中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Өвөрмонголдонлайнаар хөрөнгө оруулагч татах сарын аян өрнүүллээ

Худалдааг Дэмжих Тавцан

Өвөрмонголдонлайнаар хөрөнгө оруулагч татах сарын аян өрнүүллээ

来源:Хурал, мэдээллийн хэлтэс ЖаоЛижэнь Нийтэлсэн: Өвөрмонголын мэдээний сайтНийтэлсэн цаг:2020-04-24

       ӨМӨЗО-ныХөгжил шинэтгэлийн хорооноос хөрөнгө оруулагч татах инновацын аргыг хэрэгжүүлэхшийдвэр гаргаж, 4 сард “хурдасгах товч”-ийг дарснаар эдийн засгийн хөгжлийншинэ хөдөлгүүрийг идэвхжүүлж,“онлайнаар хөрөнгө оруулагч татах” аяныг өрнүүлсэнюм.

       Хэд хоногийн өмнө Хянган аймгийн сүүн бүтээгдэхүүний хоршооныхөрөнгө оруулалт татах cloudсурталчилгааны үйл ажиллагааtengxun платформоор дамжин танилцуулгаа хийснээр“интернэтээр хөрөнгөоруулагч татах” шинэ хэлбэрийнаян эхэллээ.

     ӨМӨЗО-ны Хөгжил, шинэтгэлийн хорооны бүснутгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн хэлэхдээ “шинэ төрлийнкоронавирусийн халдвар тархсан онцгой үед хөрөнгө оруулагч татах ажлыг“тасалдуулахгүй”байлгах, төсөлд гарын үсэг зурж, ажил хэрэг болгох үйл явцыг түргэсгэхийнтулд онлайн платформ болон онлайн эх үүсвэрийг бүрэн дүүрэн ашиглаж “уулзалгүй,cloud үйлчилгээ”ашиглан, “дэлгэц”-ээр хөрөнгө оруулалт татах ажлыг өрнүүлж,нийт бүс нутгийн дээд, доод түвшний холбогдох байгууллагуудыг татан оролцуулж,олон мэдээллийн платформоор дамжуулан хөрөнгө оруулалт татах орчныг бүрдүүлэнажилласан. Энэ удаагийн онлайн хөрөнгө оруулалт татах аяны хугацаа 1 сар,Өвөрмонголд хөрөнгө оруулах сонирхол, эрэлт хэрэгцээ бүхий бизнес эрхлэгчид,бизнесийн холбоо, томоохон аж ахуйн нэгжүүдэд Өвөрмонголын хөрөнгө оруулалтынорчныг танилцуулж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг сурталчилснаарӨвөрмонголд хөрөнгө оруулж,бизнесээ хөгжүүлэх сонирхлыг бий болгосон юм. Түүний зэрэгцээ 2020 оныӨвөрмонголын эдийн засгийн хамтын ажиллагааны эхний бүлэг томоохон 193 төслийголон тал, олон өнцгөөс сурталчиллаа. Тус төслүүд нь ирээдүйтэй, эргэлтийн ашигтогтвортой, улсаас үйлдвэрлэлийн салбарын талаар авч хэрэгжүүлж буй бодлогоболонӨвөрмонголыншилжилтийн үеийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл,стратегийн шинэ хөгжиж буй салбар, эко хөдөө аж ахуйн үйлдвэрлэл боловсруулалт,соёл аялал жуулчлал, химийн технологи, металлурги, барилгын материал, логистик,орчин цагийн үйлчилгээний салбарыг хамарсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ377.8 тэрбум юанийн дүнтэй төслүүд юм” гэж онцлон тэмдэглэсэн байна.

       Түүний зэрэгцээ Хөххотод хөрөнгө оруулалт татах онлайн шууд уулзалт буюутомоохон төслүүдэд гарын үсэг зурах ажиллагаа зохион байгуулсан байна. Хөххотын захиргаанаас Ганьсу шинэ эрчим хүчний хөрөнгө оруулалтын компани болонЖунтун экспресс шуудангийн компанитай онлайнаар гэрээ хэлцэл байгуулж,ӨвөрмонголынХорингэр шинэ дүүрэгт Шанхайн Юньда тээврийн компани, Хятадын шинжлэхухааны академийн компьютер сүлжээ мэдээллийн төвтэй онлайн гэрээ хэлцэл тус тусбайгуулжээ.  

       Хөрөнгө оруулагч татах сарын аяныг бодит үр дүнд хүргэх баталгааг хангахынтулд  Өвөрмонголын Хөгжил шинэтгэлийн хорооноос аймаг, хот, хошуу, сумд,холбогдох нээлттэй бүсээр дамжуулан онлайн хэлэлцээр хийх, танилцуулга хийх,алсын зайнаас хэлэлцээ байгуулах зэрэг хэлбэрээр хөрөнгө оруулагч татахажиллагааг өндөр үр өгөөжтэй зохион байгуулснаас гадна “дэг журам”-тай хөрөнгөоруулалт татах механизмыг бий болгож, яг одоо хэлцэл нь явагдаж буй төслийгидэвхтэй хурдасгах, гэрээг түргэн хугацаанд байгуулах, түргэн ажил хэрэгболгохыг зорьж байна.  Гэрээ хэлцэл байгуулсан төслийн хувьд шилдэг үйлчилгээдагалдуулж, урьдчилсан шат дамжлаг болох бичиг баримт бүрдүүлэлт болон бусадбэлтгэл ажлуудыг богино хугацаанд гүйцэтгэж, төсөл амжилттай хэрэгжих баталгаагхангахын зэрэгцээ “онлайн хөрөнгө оруулагч татах” аянд нийгмийн бүхий лсалбарын хүчийг бүрэн дүүрэн ашиглаж, төслийг улам өргөн хүрээнд таниулахболомжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт