中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Үйлдвэрлэл, үйл ажиллагааг сэргээх явцыг хурдасгаж шинэ төслүүдийг хэрэгжүүлснээр коронавирусийн халдвар Хятадын зах зээлийн хөрөнгө оруулалт татах чадварт нөлөөлөхгүй

Худалдааг Дэмжих Тавцан

Үйлдвэрлэл, үйл ажиллагааг сэргээх явцыг хурдасгаж шинэ төслүүдийг хэрэгжүүлснээр коронавирусийн халдвар Хятадын зах зээлийн хөрөнгө оруулалт татах чадварт нөлөөлөхгүй

来源:Хятадын худалдааг дэмжих хороо, Жао ЛижэньНийтэлсэн цаг:2020-03-24

Хятадын Худалдааг дэмжих хорооны идэвхтэй дэмжлэгээр Starbucks компаниХятад улсад “Кофены аж үйлдвэрийн парк” байгуулсан ба энэ нь Starbucksкомпанийн одоогоор өөрийн улсаас бусад оронд хийсэн стратегийн хамгийн томхөрөнгө оруулалт болоод байна. АНУ-ын жижиглэнгийн худалдааны аварга сүлжээCostco Шанхай хотод Хятад дахь 2 дахь нэрийн дэлгүүрээ нээхээ зарлаад байна.Тоёота компани FAW-тай хамтран ажиллаж, Тяньжинь хотод цахилгаан машины үйлдвэрбарихад хөрөнгө орууллаа. Хятад дахь цар тахлын дэгдэлт аажмаар хумигдаж байгаабайдлыг дагаад гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр, компаниуд үйлдвэрлэлэээрчтэй сэргээж, шинэ шинэ төслүүд араа араасаа хэрэгжиж эхлээд байна.

Энэ онд дэлхийн нийтээр гаднын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос5-15 хувь буурсан бөгөөд түүгээр ч барахгүй 2008 оны дэлхийн эдийн засгийнхямралаас хойш анх удаа хамгийн доод цэгтээ хүрсэн гэж НҮБ-ын худалдаа хөгжлийнбага хурлын нэгэн илтгэлд дурджээ. Хятадын Худалдааны яамны статистикмэдээллээр энэ оны эхний 2 сард Хятад улсын гадаад хөрөнгө оруулалтын бодитхэрэглээ 134.4 тэрбум юаньд хүрч өмнөх оны мөн үеэс 8.6% буурсан байна. Үүнээс,1-р сарын гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 87.57 тэрбум юаньд хүрчөмнөх оны мөн үеэс 4 хувь өсөж, 2-р сард гадаадын хөрөнгө оруулалтын бодитхэрэглээ 46.83 тэрбум юаньд хүрч өмнөх оны мөн үеэс 25.6 % буурсан үзүүлэлттэйбайв. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр улс орон бүр багагүйдарамттай байгааг харуулж байгаа бөгөөд манай улсын гадаад хөрөнгө оруулалтыгтогтворжуулах үүрэг урьдын адил бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэн үеэс Хятадын засгийн газрынхолбогдох байгууллагууд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад газар дээр ньочих эсхүл онлайн хэлбэрээр халдвараас хэрхэн сэргийлэх, хамгаалах зааварзөвлөмжийг өгөхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудал бэрхшээлийгшийдвэрлэхэд нь идэвхтэй дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажилласан. Үндэсний хөгжилшинэтгэлийн хороо “Коронавирусийн тархалтын үеийг давантуулах үүднээс гадаадын хөрөнгө оруулалттай төсөлтэй хамааралтай ажлуудыг уламэрчимжүүлэх мэдэгдэл” гаргаж, гадаадынхөрөнгө оруулалттай төсөл, компаниудын үйл ажиллагааг сэргээхэд идэвхтэйдэмжлэг үзүүлж, гадаадын хөрөнгө оруулалт хийхийгхязгаарласан жагсаалтын журмыг мөрдөн ажиллахын зэрэгцээ гадаадын хөрөнгөоруулалттай төслүүдийн удирдлагын механизмыг улам боловсронгуй болгож, хөрөнгөоруулалтыг дэмжих үйлдвэрлэлийн цар хүрээг улам тэлэх шаардлагатайг онцолсон.

“Халдвар газар авахаас сэргийлэх хатуухоригийн арга хэмжээ нь ажилчид ажилдаа буцах боломжгүй болох, бараа материалынурсгал саатах зэргээр компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдахад тодорхойхэмжээнд сөргөөр нөлөөлсөн. Гэвч олон талын хамтарсан зохицуулалт, хүчинчармайлтын хүчинд одоогоор гол бэрхшээлүүдээ давж Хятад дахь Каргилл компанийн40 гаруй үйлдвэр бүгд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд байна. Каргиллкомпанийн Янжян ургамлын тосны үйлдвэрийн гол түүхий эдийн нийлүүлэлтийнбаталгааг хангахын тулд тухайн орон нутгийн гааль, хилийн шалган, эрүүл ахуйхорио цээрийн газар зэрэг байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын хэсэг илүүцагаар ажиллаж, шар буурцагны түүхий эдийг гаалиар нэвтрүүлэх явцыг түргэсгэж,Сунюань хотын захиргаанаас төрөл бүрийн нөөц боломжоор зохицуулалт хийн Каргиллкомпанийн түүхий эд, туслах материал, бүтээгдэхүүний ложистик тээврийг саадгүйнэвтрүүлж, гадны мужаас ажилдаа эргэн ирж буй ажилчдын тусгаарлах байрныасуудлыг шийдвэрлэхэд Каргилл компанид идэвхтэй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.Каргилл Сунюань үйлдвэр нь голлон эрдэнэшишийн цардуул зэрэг бүтээгдэхүүнимпортолдог, коронавирусээс шалтгаалж зарим захиалгын төлбөр хойшлогдож,хөрөнгө мөнгөний эргэлт удааширсан зэрэг хүндрэл бэрхшээлийг татварын газраасойлгож зөвшөөрөл олгох шат дамжлагыг түргэсгэж хэдэн сая юанийн татварын буцаалтыгкомпанийн дансанд нэн даруй хийсэн” гэж Хятад дахь Каргилл компанийн дэдерөнхийлөгч Ма Жэн өөрийн компанийн үйл ажиллагаанаас жишээ татан засгийнгазраас гаднын хөрөнгө оруулалттай компаниудад үзүүлж буй дэмжих үйлчилгээнийталаар танилцуулсан байна.

Хятадын Худалдааг дэмжих хороо АНУ,Европын улсууд, Япон зэрэг улс орны худалдааны нийгэмлэгүүд болон гадаадынхөрөнгө оруулалттай компаниудын цар тахлын нөлөөлөл, үйлдвэрлэлийн гинжинхэлхээ, бизнесийн орчин зэрэг асуудлаар гаргасан санал гомдлыг идэвхтэй хүлээнавч, зарим гадаад худалдааны компаниудын бодит хүндрэлүүдийг үр дүнтэйшийдвэрлээд байна. Хятадын Худалдааг дэмжих хороо Хятад дахь гадаадын хөрөнгөоруулалттай компаниудад шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантайхолбогдуулан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгох журмыг тайлбарлаж,онлайн сургалт явуулж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, сонирхсонасуултуудад хариулт өгч, үнэ төлбөргүй гэрчилгээ гаргаж өгөх үйлчилгээ үзүүлжбайгаа билээ. Одоогоор Хятадын Худалдааг дэмжих хороо гэрээний дүн нь 7 саяболон 5 сая юанийн дүнг хамарсан гадаадын хөрөнгө оруулалттай 2 компаниддавагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргаж өгчээ.

3 сарын 13-ны өдөр Төрийн зөвлөлөөсзохион байгуулсан урьдчилсан сэргийлэх, хянах механизмын талаарх хэвлэлийн багахурлын үеэр Худалдааны яамны гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга ЗунЧанчин одоогоор 10 мянган гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани үйлажиллагаагаа сэргээгээд байна, 3 сарын 12-ны өдрийн байдлаар Хубэй мужаас гаднанийт улсын хэмжээнд үйлдвэрлэлийн салбарын томоохон гадаадын хөрөнгөоруулалттай компаниудын 60% дээш хувь нь үйлдвэрлэлээ 70 хүртэл хувь сэргээсэн.Үүнээс компаниудын 10% нь үйлдвэрлэлээ бүрэн сэргээсэн, 10% нь 90-100% хувь,үлдсэн 40% нь 70-90 хувь сэргээгээд байна гэж мэдээлжээ.

Хятадын Худалдааг дэмжих хороо гадаадынхөрөнгө оруулалттай худалдааны нийгэмлэг болон 100 гаруй компанид явуулсансудалгааны дүнгээс харахад ихэнх компаниуд Хятадын зах зээлд итгэл төгсбайгаагаа илэрхийлж, Хятад дахь үйлдвэрлэлийн гинжин хэлхээ нь уян хатан чанарөндөртэй, Хятадын үйлдвэрлэлийн салбарын гол давуу талууд хэвээр хадгалагдажбуй гэж үзсэн бөгөөд Хятад дахь хөрөнгө оруулалтын цар хүрээгээ үргэлжлүүлэнтэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хятад-Европын бизнесийн холбоо болонХятад-Германы бизнесийн холбооны 2 сарын 27-ны өдрийн судалгаагаар нийтсудалгаанд хамрагдсан 577 европын хөрөнгө оруулалттай компаниудаас ойролцоогоор56% нь цар тахлын байдал нь Хятад дахь бизнесийн болон хөрөнгө оруулалтынтөлөвлөгөөнд нь нөлөөлөхгүй гэж хариулжээ. Хятад-Америкийн бизнесийн холбооныойрын үеийн нэгэн судалгаагаар судалгаанд хамрагдсан компаниудын 55% нь 3-5жилийн үйл ажиллагааны стратегид нөлөөлөх эсэхэд одоогоор дүгнэлт өгөхөд арайэрт байна гэж үзсэн бол, 34% нь ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, 63% нь 2020 ондХятад дахь хөрөнгө оруулалтаа тэлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.

“Коронавирусийн халдварын нөлөөллөөсболж AVON компанийн Хятад улсын зах зээл дэх урт удаан хөгжлийн эрмэлзэлганхахгүй, энэхүү найдвар нь 30 жилийн туршид бидэнд Хятадын засгийн газраасүзүүлж байсан дэмжлэг болон олон мянган хэрэглэгчдийн маань итгэлд оршино. AVONХятад улсад улам тогтвортой суурьшиж “цар тахалтай тэмцэх хүч”-ний нэгэндэмжлэг болно” гэж Хятад дахь AVON компанийн ерөнхий захирал Жан Шюйминонцолжээ. Тэрээр ойрын төлөвөөс харахад шинэ төрлийн коронавирусийн нөхцөлбайдал компанийн үйл ажиллагаанд тодорхой нөлөө үзүүлж болох ч Хятадын эдийнзасгийн урт хугацааны хэтийн төлөвийг өөрчилж чадахгүй юм. Тиймээс ирээдүйдAVON компани Хятадын зах зээл дэх үйл ажиллагаагаа эрчтэй тэлж,  чанартай бүтээгдэхүүн, улам шилдэгүйлчилгээгээр Хятадын хэрэглэгчдэд бэлэг барина гэж тэрээр онцлон тэмдэглэжээ.

“Бид Хятад улс дахь үйл ажиллагаагаа улам урт хугацаанд өргөжүүлэнхөгжүүлэхээр зорьж байна, түр хугацааны цар тахал манай Каргилл компанийн Хятадулс дахь цаашдын үйлдвэрлэл, борлуулалт, хөгжлийн хэтийн төлөвт төдийлөн нөлөөүзүүлэхгүй, бидний шинэ инновацийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө урьдынхэвээр хэвийн явагдаж байна. Каргилл цаашид Хятад дахь хөрөнгө оруулалтын эрчээулам хурдасгах болно. Урт хугацааны хөгжлийн өнцгөөс харвал Хятадын эдийнзасгийн хөгжил дэх идэвхтэй хүчин зүйлс нэмэгдэж, эдийн засгийн дотоод уянхатан шинж бэхжиж, Хятадын зах зээлийн худалдан авах чадвар, эрэлт хэрэгцээулам нэмэгдэж, тасралтгүй тэлсээр байгаа төдийгүй үйлдвэрлэл, нийлүүлэлтийнчадамж тогтвортой байгаа тул Хятадын эдийн засгийн урт хугацааны хэтийн төлөв,өндөр чанартай өсөлтөд үндсэндээ өөрчлөлт орохгүй юм” гэж Хятад дахь Каргиллкомпанийн дэд ерөнхийлөгч Ма Жэн дурджээ.

“Хятадын үйлдвэрлэлийн цогц шинж, хүнийнөөц, дэд бүтэц зэрэг үндсэн өрсөлдөх давуу талууд өөрчлөгдөхгүй, гадаадынхөрөнгө оруулагчдын урт хугацаанд Хятадад хөрөнгө оруулалт хийх эрмэлзэл, итгэлбуурахгүй. Хятад улсын цэцэглэн хөгжиж буй том зах зээлийн гадаад хөрөнгөоруулалтыг татах хүч нэг удаагийн цар тахлын нөлөөллөөс болж саарахгүй гэдэгтитгэлтэй байна гэж” Худалдааны яамны гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаЗун Чанчин онцолсон байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт