中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Хятад- Латин Америкийн (Мексик) олон улсын худалдааны дижитал үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

Худалдааг Дэмжих Тавцан

Хятад- Латин Америкийн (Мексик) олон улсын худалдааны дижитал үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

来源:Хятадын Худалдааг дэмжих хорооны албан ёсны вечатНийтэлсэн цаг:2020-04-15

       4сарын 14-ний үдээс өмнө Хятадын Худалдааг дэмжих хорооноос зохион байгуулсанХятад-Латин Америкийн (Мексик) олон улсын худалдааны дижитал үзэсгэлэн Бээжинхотод нээлтээ хийлээ.

       Энэ удаагийн үзэсгэлэн нь онлайн хэлбэрээрявагдсан бөгөөд нийт 15 хоног үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн нь аж ахуйннэгжүүдийг шинэ төрлийн коронавирусийн цохилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх,олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой юм.Хятад, Латин Америкийн засгийн газар, бизнесийн нийгэмлэг болон аж ахуйннэгжүүдийн төлөөлөгч зэрэг 500 албаны хүмүүс тус онлайн нээлтэд оролцлоо.  

       Хятадын Худалдааг дэмжих хорооны дарга Гао Янь, Хятад улсаас Мексик улсадсуугаа элчин сайд Жу Чинчяо, Америкийн Хөгжлийн банкны төлөөлөгч ТомасБормудес, Мексикийн гадаад хэргийн яамны дэд сайд Марта Делгадо, Мексикийнгадаад худалдааны хорооны дэд дарга Ли Зывэн зэрэг албаны хүмүүс тусүзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв. Хятадын Худалдааг дэмжих хорооны дэддарга Жан Шэньфэн нээлтийн ажиллагааг удирдан явууллаа.

Хятад- Латин Америкийн (Мексик) олон улсын худалдааны дижитал үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

       Гао Янь дарга хэлсэн үгэндээ энэ удаагийн үзэсгэлэннь Хятад, Мексикийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, “нэг бүс нэг зам”-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг уламгүнзгийрүүлж, бодит хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүнтэй платформ болж буйгонцлоод, Хятад, Мексик нь эдийн засгийн хувьд харилцан биенээ нөхөх чадвар,хөгжлийн стратегийн нийцэл сайтай, худалдаа, эдийн засгийн хэтийн төлөвөндөртэй улсууд юм гэж онцолсон байна. Дэлхий нийтийн эдийн засгийн байдал уламтөвөгтэй, хувирамтгай болж буй өнөөгийн нөхцөлд Хятад болон Латин Америкийнулсуудын хамтын ашиг сонирхол тасралтгүй өргөжиж, худалдаа, эдийн засгийнсалбарт хамтран ажиллах боломж улам чөлөөтэй болж, аж ахуйн нэгжүүд хоорондынхарилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзэл өдөр ирэх тусамнэмэгдсээр байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь Латин Америкийн улс орнууд тэрдундаа Мексик улсын зах зээлийн эрэлттэй нягт уялдаатай юм. Их өгөгдлөөрдамжуулан аж ахуйн нэгжүүдэд онлайн хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгож, бизнесэрхлэгч болон үзэсгэлэнд оролцогч талуудыг оновчтой зуучилж чадсанаар Хятад, ЛатинАмерикийн улс орнуудын бизнесийн нийгэмлэг, үзэсгэлэн зохион байгуулагч тал, ажахуйн нэгжүүд болон дотоодын хэвлэл мэдээллийнхний сонирхлыг ихээхэн татсанөндөр үр дүнтэй үзэсгэлэн боллоо.

       Энэ удаагийн үзэсгэлэнд ХятадынЖөжян, Гуандун, Хубэй зэрэг нийт 28 муж, хотоос ирсэн 2000 гаруй аж ахуйн нэгж,Мексик, Панам, Коста Рика зэрэг Латин Америкийн 10 гаруй улсын 5000 гаруйбизнес эрхлэгчид оролцож, 40,000 борлуулагчийн мэдээллийг үзэсгэлэнд оролцожбуй аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн байна. Үзэсгэлэнд эмнэлгийн материал хэрэгсэл,барилгын техник, цахилгаан хангамжийн эд анги, оффисын хэрэгсэл, тавилга, бэлэгдурсгалын зүйлс, гэр ахуйн цахилгаан бараа, нэхмэл хувцас, хүнс зэрэг олон нэртөрлийн бүтээгдэхүүн дэлгэгдсэнээс, “цар тахлаас сэргийлэх, хамгаалаххэрэгслийн үзэсгэлэнгийн хэсгийг тусгайлан тохижуулсан байв. Уг үзэсгэлэн нь ажахуйн нэгжүүд гадагш гаралгүйгээр гэрээсээ гадаад худалдаа эрхэлж, гэрээсээүйлчлүүлэгчээ сонгож, зах зээлээ тэлэх боломжийг бүрдүүлж чадсан байна.

Хятад- Латин Америкийн (Мексик) олон улсын худалдааны дижитал үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

       Үзэсгэлэнтэйнэгэн зэрэг “Дижитал худалдаа нь Хятад, Латин Америкийн эдийн засгийн хөгжлийншинэ түлхэц хүч юм” сэдэвт Хятад-Латин Америкийн дижитал худалдааныхэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хятадын Худалдааг дэмжих хорооны дэд дарга ЖанШэньфэн, Хятад улсаас Мексик улсад суугаа элчин сайдын яамны худалдааны зөвлөхЗуо Чуаньмин нар тус хэлэлцүүлэгч оролцож, үг хэлэв.  

       Хятадын Худалдаа, үйлчилгээнийнийгэмлэгийн ахлах мэргэжилтэн Жан Вэй, Мексик-Хятадын бизнес, технологийннийгэмлэгийн дарга Амабра Грихарва, Meorient олон улсын үзэсгэлэнгийн компанийн ТУЗ-ийн дарга Пань Жяньжюнь,Мексикийн гадаад худалдааны комиссын Ази-Номхон далайн бүсийн хорооны дэд даргаАвгустин Гарсиа, Winbridgeбизнесийн группийн гүйцэтгэх захирал Фү Лихуй зэрэг Хятад, Мексикийн улс төр,бизнесийн салбарынхан тус уулзалтад оролцож цар тахлын аюул өнгөрсний дараадижитал худалдааны хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх, өмнөд болон хойд хэсгийндижитал сүлжээний заагийг багасгах, үзэсгэлэн яармагийн уламжлалт хэлбэрийгшинэчлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэж, бодит санал, санаачилгыгдэвшүүлэв.

       Дижитал худалдаа нь олон улсын худалдааныхөгжлийн шинэ чиг хандлага болоод байна, энэ удаагийн үзэсгэлэнд интернэт, ихөгөгдөл зэрэг орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг бүрэн дүүрэн ашиглаж, Meorient олон улсынүзэсгэлэнгийн компанийн MAX платформд түшиглэн уламжлалт үзэсгэлэнгийн гол эхүүсвэр болон бизнес боломжийг интернэт онлайн хэлбэрт шилжүүлж, онлайн дижиталзөвлөгөө, хэлэлцүүлэг, үзмэр зэргийг нэгтгэн онцгой нөхцөл үүссэн энэ цаг үед дижиталүзэсгэлэнгийн онцлог давуу талыг илтгэн харуулж, аж ахуйн нэгжүүдэд онлайнхэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлж, эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээг түргэнхугацаанд оновчтой шийдвэрлэж чадсан юм. Цаашид Мексик зэрэг улсыг хамруулжЛатин Америкийн улс орнуудтай дижитал худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлж,2 талын худалдааны хэв загварыг тасралтгүй боловсронгуй болгож, шинэ шатандгаргахаар зорьж байна гэж ХятадынХудалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шэньфэн хэлсэн үгэндээ онцолжээ.

       Энэ удаагийн дижиталүзэсгэлэн нь урьд өмнө гадаад, дотоодод зохиогдож байсан үзэсгэлэнгээс цархэмжээгээрээ хамгийн томд тооцогдох онлайн үзэсгэлэн болсон ба Латин Америкийнулс орнуудын Үндэсний худалдааны нийгэмлэг болон аж ахуйн нэгжүүд маш таатайхүлээн авч, идэвхтэй оролцлоо.

       Хятадын Худалдаагдэмжих хороо нь энэ удаагийн үзэсгэлэнг шинэ боломж болгон харж, шинэ үр дүн,туршлагыг хэрэгжүүлж, гол экспортлогч улс болон холбогдох байгууллага,худалдааны нийгэмлэгтэй холбоо харилцаагаа бэхжүүлж, “нэг бүс нэг зам”-ындагуух улс орон, бүс нутаг болон Африк тив, төв ба зүүн Европ, Зүүн Өмнөд Азийнорнуудтай 5-8 удаагийн олон улсын худалдааны дижитал явуулын үзэсгэлэнзохиохоор төлөвлөх зэргээр цаашид гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэдхарилцааны улам өргөн платформ, хамтран ажиллах илүү боломжийг бүрдүүлэн өгч,аж ахуйн нэгжүүдэд олон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлж, гадаадхудалдааг тогтворжуулахад идэвхтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

       Энэ удаагийн дижитал үзэсгэлэнг Хятадын Худалдааг дэмжиххороо хариуцан зохион байгуулж, Meorient олон улсын үзэсгэлэнгийн компани, Хятадын олон улсын бизнесийнхолбооны үзэсгэлэнгийн хэлтэс, Хятадын олон улсын үзэсгэлэнгийн төв групп ХХКхамтран ажилласны дээр Хятадын худалдаа, үйлчилгээний нийгэмлэг, Хятад улсаасМексик улсад суугаа элчин сайд, Латин Америкийн худалдааны нийгэмлэгүүд  үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахадихээхэн дэмжлэг үзүүлэн ажилласан юм.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт