中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Салбар бүр оновчтой бодлого хэрэгжүүлснээр хөрөнгө оруулагчдын Хятад улсад хөрөнгө оруулах итгэл буурахгүй

Худалдааг Дэмжих Тавцан

Салбар бүр оновчтой бодлого хэрэгжүүлснээр хөрөнгө оруулагчдын Хятад улсад хөрөнгө оруулах итгэл буурахгүй

来源:Мэдээллийн хэлтэс Жао Лижэнь, Хятадын худалдааны мэдээллийн сайтНийтэлсэн цаг:2020-03-19

Сүүлийн өдрүүдэд Хятадын Худалдаагдэмжих хорооноос гадаадын хөрөнгө оруулалттай компанийн үйлдвэрлэлийн гинжинхэлхээний асуудлаар Хятад улс дахь Гадаадын хөрөнгө оруулалттай худалдаанынийгэмлэг болон 100 гаруй компанид судалгаа явуулсан байна. Судалгааны дүнгээсхарахад ихэнх компаниуд Хятадын зах зээлд итгэл төгс байгаагаа илэрхийлж, Хятаддахь үйлдвэрлэлийн гинжин хэлхээ нь уян хатан чанар өндөртэй, Хятадынүйлдвэрлэлийн салбарын гол давуу талууд хэвээр хадгалагдаж буй гэж үзсэн бөгөөдХятад дахь хөрөнгө оруулалтын цар хүрээгээ үргэлжлүүлэн тэлэх хүсэлтэй буйгааилэрхийлжээ.

Оновчтой бодлогыг хэрэгжүүлж гадаадын хөрөнгөоруулалттай компаниуд үйлдвэрлэлээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахаднь дэмжлэг үзүүлнэ

Коронавирус дэгдэж эхэлсэн үеэс Хятадын Худалдааг дэмжих хороо нь Хятаддахь гадаадын хөрөнгө оруулалттай худалдааны нийгэмлэг, компаниудтай ямагт нягтхарилцаатай хамтран ажиллаж, цар тахлын нөлөөллийн байдал, санал бодлыг асуунтодруулж, гадаад түншүүдэд Хятадын Худалдааг дэмжих хороо цар тахлын хоригийнүеийн нөлөөг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйлчилгээгидэвхтэй танилцуулж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөгжлийг бүхталаар дэмжин ажиллаж буйг сурвалжлагч дурджээ. Одоогийн байдлаар, ХятадынХудалдааг дэмжих хороо АНУ, Европын улсууд, Япон зэрэг улс орны худалдаанынийгэмлэгүүд болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын цар тахлыннөлөөлөл, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, бизнесийн орчин зэрэг асуудлаар гаргасансанал гомдлыг идэвхтэй хүлээн авч, зарим гадаад худалдааны компаниудын бодитхүндрэлүүдийг үр дүнтэй шийдвэрлээд байна.

Коронавирусийн халдварын үед салбарбүрийн болон орон нутгийн захиргаанаас ойрын хугацаанд шинээр авч хэрэгжүүлжбуй бодлогууд нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаасэргээхэд ихээхэн дэмжлэг болсоор байна. Худалдааны яамнаас “Шинэ төрлийнкоронавирусийн үеийг даван туулахын тулд гадаадын хөрөнгө оруулалттай компанидүзүүлэх дэмжлэг болон хөрөнгө оруулалт татах ажлыг эрчимжүүлэх мэдэгдэл”, “Цартахлаас сайтар сэргийлсний үндсэн дээр худалдаа, бизнесийн салбарын компаниуддэс дараатайгаар үйл ажиллагаагаа сэргээхийг дэмжих мэдэгдэл” зэрэг олон тооныбодлогын баримт бичгийг гаргаад байна. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос“Цар тахлын үед гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой төслийн ажлыг уламэрчимжүүлж, шинэчлэх мэдэгдэл” гаргаж, шат бүрийн холбогдох байгууллагуудадгадаадын хөрөнгө оруулалттай төсөл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудынажиллагааг хэвийн явуулах тал дээр идэвхтэй дэмжлэг үзүүлэх үүрэг чиглэл өгсөн.Орон нутгийн захиргаа шат дараалсан нарийвчилсан журам, гарын авлага гаргаж,зохих шаардагдах үйлчилгээг үзүүлж, гадаад худалдааны компаниудад үйлажиллагаагаа сэргээх баталгааг хангаж өгч байна.

Хятадын Худалдааг дэмжих хороо Хятад дахьгадаадын хөрөнгө оруулалттай компаниудад шинэ төрлийн коронавирусийн халдваргарсантай холбогдуулан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгох журмыгтайлбарлаж, онлайн сургалт явуулж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж,сонирхсон асуултуудад хариулт өгч, үнэ төлбөргүй гэрчилгээ гаргаж өгөхүйлчилгээ үзүүлж байгааг энд дурдах нь зүйтэй юм. Дараагийн алхам нь гадаадынхөрөнгө оруулалттай компаниудад үзүүлэх үйлчилгээний механизмыг улам сайжруулж,компанийн бодит эрэлт хэрэгцээнд үндэслэн олон талт арга хэмжээг хамтатганхэрэгжүүлж, оновчтой бодлого нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын урт удаанхугацаанд хөрөнгө оруулалт хийх итгэлийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгөоруулалтыг тогтворжуулахтай холбоотой ажлыг ул суурьтай хэрэгжүүлэн бизнесийнорчинг улам боловсронгуй болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.

Хятадын Худалдааг дэмжих хорооныидэвхтэй дэмжлэгээр АНУ-ын Starbucks компани Хятад дахь үйл ажиллагаагаа уламтэлж, 3 сарын 13-ны өдөр Жянсү мужийн Күншаньд Starbucks-Хятад “кофеныинновацийн аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян олон жилийн туршид Starbucks компани ньХятад улсын шинэчлэлт нээлттэй бодлогын явцад идэвхтэй оролцож, хувь нэмрээоруулж, боломжоо хуваалцаж, харилцан ашигтай хамтран ажилласаар ирсэн. “Кофеныинновацийн аж үйлдвэрийн парк” нь стратегийн хөрөнгө оруулалтын ирээдүйтэйтөслийн хувьд олон улсын стандартын түвшин, эко үйлдвэрлэлийн стандартыгхангасан төдийгүй орчин үеийн үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээнийинновацид түлхэц болж өгөх юм гэж онцлон тэмдэглэсэн байна.

“Хятад улс бол манай хамгийн том захзээлийн нэг, Starbucks -Хятад “Кофены инновацийн аж үйлдвэрийн парк” нь биднийхувьд ихээхэн ач холбогдол өгч буй стратегийн хөрөнгө оруулалт юм. Энэхүү үйлявдал нь бидний Хятад улстай цаашид урт хугацаанд хамтран хөгжих хүслийг дахинбатлан харууллаа гэж” Starbucks компанийн гүйцэтгэх захирал Кевин Жонсононцолжээ.

Starbucks кофе- инновацийн аж үйлдвэрийн парк төсөл нь кофе хуурах, ухаалагагуулах, логистикийн үйлчилгээг нэгтгэсэн, Starbucks компанийн энэ жил Хятадулсад хөрөнгө оруулсан анхны төсөл юм. Мөн Starbucks компанийн өөрийн улсаасгадагш хийсэн хамгийн их дүнтэй хөрөнгө оруулалт, Ази номхон далайн бүс нутгийнзах зээлд оруулж буй анхны стратегийн томоохон хөрөнгө оруулалт болж буйгаарааонцлог юм. Тус төслийн ажлыг 2022 онд барьж дуусгахаар төлөвлөөд байна.

“Хэдийгээр коронавирусийн халдвараас үүдэн бидэнд түр зуурын хүндрэлбэрхшээл, сорилтууд тулгараад буй ч бидний Хятад улсын зах зээл дэх урт удаанхөгжлийн эрмэлзэл маань хэзээ ч ганхаж байгаагүй. “Кофены инновацын ажүйлдвэрийн парк” хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлснээр Starbucks компаниХятад болон дэлхийн зах зээлийн нийт үйлдвэрлэлийн сүлжээнд илүү өргөн уудамхэтийн ирээдүйг зураглаж өглөө” гэж Starbucks компанийн дэд захирал,Starbucks-Хятад компанийн гүйцэтгэх захирал Ван Жинин онцлов.

Starbucks компани нь кофены инновацын аж үйлдвэрийн паркдаа ногоон буурцагхадгалах агуулах, өндөр автоматжуулсан ухаалаг логистикийн төв байгуулж, орчинүеийн дэвшилтэт технологи бүхий нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүрдүүлж үүнийгээХятад дахь дистрибютрийн сүлжээний цөм болгох юм гэж орон нутгийн хэвлэлмэдээлсэн байна.

Коронавирусийн хоригийн үед онлайн үйл ажиллагааэрхэлж буй гадаад компаниуд Хятад дахь зах зээлээ улам тогтворжуулж байна

“Хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэгшинэ дэвшилтэт технологи нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үйлажиллагаагаа хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж байна. “Хөх мөрний эдийн засгийнхамтарсан хөгжлийн группийн стратеги судалгааны хэлтсийн дэд эрхлэгч, Шанхайнолон улсын арбитрын төвийн арбитрч Е Житао “Хятадын худалдаа” сонинысурвалжлагчид өгсөн ярилцлагадаа : Нэгдүгээрт, технологийн хөгжил нь оффистбайрлаж ажиллах боломжгүй байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийнажилчдыг гэртээ оффислон ажиллах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн хохирлыгбууруулахад дэмжлэг болж байна. Хоёрдугаарт, цагаан сарын баярын үеэр эхорондоо буцаад, ирэх боломжгүй байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийнудирдлага зэрэг ажилтнуудад алсын зайн оффис, видео хурал зэрэг хэлбэрээркомпанийн өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдан явуулах боломжийг өгч байна.Гуравдугаарт, гадаад компаниуд Хятадын засгийн газрын интернет оффис зэрэгплатформоор дамжуулан төслийн зөвшөөрөл, нийгмийн даатгал, үйл ажиллагаагаасэргээх өргөдөл зэрэг компанитай хамааралтай олон төрлийн асуудлаа шийдвэрлэж,компанийнхаа хэвийн үйл ажиллах баталгааг хангах боломжийг бүрдүүлж буйгаараашинэ дэвшилтэт технологийн гол үр нөлөө илрэн харагдаж байна гэжээ.

Мөн коронавирусийн хоригийн үед гадаад худалдааны компаниудын “клаудүйлчилгээний борлуулалт” эрчимтэй хөгжиж байна гэж сурвалжлагч дүгнэсэн байна. Wyeth хүнс (Хятад) компани ижил салбарынүйлчилгээ эрхлэгчдээсээ урьтан “Wyeth хүнс таны гэрт ” SF express үнэгүйхүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлснээр энэ оны 2-р сард компанийн онлайн борлуулалтөмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлт гарчээ. IKEA компанийн Хятад дахьерөнхийлөгч Анна Кулижиа: хэдий цар тахлын үед зарим дэлгүүрүүд үйлажиллагаагаа сэргээх боломжгүй байгаа ч дижитал аргаар дэлгүүрийн ажлын горимдзохицуулалт хийж, онлайн сувгуудыг төрөлжүүлснээр IKEA компани хэрэглэгчдийнхээхүссэн цагт, хүссэн газраасаа худалдан авалт хийх хэрэгцээг бүрэн ханганажиллаж байна гэжээ.

Техник технологи улам боловсронгуй болохын хэрээр ирээдүйд хиймэл оюунухаан үндэсний эдийн засаг, нийгмийн салбарт өргөнөөр нэвтрэх бөгөөд хэтийнирээдүйтэй салбар болж байна, хиймэл оюун ухаан нь чипийн элемент, машины тоногтөхөөрөмж, их өгөгдөл, алгоритм, хяналтын программ хангамж зэрэг бүх төхөөрөмжхэрэгслийн хөгжилд нэвтэрч эхлээд байна, улс орон бүрийн хиймэл оюун ухааныхэрэглээг нэвтрүүлэхийг зорьж буй салбар харилцан адилгүй байна, бид олон улсынхудалдааны салбарын хөгжил дэвшлээс суралцаж сул талаа нөхөж, хиймэл оюун ухааныгхурдацтай нэвтрүүлэх нь зүйтэй юм. Одоогийн байдлаар Хятад улс хиймэл оюунухааны хөгжлийг ихэд чухалчилж, улсын түвшний хөгжлийн төлөвлөгөө боловсруулангаргаж, орон нутаг бүрд дэмжлэгийн бодлогууд нэвтрүүлээд байна, гадаадхудалдааны компаниуд өөрийн онцлог давуу талаа ашиглаж хиймэл оюун ухааныхөгжлийг худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр эрчимтэй нэвтрүүлэн ажиллах ньзүйтэй юм гэж мэргэжилтэн Е Житао онцолжээ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт