中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Хос гинжин хэлхээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөгжлийн шинэ хэлбэрийг бий болгоно

Худалдааг Дэмжих Тавцан

Хос гинжин хэлхээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөгжлийн шинэ хэлбэрийг бий болгоно

来源:Хурал, мэдээллийн хэлтэс Жао Лижэнь Нийтэлсэн:Хятадын худалдааны мэдээллийн сайтНийтэлсэн цаг:2020-05-27

       Хилийнгадна цар тахлын халдварын цохилтыг хараахан үр дүнтэй намжааж чадаагүй, гадаадорчноос шалтгаалсан тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйлс нэмэгдэж буй нөхцөлдхуралдсан ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоон байнгын хорооны хурлааснийлүүлэлтийг тэлэх бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, дотоодын аварга том захзээлийн давуу тал, дотоод эрэлтийн нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж,“дотоодын болон олон улсын хос эргэлтэт, харилцан нэгнээ дэмжсэн хөгжлийн шинэхэлбэрийг бий болгох” саналыг анх удаа дэвшүүлж, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийнхос гинжин хэлхээний тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаарсудлахыг үүрэг болгов. Шинэ хөгжлийн хос цикл хэлбэрийг бүрдүүлснээр хос гинжинхэлхээний тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, Хятад улсын өнөөгийнмакро эдийн засгийн хөгжил, гадаад худалдаанд гарч буй гадаад эрэлтийнөөрчлөлтийг даван гарах шинэ гарц болох юм.

       Хос цикл гэдэг нь олон улс болон дотоодын зах зээлийгхамарсан хос эргэлтэт цикл юм. 40 жилийн шинэчлэлт нээлттэй бодлогын гол мөнчанар нь дотоод болон олон улсын зах зээл хэмээх 2 төрлийн нөөц эх үүсвэрийгбүрэн дүүрэн ашиглаж, дотоодын зах зээлийн хөгжилд улам хүчтэй тулгуурдэмжлэгийг бий болгох явдал байв. Цар тахлын цохилт нүүрлэсэн үед “2 зах зээл”болон “2 нөөц үүсвэр” ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй юм. Гэвч олонулсын гадаад орчны нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн энэ онцгой үед “2 захзээл” болон “2 нөөц үүсвэр”-ийн талаар шинээр улам гүнзгий судлан таньж, дотоодболон олон улсыг хамарсан хос цикл бүхий “шинэ хөгжлийн хэлбэр”-ийг бүрдүүлэхнь цаашдын эдийн засгийн хөгжлийн шинэ үүрэг болоод байна.

       Дотоодын асар их эрэлт хэрэгцээ, эрчтэйөсөж буй зах зээлийн нөөц боломж нь хятадын эдийн засгийг цаашид өндөр хөгжилдхүргэх найдвартай бат бэх суурь болохын зэрэгцээ дэлхийн эдийн засаг,худалдааны зах зээлд өргөн орон зайг нээж өгөөд байна. Шинэ нөхцөл үүсээд буйэнэ цаг үед Хятадын эдийн засаг юуны түрүүнд дотоодын эрэлтээ хангахаасгараагаа эхэлж, дотоодын зах зээлийн эргэлтийг улам эрчимжүүлж, дараагийналхамд дотоодын үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг нээлттэй болгон тэлж, хурдацтайхөгжүүлснээр гадаад эрэлтийг хангах чадвараа тасралтгүй сайжруулж, олон улсынхэмжээний илүү эрчтэй, уян хатан эргэлтийн циклийг бүрдүүлэх нь чухал юм.Дотоодын эрэлтийг хангаснаар үйлдвэрлэлийн эргэлтийн циклийг эрчимжүүлж,худалдан авалтыг өдөөснөөр импортыг тэлж, экспорт, импортыг эрчимжүүлснээрүйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үүний дүнд дотоодын болон олонулсын зах зээлийн эерэг циклийг бий болгох юм. Дотоодын цикл нь олон улсынциклээс хамааралтай ч мөн өөрийн гэсэн тогтолцоотой харьцангуй бие даасанбайдалтай оршдог. Олон улсын цикл нь дотоодын циклтэй уялдсан, дотоодын циклдгадаад түлхэх хүч болж үйлчлэхэд илүүтэй зориулагдсан байдаг. Дотоодын циклийгулам хүчирхэгжүүлж чөлөөтэй эргэлдүүлж, тогтвортой байлгаж, хос циклийнхарилцан дэмжих боломжийг үр дүнтэй хэрэгжүүлснээр, хамтад нь хөгжүүлж,дотоодын эргэлтийн циклийн өндөр хөгжилд суурилан олон улсын циклийн үед үүсэжболох төрөл бүрийн болзошгүй хүндрэл, тэр ч байтугай туйлын бэрхшээлтэйнөхцөлийг даван туулах чадвараа дээшлүүлэх нь “шинэ хөгжлийн хэлбэр” хэмээхойлголтын гол үүрэг юм

       “Дотоодын болон олон улсынхарилцан дэмжлэгтэй хос эргэлт бүхий шинэ хөгжлийн хэлбэр” нь хос гинжинхэлхээнд түшиглэсэн байхын зэрэгцээ үйлдвэрлэлийн хэлхээ болон нийлүүлэлтийнхэлхээний тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүч юм. Дотоодынболон олон улсын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний систем нь өөрийнгэсэн тогтолцоотой, мөн харилцан зайлшгүй хамааралтай байдаг. Цар тахлынцохилтын үед дотоодын зах зээлийн эргэлтийн улам эерэг, хурдацтай байдлынбаталгааг хангахын тулд Улс төрийн товчооны байнгын хорооны энэ удаагийнхурлаар дэвшүүлсэн “жор” нь: Үйлдвэрлэлийн суурийг дахин шинэчлэх,үйлдвэрлэлийн хэлхээг сайжруулах ажлыг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн уламжлалтсалбарын давуу тал, гол салбарын тэргүүлэх байр суурийг бэхжүүлэх; Стратегийншинжтэй шинэ хөгжиж буй салбар, ирээдүйтэй салбарын хөгжлийг сайтар төлөвлөж,аж үйлдвэрлэлийн үндэс суурь, гинжин хэлхээг орчин үеийн дэвшилтэд түвшиндхүргэх; Шинээр хэрэгжиж буй үндэсний тогтолцооны давуу талыг ашиглан,технологийн инноваци, ололт амжилтыг эрчимжүүлж, гол цөм дамжлага, гол салбар,гол бүтээгдэхүүний хөгжлийн баталгааг хангаж ажиллана. Дотоодын үйлдвэрлэлийнхэлхээ болон нийлүүлэлтийн хэлхээг тогтвортой хөгжүүлж, эерэг эргэлтийн циклийгбүрдүүлснээр дотоодын зах зээлийн эргэлтийн чанарыг дээшлүүлж, үүний дүнд олонулсын зах зээлийн өрсөлдөөнд оролцох болон дотоодын үйлдвэрлэлийн болоннийлүүлэлтийн гинжин хэлхээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хүчтэй түлхэцхүч болгож өгөх юм.

       Шинэ хөгжлийн хос циклийн хэлбэрийг бүрдүүлснээр хос гинжин хэлхээнийтогтвортой байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь өнөөгийн эдийн засаг,нийгмийн хөгжлийн чухал үүрэг болоод байна. Уламжлалт салбар, шинэ хөгжиж буйсалбар, ирээдүйтэй салбаруудыг цэцэглэн хөгжүүлж, гол цөм дамжлага, салбар,бүтээгдэхүүний хөгжлийг эрчимжүүлснээр тэргүүлэгч салбар, томоохон төслүүдийгурагшлуулж, олон улсын болон дотоодын гол хүчин зүйлсийн эргэлт, эх үүсвэрийнхуваарилалтын үр ашгийг бүх талаар дээшлүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдүйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд өргөн цар хүрээтэй, өндөр түвшиндоролцох оролцоог нэмэгдүүлэх юм. Энэхүү “хос цикл” болон “хос хэлхээ”-ндтүшиглэсэн “шинэ хөгжлийн хэлбэр” нь Хятад улсын эдийн засгийн дахин сэргэлтийнбаталгаа болж, Хятад улсын “дэлхийн үйлдвэрлэл” болон “дэлхийн зах зээл”-дүзүүлэх хос үүрэг роль болон орлуулашгүй чанарыг улам бэхжүүлж өгөх юм.



内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт