中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Баяннуур хот болон Жөжян муж дах Өвөр Монголын бизнес холбоотой хамтран хөрөнгө оруулагч татах видео хурлыг зохион байгуулав

Худалдааг Дэмжих Тавцан

Баяннуур хот болон Жөжян муж дах Өвөр Монголын бизнес холбоотой хамтран хөрөнгө оруулагч татах видео хурлыг зохион байгуулав

来源:Баяннуур хотын худалдааг дэмжих хороо, ЧайшяолиНийтэлсэн цаг:2020-06-30

6 сарын 4-ны өдөр Баяннуурхотын худалдааг дэмжих хорооноос дэлгэц дээр хуралдах зарчмаар Жөжян дах ӨвөрМонголын бизнес холбоотой хамтран хөрөнгө оруулагч татах видео хурлыг зохионбайгууллаа. Баяннуур хотын Засгийн ордны хотын дэд дарга Дайчингэрэл, хотынхудалдаа аж үйлдвэрын холбоо, Баяннуур хотын эдийн засаг технологи хөгжүүлэхбүс, Линхө дүүрэг, Хотын хөрөнгө оруулалтын компаниийн хариуцсан албантушаалтан төлөөлөгчид Жөжян мужийн 20 гаруй аж ахуйн нэгжүүдтэй онлайнаархолбогдож, харилцан хэлэлцээр өрнүүлж, мэдээлэл солилцон, төслийн танилцуулгахийх, хамтран хөрөнгө оруулах ажлуудын талаар ярилцлаа.

Баяннуур хот болон Жөжян муж дах Өвөр Монголын бизнес холбоотой хамтран хөрөнгө оруулагч татах видео хурлыг зохион байгуулав

Баяннуур хотын Засгийн ордны хотын дэд даргаДайчингэрэл нь “Жөжян муж бол үйлдвэрлэл, соёл, аялал жуулчлал болон интернэтсүлжээний тэргүүлэх муж орон бөгөөд зах зээлийг өргөжүүлэн тэлэх хүчирхэгчадамж болон орчин үеийн маркетингийн үйлчилгээний өргөн сүлжээтэй газар билээ.Харин Баяннуур хот нь өөрийн эко орчны давуу талаа ашиглан, ногоон хөгжлийгтэргүүлэх чиглэлээ болгон, аж үйлдвэрийн өөрчлөн шинэчлэлтэд түлхэц үзүүлэн,хөдөө орон нутгийн тосгон суурин, умард нутгийн хөгжлийн чухал бодлогуудаддэмжлэг үзүүлэх чиглэлээр талуудын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх олонболомжууд бий бөгөөд талуудын хооронд харилцаа холбоог улам идэвхжүүлж, интернэтсүлжээний давуу талыг ашиглан хөрөнгө оруулагчдыг татан, төслийн нөхцөлбайдалтай бодитоор танилцах, хамтын ажлуудыг бодитоор хэрэгжүүлэх боломжтой юм”хэмээн цохон тэмдэглэжээ.

Баяннуур хот болон Жөжян муж дах Өвөр Монголын бизнес холбоотой хамтран хөрөнгө оруулагч татах видео хурлыг зохион байгуулав

Хурлын явцад Баяннуур хотын худалдааг дэмжих хороо,Линхө дүүрэг, Баяннуурын эдийн засаг, технологийн хөгжүүлэлтийн бүсүүд нь тусбүр өөр өөрсдийн салбарт хамаарах Жөжян мужийн холбогдох аж ахуйн нэгжүүдэдБаяннуур хотын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, соёл, аялалжуулчлал, хиймэл оюунт хөдөө аж ахуйн өгөгдлийн сангийн үүлэн технологийнплатформ, худалдаа арилжаа, логистик, хот бүтээн байгуулалт, хөгжүүлэлт, одныстандарт бүхий зочид буудал, ган бүтэц бүхий барилгын төслүүдээ танилцуулсанюм. Хуралд оролцогч аж ахуйн нэгжүүд нь өөр өөрсдийн байгууллагын талаарх товч танилцуулга,брэнд, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаасанаачилгуудынхаа талаар нэлээд гүнзгий түвшинд ярилцаж ойлголцсон болно.  

Баяннуур хот болон Жөжян муж дах Өвөр Монголын бизнес холбоотой хамтран хөрөнгө оруулагч татах видео хурлыг зохион байгуулав

Энэхүү удаагийн видеохурлыг үр дүнтэй байлгахын тулд Баяннуур хотын худалдааг дэмжих хороо нь Жөжяндах Өвөр Монголын бизнес холбоотой хамтран зочид төлөөлөгчдийг урьж, хөтөлбөрөөболовсруулан, сум, хошуудын холбогдох байгууллагуудтай холбогдон бүхий л бэлтгэлийгбүрэн хангаж ажилласан болно. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын видео уулзалт ньхөрөнгө оруулалт татах сувгийг нэмэгдүүлж, Баяннуур хотын болон Жөжян мужийн ажахуйн нэгжүүдийн хооронд харилцаа холбооны шинэ индрийг би болгосон нь талуудынхооронд хойшдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, төслийн хэрэгжилтэд түлхэцүзүүлэн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж байгаа юм.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт