中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Хятад улсын эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээг дэлхий нийт сайшааж, олон улсын хөрөнгө оруулагчид Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна

Худалдааг Дэмжих Тавцан

Хятад улсын эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээг дэлхий нийт сайшааж, олон улсын хөрөнгө оруулагчид Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна

来源:Хурал, мэдээллийн хэлтэс Жао Лижэнь Нийтэлсэн:Хятадын худалдааг дэмжих хорооны сайтНийтэлсэн цаг:2020-06-15


       Ойрын үед Хятад улс эдийн засгаа сэргээх,тогтворжуулахын тулд авч хэрэгжүүлж буй багц бодлогын арга хэмжээнүүд нийтийнанхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд Хятад улс дэлхийн нийтийн урмыгхугалсангүй. Хятадын эдийн засгийн сүүлийн үеийн статистик үзүүлэлтүүдээсхарахад уналтад ороод буй дэлхийн эдийн засаг эргэн сэргэх найдвар харагдажбайна. Судлаачдыг гайхшируулж буй нь “Хятадын эдийн засаг өдгөө “V” хэлбэрийнсэргэлт буюу эргээд огцом хурдтай сэргэж эхлээд байгаа явдал юм.  Дэлхийн эдийн засагчид Хятадын эдийн засгийнхэтийн төлөвийг өөдрөгөөр харж, хөрөнгө оруулагчид Хятадын зах зээл дэх хөрөнгөоруулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна. Дэлхийн олон улсорон Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэл эрмэлзлээр дүүрэн байна.

        “Эдийн засгийн өсөлтөд хүрэхээр зорьж байна”

       Сүүлийнүеийн статистик үзүүлэлтүүд Хятадын эдийн засаг тогтворжих замдаа орсныг дэлхийнийтэд бататган харуулж байна.

Хятадад цар тахлын халдварнамжиж, Хятадын эдийн засаг тогтворжих замдаа орсныг үйлдвэрлэлийн салбарынсүүлийн үеийн статистик үзүүлэлтүүд илтгэн харуулж байна гэж Ройтэрс агентлаг 5сарын 27-ны өдрийн мэдээндээ дурджээ. Үйлдвэрлэл, үйл ажиллагааны сэргэлтийгдагаад үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүдийн ашгийн бууралт түрүү сарын30%-с нэг оронтой тоо руу шилжиж, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих хандлага,үйлдвэрлэлийн шат дамжлагыг шат дараатайгаар сэргээж буй зэргээс харахадүйлдвэрлэлийн салбарын ашиг орлого улам нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.  Салбарын дэмжих бодлогын үр дүнд автомашин,тусгай зориулалтын төхөөрөмжийн салбарын ашиг мөн илэрхий өссөн үзүүлэлттэйбайна.

6 сарын 1-ний өдөр “Японыэдийн засгийн мэдээ” сонин коронавирусийн халдварын нөлөөгөөр уналтад ороодбайсан шинэ автомашины худалдаа аажмаар эргэн сэргэж байна гэж мэдээлжээ.Хятадын автомашин үйлдвэрлэлийн нийгэмлэгээс гаргасан судалгаагаар 4 сард шинэмашины бөөний худалдаа 4.4% өсөж, 2.07 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеэсдавжээ. Шинэ машин худалдан авахад үзүүлэх урамшууллын бодлого зэрэг нь ардиргэдийн машин худалдан авах хүслийг өдөөх түлхэц болж өгч буй юм. Түүнчлэнөмнө нь буурсан байсан эрэлт 4 сард эргэн сэргэсэн байдал ажиглагдаж байна.

Ming Kei Ази компанийнхөрөнгө оруулалтын шинжээч Энди Ротман Америкийн “Эд баялаг” сэтгүүлд өгсөнярилцлагадаа “Хятадын эдийн засаг одоогоор V хэлбэрийн сэргэлтийн эхэн үедирээд байна. Хятадын хэрэглэгчид эргэн ирлээ, худалдан авалт маш өргөн цархүрээнд эргэн сэргэж байна. Дэлхийн бусад улстай харьцуулахад Хятад улс ньдэлхийн хэмжээнд худалдан авалтын хэмжээгээр хамгийн амжилттай сэргэлтийгүзүүлээд байна. Орон сууц, автомашин зэрэг томоохон худалдан авалт  нь Хятадын ихэнх хэрэглэгчид хангалттаймөнгөтэй байгааг батлаад зогсохгүй ирээдүйдээ итгэл төгс байгааг илтгэн харуулжбайна” гэжээ.

      Итгэлтөгс байгаа нь зөвхөн Хятадын хэрэглэгчид биш юм. Ройтэрс агентлагийнмэдээлснээр Германы машин үйлдвэрлэлийн Volkswagen компани 5 сарын 29-нд Хятаддахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ илэрхийлж, Хятадын цахилгаан автомашинүйлдвэрлэлийн 2 компанид 2.1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ.Volkswagen компани 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж Анхуй Жянхуайавтомашин үйлдвэрлэлийн групп компанийн төрийн өмчит толгой компанийн 50%хувьцааг худалдан авч, Жянхуай компанийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийнсалбар компанид эзэмших хувьцаагаа 50%-иас 75% болгон өсгөсөн байна. Өөр нэгэнтомоохон хэлэлцээрийн дагуу Volkswagen компани 1.1 тэрбум еврогоор цахилгаантээврийн батарей үйлдвэрлэгч Гуошуан өндөр технологийн ХХК-ийн 26.5% хувьцаагхудалдан авч, хамгийн том хувьцаа эзэмшигч нь болжээ. Хэдий цар тахлын нөхцөлбайдлаас болж Volkswagen компанийн автомашины борлуулалт эрс буурсан ч, тускомпани нь Хятадын автомашин үйлдвэрлэлийн хамгийн том гадаад түншийн байрсууриа бэхжүүлэх итгэл найдвар тээн ажиллаж байна.

Бүхий л талаас нь дүгнэнхарахад дэлхий нийтийн хэмжээнд ихээхэн хөрөнгийн урсгал Хятадын зах зээл рууурсан орох төлөв ажиглагдаж байна гэж АНУ-ын “Хэрэглэгчдийн мэдээ ба бизнесийнсуваг” сайт мэдээлжээ. Тухайлбал Хятадын үнэт цаасны зах зээлийн хувьд Хятадынүндэсний бондыг JPMorgan Chase зэрэг олон улсын индекст хамруулсны дарааGoldman Sachs фирмээс энэхүү үйлдэл нь 1.2 их наяд долларын хөрөнгийг татаж,ирэх 5 жилийн хугацаанд юанийн бондын зах зээлд 13 их наяд доллар эргэлдэнэ гэжтаамагласан байна. Гэхдээ энэ нь дэлхийн нийтийн хөрөнгийн урсгал Хятадын захзээл руу чиглэж буйг батлан харуулж буй нэг л жишээ юм.

АНУ-ын“Хэрэглэгчдийн мэдээба бизнесийн суваг” сайтын 5 сарын 31-ны өдрийн мэдээнд дэлхий эдийн засагхямралд өртөөд буй энэ үед Хятад улс нь эдийн засгийн хувьд өсөлттэй байхцөөхөн хэдэн улсын нэг болно гэж зарим судлаачид таамаглаж буйг онцолжээ.  


“Улам хүчирхэгжихсэргэлтийн замдаа орно”

АНУ-ын Петерсон олон улсынэдийн засгийн судалгааны сайтад тус хүрээлэнгийн судлаач Николас Ладийн “Хятадулс коронавирусийг илрүүлэх, шинжлэх ажлыг өргөн цар хүрээтэй өрнүүлснээр эдийнзасгаа хүчирхэгжүүлэн сэргээх замаа заслаа” сэдэвт өгүүлэл нийтэлжээ. ЗохиогчХятад улс шинэ төрлийн коронавирусийг илрүүлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөрийгэхлүүлж, Уханий 10 сая иргэдэд вирусийн шинжилгээ хийсэн ба энэхүү арга хэмжээнь иргэдэд итгэл төрүүлж, үйлчилгээний салбарыг сэргээх, тэр ч байтугай эдийнзасгаа сэргээхэд чухал нөлөө үзүүлсэн гэж үзжээ.

Сүүлийн үеийн тоон мэдээллээр 4 сард Хятадынаж үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэл он гарснаас хойш анх удаа өсөлттэй гарсанбол үйлчилгээний салбарын сэргэлт харьцангуй удаашралтай байгааг онцолсонбайна. Өргөн цар хүрээтэй шинжилгээ оношлогоо хийснээр далд шинж тэмдэгтэйөвчлөлийн тохиолдол харьцангуй цөөн болохыг тогтоосноор ард иргэд аялалжуулчлал, худалдан авалт, ресторан хоолны газраар үйлчлүүлэх тоо эрс нэмэгдэхнөхцөл бүрдэж, өргөн цар хүрээнд хийгдсэн энэхүү бодлогын арга хэмжээ ньхудалдан авагчдын итгэлийг сэргээж, хувь хүмүүсийн худалдан авалтыг нэмэгдүүлэхзамыг засаж өгсөн гэж тус нийтлэлд дурдсан байна.

Хятад улсын эдийн засгийн хөгжлөөтогтворжуулахын тулд авч хэрэгжүүлж буй багц арга хэмжээнүүд дэлхий нийтийнанхаарлыг татсаар байна.

Герман болон Сингапурынхэвлэлүүд Хятад улс цар тахлын халдварыг хяналтдаа авсны дараа Герман, Сингапурзэрэг улс руу хийх нислэгийн тоогоо аажмаар нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилдөөтүлхэц үзүүлж буйг онцолсон байна.

Сингапурын “Өглөөнийсонин” сайтын мэдээлснээр Сингапур болон Хятад улс 6 сарын эхээр “дөт гарц”ажиллагааг өрнүүлж, чухал шаардлагатай гэж үзсэн бизнесийн болон албаныхүмүүсийг хилээр нэвтрүүлж эхлэхээр болжээ. Хятад, Сингапур хоорондын “дөтгарц” ажиллагаа нь юуны түрүүнд Сингапур ба Шанхай, Тяньжин, Чунчин, Гуандун,Жянсу, Жөжянь зэрэг 6 муж, хотын хооронд хэрэгжих ба аажмаар Хятадын бусадгазар нутаг руу тэлэх юм.

Хятадад үйл ажиллагааявуулдаг герман компанийн удирдлага, ажилтнууд, тэдний ар гэрийнхэн зэрэгойролцоогоор 400 гаруй иргэд Хятад руу буцах зөвшөөрлөө аваад байна гэж Германулсын “Цаг үе” сонинд мэдээлжээ. 200 зорчигчтой хамгийн анхны онгоц 5 сарын30-ны өдөр Франкфуртаас хөөрч Тяньжинд газардсан байна. 2 дахь нислэгийг 6сарын 4-нд үйлдсэн аж. Хятад, Германы бизнесийн холбооны зүүн хойд бүс нутгийнасуудал хариуцсан захирал Иенс Хилдебрандт хэлэхдээ “Энэ бол Хятад, Германыэдийн засаг дахин сэргэх чухал алхам. Эдийн засгийг цар тахал дэгдэхийн өмнөххэвийн түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй бидний хамтын эрх ашгийнилэрхийлэл” юм гэжээ.

Түүнчлэн Европын холбооХятад улстай иргэдээ хилээр нэвтрүүлэх талаар хэлэлцээ хийж байна гэж EFEагентлаг мэдээлсэн байна.

“Хятадад хөрөнгө оруулах хүсэлтэй хэвээр байна”

       Хятаддахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэйгээ илэрхийлж буй хөрөнгөоруулагчдын тоо улам өссөөр байна. АНУ-ын “ Хэрэглэгчдийн мэдээ ба бизнесийнсуваг” сайтын 6 сарын 1-ны өдрийн мэдээнд Уламжлалт сангийн Азийн судалгаанытөвийн эрхлэгч Уолтер Лоудмен “Хөрөнгө оруулагчид Хятадад хөрөнгө оруулалт хийххүсэлтэй хэвээр байна.” гэж дурдсаныг онцолжээ. ”Бид Хятадаас холдохгүй,Европын холбооны бизнесийн холбооноос Хятадтай улам олон салбарт хамтранажиллах боломжийг эрэлхийлж байна гэж” Европ тивийн бизнесийн холбооны даргаВудко утсаар ярихдаа онцолсон байна.

Шинэ төрлийн коронавирусын улмаас дэлхийнхудалдааны харилцаа хумигдаж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ томоохон цохилтодөртөөд байгаа билээ. Гэвч АНУ-ын “Хэрэглэгчдийн мэдээ ба бизнесийн суваг”сайтад мэдээлснээр олон тооны аж ахуйн нэгжүүд шинэ төрлийн коронавирусийнтархалт намжсаны дараа нийлүүлэлтийн хэлхээндээ зохих зохицуулалт хийх гэж буйгонцолжээ. Энэ нь Хятад дахь үйлдвэрлэлээ хумих биш харин үйлдвэрлэлийн гинжинсүлжээгээ улам тэлэх санааг илтгэж буй аж. Нийлүүлэлтийн гинжин сүлжээнийменежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Alvarez&Marsal компанийн захирал ЛиМу “үйлдвэрлэлийн бүтэц, хүчин чадалдаа өөрчлөлт оруулах нь тийм амархан хурданхугацаанд шийдвэрлэх боломжгүй асуудал юм, ялангуяа аж ахуйн нэгжүүд цар тахлындараа уналтад орсон өртгөө хэмнэхээр зорьж буй энэ үед урт хугацаанытөлөвлөгөөний дагуу л өөрчлөлтийг хэрэгжүүлж боломжтой юм. Одоогийн нөхцөлдХятад улс үйлдвэрлэгчийн хувьд урьдын адил нэн тэргүүний сонголт хэвээр байхболно гэж онцолжээ.

Дэлхийн эдийн засаг цар тахлын хүнд цохилтодөртөөд буй энэ үед дэлхийн улсууд Хятад улсад ихээхэн найдлага тавьсаар байна.

Зүүн Өмнөд Азийн улсорнуудад 5G сүлжээ ид хөгжиж буй энэ цаг үед Зүүн Өмнөд Азийн улсууд 5Gсүлжээгээр дамжуулж эдийн засгаа хөгжүүлэхээр зорьж байна. Харин 5G технологийнхувьд Хуавэй тэргүүтэй Хятадын аж ахуйн нэгжүүдийн нөлөө байр суурь эрчтэйөсөж, салбартаа тэргүүлсээр байна. Зүүн Өмнөд Азийн орнууд 5G технологийнсалбарт Хятад улстай хамтран ажиллах хандлага өсөж байна гэж Японы “ЁомиуриШимбун” сонинд дурджээ.
Английн“Эдийн засагч” сайтад нийтэлсэн өгүүлэлд олон улс орнуудын аялал жуулчлалынсалбарын хөгжил Хятад улстай хамааралтай байдаг, Хятадын ард иргэд гадаад улсадаялах эсэх, хэр хурдан хугацаанд дахин аялах хүсэлтэй байх нь дэлхийн аялалжуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлдэг гэж дурджээ.

Мөн тус нийтлэлд 2018 онд гадаад улс рууаялсан Хятад жуулчдын тоо 150 сая хүрсэн ба энэ нь дэлхийн нийт аялагчдын10%-ийг эзэлж байв. Харин энэ үзүүлэлт хорин жилийн өмнө 1% байсан байна.Агаарын тээвэр болон зочид буудлын салбараас гадна төрөл бүрийн үйлчилгээнийсалбарын хөгжил мөн Хятад улсаас хамааралтай болж байна. Хятад жуулчид гадаадаялалд хөрөнгө их зардаг, худалдан авалтын хэмжээ нь дэлхийн бусад улсын дундажхэмжээнээс 2 дахин их байдаг аж.

Сүүлийн15 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчбайсаар ирсэн. Шинэ төрлийн коронавирусийн халдварын дараа эдийн засаг нь эргэнсэргэсэн анхны улсын хувьд Хятад улс үүргээ улам сайн гүйцэтгэх нь зүйтэй юм.Дэлхийд одоо аль ч цаг үеэс илүүтэй Хятад улсын үүрэг оролцоо чухал болоодбайна, учир нь улам хүчирхэгжсэн Хятадын эдийн засаг цаашид дэлхийн эдийнзасгийг хөгжүүлэхэд үр өгөөжөө өгөх учиртай юм гэж Перугийн Сан Маркос ихсургуулийн эдийн засгийн хүрээлэнгийн профессор Карлос Акино нийтлэлдээонцолжээ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт