中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > ӨМӨЗО энэ жил нийт 2.579 их наяд юанийн 3109 томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна

Худалдааг Дэмжих Тавцан

ӨМӨЗО энэ жил нийт 2.579 их наяд юанийн 3109 томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна

来源:Мэдээллийн хэлтэс Жао Лижэнь Нийтэлсэн: Өвөрмонголын мэдээний сайтНийтэлсэн цаг:2020-04-16

      Томоохонтөслүүд нь нийт хөрөнгө оруулалт дотроо хамгийн чухал байр суурь эзэлдэг. Учирнь том төслийн хөрөнгө оруулалт нь нэг талаас тухайн орон нутгийн эдийнзасагтай холбогдож байдал бол нөгөө талаас ард түмний сайн сайхан амьдралтайуялдаатай байдаг. 4 сарын 15-ны өдөр зохиогдсон ӨМӨЗО-нд хэрэгжих томоохонтөслүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурлаар 2020 онд нийт автономит районыхэмжээнд үйлдвэрлэлд чиглэсэн 830, хот суурингийн дэд бүтцийн 378, хөдөө ажахуй, ойн аж ахуй, усны салбарын 226, цахилгаан эрчим хүчний 294, замхарилцааны 220, нийгмийн асуудалд чиглэсэн 460, экологи, байгаль орчинхамгааллын 159, логижистийн дэд бүтцийн 64 , бусад 478 нийт 3109 төсөлхэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2.579 их наядюань болох ба энэ жилдээ багтаж 505.9 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.Эдгээр томоохон төслүүд нь үндсэндээ сул, дутагдалтай байгаа салбарын хөгжлийгнөхөх, хүчирхэгжүүлэхэд чиглэсэн, суурь үндэс тавих, кинетик энергийгнэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалтын төслүүд юм. Эдгээр төслүүдийн хэрэгжилтнь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ зах зээлд итгэх итгэлийгнэмэгдүүлж, өндөр чанартай хөгжилд хүргэх чухал тулгуур болж өгөх юм гэж манайсурвалжлагч мэдээллээ.

       Хэдийгээр цар тахлын тархалтаас шалтгаалж цагаан сарындараа үеэс томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд зарим бэрхшээлүүд тулгарч эхэлсэнч олон талын хүчин чармайлтын дүнд төслийн бүтээн байгуулалтын явц өдрөөс өдөртэрчимжиж, олон тооны шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлж, төслийн барилгын ажлынэрч нэмэгдэж, томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажил чухал үе шатандааорж амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар Чуо Эр голоос баруун Ляохө голруу ус татах төслийн ажил, Хөх хотын төмөр замын 2-р шугамын төсөл, Бугат хотынШаньшань анодын материал интеграцийн бааз зэрэг томоохон 1063 төслийн хэрэгжилтхэвийн явагдаж байна. Үүнээс шинээр эхэлсэн төсөл 269, бүтээн байгуулалт ньүргэлжилж буй 794 төсөлд нийт 1142.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэхээртөлөвлөснөөс 17.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалт бүрэн хийгдээд байна. Хөдөө ажахуйн салбарын хувьд 2020 онд нийт 3.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар  3 сая мү (200 мянган га) талбайд өндөрстандартын тариалангийн талбай байгуулах, нийт 248 мянган юанийн хөрөнгөоруулалтаар 122,000 мү (8133 га) шүлтлэг хөрсийг шинэчлэх, 210 мянган юанийнхөрөнгө оруулалттай 150 мянган мү (15 мянган га) тариалангийн талбайг нөхөнсэргээж, ойжуулах, 76.8 сая юанийн хөрөнгө оруулалттай орчин үеийн дэвшилтэттехнологи бүхий бэлчээрийн талбай байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх юм.Эхний хагас жилд нийт төслийн 87%-ийг эхлүүлэх, үйл ажиллагааг нь сэргээхээртөлөвлөсөн. Сүүлийн хагас жилд Шилийнгол аймгаас Путражаяа хүртэлх төмөр замыгбарих, Хөх хотод сүү,сүүн бүтээгдэхүүний инновацын төв байгуулах, ХөлөнбуйрынФүфэн компанийн 500 мянган тонн амин хүчлийн төсөл зэрэг томоохон төслүүдийгэнэ жилдээ багтаж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхлүүлэх шаардлагатайтөслүүдээ цаг алдалгүй эхлүүлж, сэргээх шаардлагатайг сэргээж, жилийн зорилтообүрэн биелүүлэхээр зорин ажиллаж байна.

        “Гол хүчин зүйлс нь төслөө дагах”зарчмын дагуу бид төслийн ажлын ахицыг түргэсгэж, хугацаа хожиж, хохирлыгнөхөж, газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, ус цахилгаан хангамжийн холболт,газар ашиглалт, хөрөнгө санхүүг шийдвэрлэх зэрэг асуудлыг ул суурьтай түргэншийдвэрлэж, улам олон бодит ажлыг урагшлуулах баталгааг ханган ажиллана.Тухайлбал Или групп нийт 152 тэрбум юанийн өртөг бүхий 5 томоохон төслийнбүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан бөгөөд энэхүү төслүүд нь хамгийн багадаа300 тэрбум юанийн эдийн засгийн өгөөжийг өгч, 200 мянган хүнийг бодит ажлынбайраар хангаж, 600 мянган хүнийг дам байдлаар ажил эрхлэх боломжоор хангаж буйюм. Нийт бүс нутгийн хэмжээнд “интернэтээр хөрөнгө оруулалт татах сар” аяныгөрнүүлж, онлайн платформ болон онлайн сувгуудын эх үүсвэрүүдээ бүрэн ашиглаж,“уулзалгүйгээр, cloud платформоор хөрөнгө оруулалт татах” зэрэг замаар одоогооравтономит районы хэмжээнд нийт 3079.68 тэрбум юанийн дүнтэй 186 томоохон төсөлдгарын үсэг зурж, цар тахлын хориг хязгаарлалтын үед хөрөнгө оруулалт татахэрчээ бууруулалгүй ажиллаж байна.

       Томоохонтөслүүдийн хэрэгжилтийн урьдчилсан шатны бэлтгэл ажлын хугацааг аль болохбогиносгох, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах зорилгоор бидтөслийн удирдлага, үйлчилгээний хэв загварт инновац, шинэчлэлийг идэвхтэйнэвтрүүлсээр байна. Өдгөө манай автономит мужийн онлайнаар хөрөнгө оруулалтынзөвшөөрөл олгох платформ нийт 4658 төслийн хүсэлт хүлээн аваад байгаа бөгөөд429 тэрбум юанийн үнийн дүнг хамарсан нийт 4006 төслийг хянан баталгаажуулжээ.Холбогдох байгууллагаас нэн түрүүнд 1 тэрбум юаниас дээш үнийн дүн бүхий 17төслийн зөвшөөрлийг олгосон бөгөөд  нийт81.68 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

       Цаг агаар дулаарч, барилгын ажлын “оргил үе” ирээдбуйтай холбогдуулан манай өөртөө засах орон нь Намын төв хороо, Төрийнзөвлөлийн бодлогын зохицуулалтын дагуу хүчээ оновчтой хуваарилж, томоохонтөслүүдийн бүтээн байгуулалтын хурдацтай урагшлуулах, үр ашигтай хөрөнгөоруулалтыг тогтворжуулахын тулд бүх хүчээ дайчлан, алдсан цаг хугацааг нөхөж,саатсан хугацааг гүйцэж авахын тулд цар тахлыг хяналтдаа авч ажиллахын зэрэгцэээдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилгод хүрэх “хос ялалт байгуулах” зорилттавин ажиллаж байна.  


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт