中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > ӨМӨЗО · Хянган аймаг · Хятад-Монголын олон улсын ногоон, органик бүтээгдэхүүний экспо 2018 буюу ӨМӨЗО · Хянган аймаг · Улаанбаатар соёлын өдөрлөг амжилттай зохион байгуулагдав

Гол мэдээ

ӨМӨЗО · Хянган аймаг · Хятад-Монголын олон улсын ногоон, органик бүтээгдэхүүний экспо 2018 буюу ӨМӨЗО · Хянган аймаг · Улаанбаатар соёлын өдөрлөг амжилттай зохион байгуулагдав

来源:Хянган аймагНийтэлсэн цаг:2018-10-11

  

ӨМӨЗО · Хянган аймаг · Хятад-Монголын олон улсын ногоон, органик бүтээгдэхүүний экспо 2018 буюу ӨМӨЗО · Хянган аймаг · Улаанбаатар соёлын өдөрлөг амжилттай зохион байгуулагдав

   

    Намын 19-р хурал болон Хянган аймгийн намын хорооны 2018 оны өргөтгөсөн хурлын зориг санааг хэрэгжүүлэх, Хятадын “Бүс ба зам” бүтээн байгуулалт, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг тохиож, мөн Хятад, Монгол, Оросын 14-р удаагийн худалдаа аж үйлдвэрийн салбарын форумын нөлөөг ашиглан, Хянган аймгийн органик брэндыг байгуулах, нээлттэй байх, иргэдийн амьдралыг баялагжуулах зорилгоор Хянган аймгийн намын хороо, засгийн ордон, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Худалдааг дэмжих хороо, үр тарианы газар, Монгол улсын Мишээл экспо компани хамтран 6-р сарын 14-ны өдөр Хянган аймгийн Улаанхот-ноо ӨМӨЗО · Хянган аймаг · Хятад-Монголын олон улсын ногоон органик бүтээгдэхүүний экспо 2018 буюу ӨМӨЗО · Хянган аймаг · Улаанбаатар соёлын өдөрлөг\цаашид “Ногоон Экспо” гэх\ 5 өдөр зохион байгуулагдав. Мөн үеэр Хятад, Монгол, Оросын дээд төвшний уулзалтаар гурван орны худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт сүүлийн жилүүдэд олсон амжилтыг дүгнэж, эдийн засгийн коридор байгуулах явц дэх тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, “Тал нутгийн Монгол аялгуу”тоглолт болон Хятад, Монголын олон улсын ном, зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд давхар зохион байгуулагдав, эдгээр соёлын салбарын өндөр төвшний арга хэмжээнүүдээр дамжин гурван орны ард иргэдийн ойлголцол гүнзгийрч, худалдаа эдийн засгийн чуулга уулзалтаар ААН-үүд идэвхтэй оролцож, бүх арга хэмжээ нь төлөвлөгөө ёсоор амжилттай зохион байгуулагдсан байна.
    

ӨМӨЗО · Хянган аймаг · Хятад-Монголын олон улсын ногоон, органик бүтээгдэхүүний экспо 2018 буюу ӨМӨЗО · Хянган аймаг · Улаанбаатар соёлын өдөрлөг амжилттай зохион байгуулагдав

ӨМӨЗО · Хянган аймаг · Хятад-Монголын олон улсын ногоон, органик бүтээгдэхүүний экспо 2018 буюу ӨМӨЗО · Хянган аймаг · Улаанбаатар соёлын өдөрлөг амжилттай зохион байгуулагдав

     Ногоон экспо бол Хянган аймгаас Улсын “Бүс ба Зам” стратеги болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа оролдлого, мөн гурван орны солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал тавцан юм. Хянган аймаг нь тус арга хэмжээгээр тохиол болгож, харилцан ашигтай хамтдаа хожих зарчмын дагуу талуудын худалдаа эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбар дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтдаа хөгжих харалтдаа хүрэхэд зорьж байгаа юм. Тус удаагийн Ногоон экспогийн үзэсгэлэн талбай нь 2800 м2, нийт 99 павильон тай байж, Монголын хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн, аялал жуулчлалын дурсгал, үндэстний гоёл, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүнийг үзүүлсэн байна. Үүнд Хятадын талын үзэсгэлэн хэсэгт ногоон органик бүтээгдэхүүний үзүүлбэр, онлайн худалдааны ядуурлыг бууруулах павильон гаргаснаараа өнгөрсөн жилүүдээс онцолсон байна. Хянган аймгийн эл Шян, Хошуунууд нь нийт 24 ногоон органик бүтээгдэхүүний павильон, 7 ширхэг онлайн худалдааны ядуурлыг бууруулах павильон гаргаж, холбогдох ААН-ын хамт Хянган аймгийн цагаан будааны баяр, Хянган гуа жимсийн онлайн худалдааны баяр зэрэг урамшуулах худалдаа зохион байгуулж, онлайн болон физик худалдааг цогц үзүүлж чадсан байна.
    

ӨМӨЗО · Хянган аймаг · Хятад-Монголын олон улсын ногоон, органик бүтээгдэхүүний экспо 2018 буюу ӨМӨЗО · Хянган аймаг · Улаанбаатар соёлын өдөрлөг амжилттай зохион байгуулагдав

    Монгол Улсын хөнгөн үйлдвэр хөгжиж байгаа, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь органик, байгаль орчиндоо ээлтэй, үндэсний онцлогтой байдгаараа хэрэглэгчдийн бахархлыг олж, Хянганы зах зээлийн шинэ өсөлтийн чиг болжээ. Мөн Хянган аймгийн орон нутгийн ААН-үүд нь Монголын ААН-үүдийн сонирхлыг татаж, үзэсгэлэнгээр нийт 70.000 хүн удаагийн зочид болон худалдан авалт хийгдэж, борлуулалтын нийт дүн 4 сая юань болжээ. 

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт