中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > 14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форумын хүрээн дэх Худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны судалгааны хуралдаан амжилттай зохион байгуулагдав

Гол мэдээ

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форумын хүрээн дэх Худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны судалгааны хуралдаан амжилттай зохион байгуулагдав

来源:Эрх зүйн хэлтэс Жан ХуйНийтэлсэн цаг:2018-10-11

   

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форумын хүрээн дэх Худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны судалгааны хуралдаан амжилттай зохион байгуулагдав

  Хятад, Монгол, Оросын гурван орны худалдаа аж үйлдвэрийн салбар дэх эрх зүйн талаарх солилцоо болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шүүх, зуучлах болон арбитрын үйл ажиллагааг цогц уялдуулсан олон төрөлжсөн маргаан шийдвэрлэх механизм байгуулах, худалдаа хөрөнгө оруулалтын хүрээн дэх зөрчлүүдийг хуулийн дагуу шийдвэрлэх, дотоод гадаадын гэж ялгалгүй оролцогчдын эрх ашгийг хамгаалах зорилготой, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны хууль эрх зүйн газар болон ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо хамтдаа зохион байгуулсан 14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форумын хүрээн дэх Худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны судалгааны хуралдаан 6-р сарын 13-ны өдөр ӨМӨЗО-ны Хянган аймгийн Аршаан хот буудалд зохион байгуулагдав.
    Тус хуралдаан нь “Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридор” байгуулах явцад гурван орны бизнес үйл ажиллагаан дэх хууль эрх зүйн хамтын ажиллагаа, маргааныг урьдчилан сэргийлэх болон шийдвэрлэхээр гол сэдэв болгож, Хятад, Орос, Монголын төрийн байгууллага, хууль эрх зүйн салбар, судалгааны салбар болон ААН-ын төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцсон байна.
    

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форумын хүрээн дэх Худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны судалгааны хуралдаан амжилттай зохион байгуулагдав

   Аршаан хотын дэд дарга Сун Шинхэ болон ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун оролцож, үг хэлэв. БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны хууль эрх зүйн газрын Үйлдвэрлэлийн салбарын хэлтсийн дэд дарга Цэн Хуайшэнь хөтлөв.
    Вэй Хун дарга үг хэлэхдээ ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо нь “Бүс ба Зам” стратеги болон 
    Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридор байгуулах үйл ажиллагаанд манлайлан оролцож, БНХАУ-ын коммунист намын 19-р хурлаар зурагласан хөгжлийн мөрөөдлийг мөрдөж, нээлттэй, инновачлаг, багтаамжтай хамтран ажиллах үзэл баримтлалаар бүх талаар нээлттэй хамтран ажиллаж, өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж, бизнесийн салбар дэх хууль эрх зүйн үйлчилгээг улам сайн зохион байгуулах, газар зүйн байршлын давуу байдалдаа тулгуурлан Монгол, Орос хоёр оронтой бизнесийн хууль эрх зүйн салбар дэх хамтын ажиллагаа эрчимжүүлэх, холбогдох механизм байгуулах хэрэгтэй гэж чухалчлав. Тэрээр талууд хууль дүрмийн дагуу, олон улсын төвшинд хөрсөн худалдааг хөнгөвчлөх орчинг бий болгох, бизнес үйл ажиллагаан дэх хууль эрх зүйн хамтын ажиллагаа, маргааныг урьдчилан сэргийлэх механизмыг төгөлдөржүүлэх ба маргаан шийдвэрлэх арга замыг баялаг болгож, “Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридор” байгуулахад идэвхтэй ач холбогдол үзүүлэхийг зорино гэдгийг онцлов.
    Хуралдаанаар БНХАУ-ын Худалдааг дэмжих хороо нь Орос болон Монгол Улсын хууль эрх зүйн судалгааны үр дүнгээ нийтэлж, БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны бизнес үйл ажиллагааны хууль эрх зүйн үйлчилгээний төвийн дарга Сай Цэнфэн, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Вэй Хун тус үр дүнг нийтлэх үйл ажиллагааг гэрчлэв.
    

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форумын хүрээн дэх Худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны судалгааны хуралдаан амжилттай зохион байгуулагдав

    Тус хуралдаанаар Хятадын Баруун хойд бүс нутгийн улс төрийн шинжлэх ухаан, хууль зүйн их сургуулийн Олон улсын хуулийн коллежийн дэд дарга Жан Гуан, Монгол Улсын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын улсын арбитрч нарийн бичгийн дарга Гүнждагва, Оросын Буриад улсын хуульчдын холбооны хууль эрх зүйн маргаан шийдвэрлэх сургалтын газрын дарга Сивийта зэрэг дотоод гадаадын 7 мэргэжилтэн олон улсын маргааныг урьдчилан сэргийлэх, бизнес үйл ажиллагааны маргааныг шийдвэрлэх, арбитр хийх зэрэг асуудлуудаар судлан хэлэлцсэн байна. Судлаачид тусбүрийн мэргэжлийн талаасаа маргааныг урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх санал, зөвлөгөө гаргаж, гурван орны бизнес үйл ажиллагаа дэх хууль эрх зүйн хамтын ажиллагаанд шинэ санаа олгож, онолын жолоодлого мөртөө хэрэгжилтийн боломжтой төслөөр хангасан байна.
    

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форумын хүрээн дэх Худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны судалгааны хуралдаан амжилттай зохион байгуулагдав

    Хуралдаан дуусах үеэр Вэй Хун дарга хуралдааныг дүгнэж үг хэлэв, тэрээр талууд хамтын хүчин чармайлтаараа тус хуралдааны “хамтдаа бүтээж, хамтдаа хуваалцах, хамтран ажиллаж хамтдаа хожих” зарчмын дагуу бизнес үйл ажиллагаа дэх маргааныг урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх арга замыг идэвхтэй эрэлхийлэн, дотоод гадаадын холбогдох хүмүүсийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны сайн сайхан ирээдүйд хувь нэмрээ оруулан ажиллая гэв.

14-дэх удаагийн Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн форумын хүрээн дэх Худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны судалгааны хуралдаан амжилттай зохион байгуулагдав

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт