中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Төр засаг, ард түмэн хамтын хүчээр бодлогын шийдвэр гаргаж, экспортын баталгааг хангаж, захиалгаа тогтвортой байлгахад анхааран ажиллана

Худалдааг Дэмжих Тавцан

Төр засаг, ард түмэн хамтын хүчээр бодлогын шийдвэр гаргаж, экспортын баталгааг хангаж, захиалгаа тогтвортой байлгахад анхааран ажиллана

来源:Мэдээллийн хэлтэс Жао Лижэнь Нийтэлсэн: Хятадын худалдааг дэмжих хорооНийтэлсэн цаг:2020-04-13

Гадаадзахиалгын тоо, олон улсын нислэгийн тоо эрс буурч, логистикийн өртөг огцомөсөж,далайнтээвэрлэлтийн ердийн горим алдагдахявдал тогтмолжиж, гаалийн бүрдүүлэлт, бараахүлээн авах хугацаа удаашрах зэрэг цар тахлын халдварын эхэн үеэс бий болсонтөрөл бүрийн асуудлууд нь манай улсын бараа бүтээгдэхүүний экспортод тодорхойасуудал, бэрхшээлүүдийг нэмж, гадаад худалдааны бүхий л үйл явцад нөлөөлж,нөхцөл байдал хүндэрч байна.

Тиймээс манай улсын холбогдох байгууллагууд гадаад худалдаа эрхэлдэг ажахуйн нэгжүүдэд гадаад, дотоод орчны бэрхшээлээ даван туулахад дэмжлэг үзүүлэнажиллаж байна.

Дотоодын зүгээс татвар хураамжийгхөнгөлөх, чөлөөлөх, экспортын татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх,зээлийн хэмжээг өсгөх, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийгбагасгах, аж ахуйн нэгжүүдийг орон сууцны хуримтлалын сангийн мөнгөө төлөххугацааг хойшлуулах зэрэг татвар, банк санхүү, нийгмийн даатгалын цогцбодлогуудыг хэрэгжүүлж, гадаад худалдаа эрхлэгч компаниудад ирж буй санхүүгийндарамтыг багасгасан. Түүнээс гадна шинэ шинэ салбарууд, шинэлэг загваруудыг бийболгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр экспортыг эрчимжүүлэн ажиллаж байна.Худалдааг дэмжих хороо нь дээшээ засгийн газрын түвшинд, доошоо аж ахуйннэгжүүдийн хүрээнд хоорондын харилцааг эрчимжүүлэхэд гадаад, дотоод давуу талааашиглан, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг тогтворжуулахын тулд олон талтарга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Хятадын Худалдааг дэмжих хорооноос “Цартахлын эсрэг гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах талаар авчхэрэгжүүлэх 10 үйл ажиллагааны хөтөлбөр” -ийг хэрэгжүүлж, онлайн үзэсгэлэнгидэвхтэй зохион байгуулж, гол салбаруудын экспортыг эрчимжүүлж, аж ахуйннэгжүүдийн хил дамнасан нийлүүлэлтийн хэлхээг тогтворжуулж,гадаадын хөрөнгөоруулалттай компаниудад дэмжлэг үзүүлснээргадаад түншүүдийн итгэлийгнэмэгдүүлж, эргэлзээг бууруулж, нэгж хэсэг бүрд хүрч ажилласнаар аж ахуйннэгжүүдэд бэрхшээл хүндрэлээс гарахад тодорхой хэмжээнд тусламж үзүүлэн ажиллажбайна.

Эдгээр бодлогууд нь үр дүнгээ өгсөөр байна. Цаашид татвар хураамжийнбодлогын орон зайг улам тэлж, татвар хураамжийн бодлогын гурван хэмжээстсистемийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд цаашид оршин тогтнох, хөгжих явцыгхамтад нь дэмжиж чадах юм. Түүний зэрэгцээ татварын статистик дүнгээс үйлажиллагаа нь доголдож буй аж ахуйн нэгжүүдийг зөв тодорхойлон гаргаж,жижиг дундүйлдвэрийн санхүүгийн дарамтыг багасгаж, ажил эрхлэлт болон зах зээлийнхүлээлтийг тогтворжуулна” гэж эдийн засагч Сун Чинхуй мэдэгджээ.

Олон улсын хэмжээнд манай улс тусламж шаардлагатай улс орнуудад мэргэжлийнбагаа томилж, эмнэлгийн тусламжийн бараа материалыг илгээж, цар тахлаассэргийлэх, хяналтандаа авахад нь дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгжүүдийнүйлдвэрлэл, үйл ажиллагааг сэргээхэд нь өөрийн боломжоор түлхэц үзүүлэн ажиллажбайна.G20-ын улсууд мөн дэлхий нийтийн нийлүүлэлтийн гинжин хэлхээгтасалдуулахгүйн тулд хамтын хүчин чармайлт гаргахаар нэгдсэн саналд хүрч, заримхөгжиж буй орнууд бодлогын шийдвэрүүдийг араа араас нь гаргаж, ард иргэддээтусламжийн мөнгө олгож эхлээд байна. Энэ нь зарим талаарманай улсын дотоодын ажахуйн нэгжүүдэд гадаад эрэлтээ хадгалахад дам байдлаар дэмжлэг болж байгаабөгөөд хэдийхүмүүс “гэртээ” ихэнх цагаа өнгөрөөж буй ч идэж, өмсөх хэрэгцээбайхнь зайлшгүй юм.

Гадаад дотоод орчны хүчин зүйлийг сайтар бодолцохоос гадна захиалгаахадгалахын тулд аж ахуйн нэгжүүд өөрийн давуу талаа ашиглах нь зүйтэй. Манайсурвалжлагч сурвалжлага хийх үеэрээ эрсдэл даах чадвар өндөр гарч буй аж ахуйннэгжүүд ньдижиталшинэчлэл хийх, үйлдвэрлэлийн хэлбэрээ цаг алдалгүй өөрчлөх,шинэ бүтээгдэхүүн судлан гаргах зэргээр дотоод нөөц хүчээ нэмэгдүүлж буйг ажигласанбайна.    

Саяхан Хятадын худалдааны агентлагийн олон улсын тинктанкийн  платформоос зохион байгуулсанонлайн хэлэлцүүлгийн үеэр Сайн хүүхэд группийн ТУЗ-ийн дарга Сун Жэн хэлэхдээодоо интернет захиалгууд нь томоохон хэмжээний дэлгүүрүүдийн захиалгатайдүйцэхүйц ихээхэн эрэлттэй байна. Түүнээс гадна Сайн хүүхэд группбүтээгдэхүүний үйлдвэрлэлдээтухай бүрд нь зохицуулалт хийж маскны хомсдолдорсон асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхдийн маск үйлдвэрлэхээс гадна эрүүлмэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ихээхэн анхаарч байна. Сайн хүүхэд групп мөнхүүхдийн хоолны өндөр хөлтэй сандал зэрэг гэр ахуйн тавилга хэрэгсэл шинээрүйлдвэрлэн гаргаж байна. Тус компани эдгээр бараагаа урьдчилан АНУ-д тусгайланагуулахад нөөцлөн хадгалсан ба одоогоор агуулах дахь эдгээр бүтээгдэхүүнүүдньбүгд борлуулагдаж дуусаад байгаа аж.

Ихэнх компаниудын хувьд дараах хэдэн асуудлыг анхаарч ажилласнаар заримталын нөлөөллийг бууруулж чадах юм:

Үүнд бизнесийн яриа хэлэлцээ өрнүүлэх замаар захиалга цуцлах асуудлаас сэргийлэхнь зүйтэй. Жиньжян шөнь туолин хувцасны компанийн мэргэжилтэнүйлчлүүлэгчдийгзахиалгаа цуцлахгүй байх талаас нь бодолцож барааны төлбөрөө 90 хоног эсхүл 180хоногоор хойшлуулахыг зөвшөөрч, мөн бараа хадгалах агуулахын тал дээр дэмжлэгүзүүлэх зэрэг  арга хэмжээ авчхэрэгжүүлсэн байна. Хэрэв захиалагч тал захиалгаа заавал цуцлах нөхцөлд 30эсхүл 50 хувийг цуцлахыг санал болгоххэрэгтэй, учир нь цар тахлын байдалнамжсаны дараа жижиглэнгийн худалдаа эрс сэргэх магадлалтай бөгөөд захиалагчидбараа материалын тодорхой хэмжээний нөөцтэй байх нь ашигтай ажиллах баталгааболж өгөх юм.Захиалагчдад бүтээгдэхүүний хүчин чадлыг сайжруулах эсхүл нэмүүөртөг шингээхэд тусалж чадсанаар цар тахлын халдвар намжсаны дараа захиалагчтал зах зээлээ тэлэх боломж бүрдэх юм.

Гэрээний нөхцөлөө оновчтой тохиролцож, экспортын аккредитивийнбаталгаазэргийг зохистой ашиглах нь зүйтэй. Шаньдуны Фүши Жише цахилгаан шатны ХХК-ийнгадаад худалдаа хариуцсан захирал Ван Бин хэлэхдээ компанийн зүгээс хохирлыгбууруулахын тулд баталгаажсан захиалгын бүх төлбөрийг хүлээн авсны дараабараагаа илгээх, шинээр авсан захиалгын бүх төлбөр дансанд шилжсэний дарааүйлдвэрлэлийн хуваарилалтхийх,аккредитивийн баталгаат үйлчилгээгнэвтрүүлж,экспортын аккредитивийн даатгалтай бүтээгдэхүүнийг худалдан авах,худалдааны нөхцөлийг тогтохдоо CFR (өртөг дээр тээврийн зардал нэмэх) болон CIF(өртөг дээр даатгал болон тээврийн зардал нэмэх) нөхцөлийг сонгох зэрэг аргахэмжээг авч хэрэгжүүлж буйгаа дурджээ.

Захиалагчдыг бараа бүтээгдэхүүнээ хангалттай нөөцлөх агуулахаар хангах ньзүйтэй. Цар тахлын нөхцөл байдал нь худалдаагуламжлалт хэлбэрээс онлайн хэлбэррүү шилжих явцыг түргэсгэж байна. Олон улсын худалдааны төвийн Худалдааныбодлогын зөвлөх Жао чуань хил дамнасан цахим худалдааны хамгийн том сул тал нь төлбөртөлөгдөх хугацаа хэт удаашралтай байх, цар тахлаас шалтгаалж тээвэрлэлт, хилнэвтрэх асуудал мөн тодорхой хориг хязгаарлалтад байх зэрэг хүндрэлүүд гарчбайна гэж мэдэгджээ. Хэрэв захиалагч улс оронд Хятадын хил дамнасанжижиглэнгийн худалдааны импортын “гаалийн баталгаат агуулах”-ын хэлбэрийгхэрэгжүүлж, агуулах барих ажлыг түргэсгэснээр төлбөр төлөлтийн хугацаагбогиносгож, хил дамнасан цахим худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн хувьд хөгжлийншинэ өсөлтийг бүрдүүлж өгөх юм” гэж тэрээр онцолжээ.“Хэрэв гадаад захиалга цуцлагдах явдал эрс нэмэгдвэл биддотоодын зах зээлээ улам тэлэх шаардлага үүснэ. Ихэнх аж ахуйн нэгжүүдстратегийн зохицуулалт хийх, дотоодын зах зээлээ тэлэх шаардлага үүсэж буйгаасурвалжлагын үеэр дурдсан юм. Өдгөө дотоодод олон газар нутагт худалдан авахтасалбарыг нийтэд тараах зэрэг арга хэмжээ авч худалдан авах нөөц боломжийгчөлөөтэй болгож буй нь гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын захзээлээ тэлэх таатай орчныг бий болгож байна.

“Худалдан авалтыг эрчимжүүлэх аргаар гадаад худалдааныкомпаниуд экспортын бүтээгдэхүүнээ дотоодод борлуулах нөхцөл бүрдүүлж, заримтодорхой хэсэг бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлдшингээхболомжийг бийболгох юм. Төв банк зэрэг байгууллага дижитал валют, худалдан авалтындижиталтасалбар зэрэг хэлбэрээр оновчтой хэрэглээг хэрэгжүүлснээртухайн салбарынборлуулалтын чадвар улам сэргэх юм” гэж Хятадын худалдааг дэмжих хороонымэргэжлийн комиссын гишүүн, Шанхайн олон улсын худалдааны төвийн стратеги,судалгааны хүрээлэнгийн дарга Яо Вэйчүнь онцолсон байна.

Дараагийн арга хэмжээ нь “Хөрөнгийг чухал хэрэгцээт зүйлдээ зарцуулах явдалюм. Гуанжоу хотынНийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн зах зээлийн судалгааныгазрын ахлах эдийн засагч  Же Хао гадаад худалдааны компаниудад дотооддахь зах зээлээ тэлэхэд нь оновчтой туслахын тулд дараах хэдэн аргыг ашиглах ньзүйтэй гэж үзжээ:   Юунытүрүүндямартөрлийн үйл ажиллагаа эрхэлдэг болохыг нь анхаарчүзэх хэрэгтэй юм.Засгийн газраас гадаад борлуулалт, боловсруулсан бүтээгдэхүүний худалдааэрхэлдэг компаниудад илүүтэй дэмжлэг үзүүлэх нь зүйтэй, учир нь эдгээркомпаниуд гадаадын зах зээлийн талаар ойлголт мэдлэг хомс байдаг. Гадаад түншнь захиалгаа цуцлах эсвэл хойшлуулбал компани хямралд орох аюул нүүрлэх юм.Харин гадаад дотоод худалдааг хавсран эрхэлдэг компаниудын хувьд эрсдэл үүрэхчадвар харьцангуй өндөр. Түүний дараагаар бүтээгдэхүүний төрлийг анхаарах ньзүйтэй завсрын бүтээгдэхүүний экспорт нь үйлдвэрлэлийн харьцангуй тогтвортойхэлхээнд тулгуурлан явагддаг, богино хугацаанд дотоод борлуулалт рүү шилжихэдхүндрэлтэй, харин  шууд хэрэглэгчид хүрэхбэлэн бүтээгдэхүүн нь манай улсын чанарын стандартын шаардлага хангасан нөхцөлдзаримыг нь дотоодын зах зээлд шингээснээр компанийн хохирлыг бууруулахболомжтой юм. Хамгийн сүүлд нь оновчтой дэмжих аргыг сонгох нь зүйтэй.Компаниудад шууд бэлэн мөнгөний тусламж олгох нь оновчтой арга биш харин дотооддахь зах зээлээ тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь зүйтэй, тухайлбал цахимхудалдааны маркетинг явуулах, компани өөрийн гэсэн борлуулалтын суваг нээхзэрэгт зардал мөнгөний дэмжлэг үзүүлэх, компаниудад олгодог дотоодын стандартынгэрчилгээний хураамжийг бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх ньзохимжтой юм.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт