрийн бүтцийг сайжруулах, Худалдааг дэмжих байгууллагуудын хөгжил, “Жин Жин И бүс нутгийн хамтын хөгжил” болон “Бүс ба Зам”-ын хүрээнд тэнцвэртэй хөгжих болон гадаад нээлттэй ажиллах туршлага болон арга замын хүрээнд саналаа солилцсон байна.
    2006 оноос эхлэн хамтарсан хуралдаан зохион байгуулагдсаар айлууд ээлжлэн хуралдаан даргалаад өнгөрчээ, энэхүү хамтын ажиллагааны механизм нь Бөхай бүс нутгийн худалдааг дэмжих байгууллага хоорондын харилаа болон нөөц боломжоо хуваалцах, үйл ажиллагааны хувьд уялдаатай хөгжих талаар идэвхтэй ач холбогдол өгсөн юм, хойшид энэхүү механизмыг нэн сайн хөгжүүлэх, мэдээллээ хуваалцах үйл ажиллагааг эрчимжүүлэх, тусбүрийн давуу талаа ашиглаж, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг урагшлуулах тал дээр сэтгэл нэгдэн ажиллах болно хэмээн оролцогчид санал нийлэв. Бөхай бүс нутаг болон Жин Жин И худалдааг дэмжих байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизмд тулгуурлан олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны олон төрлийн хамтын ажиллагааны тавцанг хөгжүүлэх, оролцогч Худалдааг дэмжих байгууллагууд ажил хэрэгч үр дүнтэй туршлага солилцоо болон хамтын ажиллагаа хийх. БНХАУ-ын Олон улсын бизнес холбооны дэд даргын төвшний байгууллага, Жэньвэй экспо ХХК-ын ТУЗ-ын дарга Жан Шуешань үзэсгэлэн яармагийн хүрээн дэх бүс нутгийн хамтын ажиллагааны талаар танилцуулсан байна.
    Хуралдаанаар дараагийн ээлжийн хуралдааныг ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо гүйцэтгэн зохион байгуулахыг батлав.

 

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт