中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Төрийн зөвлөлөөс гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах 6 төрлийн арга хэмжээг нэмж хэрэгжүүлнэ

Худалдааг Дэмжих Тавцан

Төрийн зөвлөлөөс гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах 6 төрлийн арга хэмжээг нэмж хэрэгжүүлнэ

来源:Мэдээллийн хэлтэс Жао Лижэнь, Хятадын худалдааг дэмжих хорооны сайтНийтэлсэн цаг:2020-03-16

Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас сэргийлэх болоннийгэм, эдийн засгийн хөгжлийг хамтад нь урагшлуулахын тулд гадаадад нээлттэйбайдлаа улам өргөтгөх шаардлагатай юм. 3 сарын 10-ны өдөр хуралдсан Төрийнзөвлөлийн байнгын хурлаар гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыгтогтворжуулах асуудлаар шинэ зохицуулалт хийж, 6 төрлийн “гол цөм” арга хэмжээгнэвтрүүлэхээр шийдвэрлэв.

Тус хурлаар гадаад худалдааг тогтворжуулах тал дээр“эрчим хүчний зарцуулалт өндөртэй, бохирдол үүсгэдэг” бараанаас бусад экспортынбарааны татварын буцаан олголтыг цаг тухай бүрд нь бүрэн буцаан олгохшаардлагатайг онцолж, банк санхүүгийн байгууллагууд гадаад худалдаа эрхлэгчдэдолгох зээлээ нэмэгдүүлэх, зээлийн үндсэн төлбөр, хүүг  төлөх хугацааг хойшлуулах зэрэг бодлогыгхэрэгжүүлж, коронавирусийн тархалтын нөлөөнд илүү өртсөн, хэтийн төлөв сайтайжижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахасуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн даатгалын компаниудын богино хугацааны экспортындаатгалын үйлчилгээг дэмжих, хураамжийг багасгах, “Canton Fair” буюу Хятадынэкспорт, импортын бараа бүтээгдэхүүний хаврын үзэсгэлэн зохион байгуулахбэлтгэл ажлыг хангаж, гадаад худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэгболгосон байна.

     Шинэ төрлийнкоронавирус COVID-19-ийн тархалтаас шалтгаалж гадаад худалдааны компаниуд үйлажиллагаагаа эргэн сэргээх, тээвэрлэлтээ хэвийн явуулах,  гэрээний үүрэг, захиалгаа биелүүлэхэд хүндрэлучирч, худалдааны хориг, хязгаарлалтууд нэмэгдэх зэрэг шат дараалсан бэрхшээлүүдтэйтулгарч, Хятадын төр засгаас банк санхүү, даатгал, татварын салбаруудаардамжуулан ихээхэн дэмжлэг үзүүлж буйг Худалдааны яамны гадаад худалдааныхэлтсийн дарга онцлов.

Хурлаар экспортын барааны татварын буцаалт, зээл олголт,экспортын зээлийн даатгал зэрэг зохицуулалтын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэннь гадаад худалдааны компаниудын хувьд тэвдэж явахад тэвнээр тусалсан чухалдэмжлэг болж буй юм. Хятадын олон улсын эдийн засаг, харилцааны төвийн ахлахмэргэжилтэн Жан Яньшөн “Canton Fair” буюу Хятадын экспорт, импортын бараабүтээгдэхүүний хаврын үзэсгэлэнг үр дүнтэй зохион байгуулах нь захиалгын тоо,зах зээлээ хадгалах, гэрээний үүргээ биелүүлэхэд ихээхэн дэмжлэг болох чухал үрөгөөжтэй арга хэмжээ болно гэв.

     Тус хурлааргадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах талаар хөрөнгө оруулалтыг хязгаарлах,хориглох жагсаалтад хамрагдсан салбар, чиглэлийн тоог багасгах, гадаадынхөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх тал дээр анхааранажиллах, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын хөнгөлөлтөд улам олонсалбарыг хамруулах нь зүйтэй гэж үзэв.

     Мөн ойрынхугацаанд авч хэрэгжүүлж буй татвар, хураамжийн хөнгөлөлт үзүүлэх, хүндрэлийгдаван туулахад дэмжлэг үзүүлэх бодлогууд нь дотоод, гадаадын хөрөнгөоруулагчдад адил түвшинд үйлчлэх ёстой гэж тодотгосон байна.

Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн тархалт нь манайулс гадаад нээлттэй бодлогоо шат ахиулахад саад болох боломжгүй юм, гадаадынхөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох зүйл заалтууд энэ жилээс албан ёсоорхэрэгжиж эхэлснээр Хятадын зах зээлд илүү өргөн боломж нээгдэнэ гэж хөрөнгөоруулагчид бүрэн найдлага тавьж байна. Энэ удаагийн хурлаар гадаадын болондотоодын хөрөнгө оруулалттай компаниудад дэмжлэгийн бодлогыг ижил түвшиндхэрэгжүүлэх баталгааг хангах шаардлага тавьсан нь гадаадын хөрөнгө оруулалттайкомпаниудын хувьд “чухал дэмжлэг” болох юм.

“Төрөл бүрийн дэмжих бодлогыг нэвтрүүлж, ажил хэрэгболгосноор манай улсын гадаад худалдааны урт хугацааны хөгжлийн төлөвт өөрчлөлторохгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг татах онцлог давуу талуудаа ч бид хадгалжчадах юм гэж” гэж Олон улсын эдийн засаг, харилцааны төвийн ахлах мэргэжилтэнЖан Яньшөн онцлон тэмдэглэв.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт