中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Гадаад худалдааны өсөлт эргэн сэргэнэ гэдэгт итгэл дүүрэн байна

Худалдааг Дэмжих Тавцан

Гадаад худалдааны өсөлт эргэн сэргэнэ гэдэгт итгэл дүүрэн байна

来源:Мэдээллийн хэлтэс Жао Лижэнь, Хятадын Худалдааг дэмжих хорооны сайтНийтэлсэн цаг:2020-03-11

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний 2 сарынбайдлаар манай улсын экспорт, импортын хэмжээ 4.12 их наяд юаньд хүрч, өмнөхоны мөн үеэс 9.6% буурсан байна. Харин энэ оны 1-р сард бараа бүтээгдэхүүнийэкспорт, импорт 2.73 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.7% өссөнүзүүлэлттэй байв. Үүнээс дүгнэн үзэхэд 2-р сард манай улсын гадаад худалдааныэкспорт, импортод шинэ төрлийн коронавирусийн тархалт болон цагаан сарын баярынурт амралт онцгой нөлөө үзүүлсэн нь илэрхий байна.

2-р сард гадаад худалдааны экспорт, импорт түр хугацааныцохилттой тулгарсан ч, цаашид гадаад худалдаа урт удаан хугацаанд тогтвортойхөгжинө гэдэгт Хятад улс итгэл төгс байна. Нэгдүгээрт, одоо шинэ төрлийнкоронавирусийн дэгдэлтийн байдал намжиж, цаашид улам хумигдах, үйлдвэрлэл, үйлажиллагаа дэс дараатайгаар хурдацтай сэргэх төлөвтэй байгаа юм. Олон үйлдвэр, компаниуд ар араасаа үйлажиллагаагаа сэргээж, бүх шатны засаг захиргааны гадаад худалдааг дэмжих цогцбодлого илэрхий үр дүнгээ өгч эхлээд байна. Дотоод дахь коронавирусийн дэгдэлтХятадын эдийн засагт үзүүлэх цохилт нь түр хугацааны шинжтэй, нөлөөлөл нь чхязгаарлагдмал юм. Хоёрдугаарт, цаг хугацааны үүднээс авч үзвэл 1-р улирал ньгадаад зах зээлийн эрэлт багатай үе төдийгүй Хятадын цагаан сарын урт амралттайдавхацдаг тул жилийн жилд 1-р улиралд экспорт, импортын өсөлт хамгийн доод цэгтээ байдаг. Гуравдугаарт, үйлдвэрлэл сэргэж хэвийнажилласнаар гадаад харилцагчид захиалгаа цуцлах магадлал мөн буурна. Гадаадхудалдааны компаниудын үйл ажиллагаа сэргээснээр цаг тухайд нь бараагаахүлээлгэн өгч чадахгүй байсан хүндрэлтэй нөхцөл арилах бөгөөд бусад орнынийлүүлэгчид энэ богинохон хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадлаа хурдацтайнэмэгдүүлэх боломж бараг үгүй юм, мөн гадаад худалдааны компаниуд үйлчлүүлэгчээавч үлдэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа зэргээс харахад бидзахиалагчдаа алдах магадлал бага гэж үзэж болно. Бид эдийн засаг, нийгмийнхөгжлөө аль болох хурдан хугацаанд хэвийн голдиролд оруулахын тулд чармайнажиллаж, үйл ажиллагаагаа сэргээж, үйлдвэрлэлийн хурдаа нэмэгдүүлснээр өмнөх 2сарын захиалгын алдагдлаас учирсан хохирлоо нөхөх бүрэн боломжтой. Түүнчлэнэхний 2 сард Зүүн өмнөд азийн орнууд болон ”нэг бүс нэг зам”-ын дагуухорнуудтай хийсэн экспорт, импортын хэмжээ өсөлттэй хэвээр байж, хувийн хэвшлийнаж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай, улам их нөөц бололцоог бүрдүүлэн ажиллажбайсан зэрэг нь гадаад худалдаа цаашид улам хурдацтай сэргэж, дэвжих хүч болохюм.

Шинэ төрлийн коронавирус нь дэлхий даяар хурдацтайтархаж, ДЭМБ-аас энэхүү цар тахлын дэлхий нийтэд үзүүлэх эрсдэлийн зэрэглэлийг“маш өндөр” гэж тогтоогоод байна. ДЭМБ 3 сарын 9-ны 10 цагийн байдлаар Хятадаасгадна бусад улс оронд шинэ төрлийн коронавирусийн халдварын нийт 28402тохиолдол бүртгэгдээд байна гэж мэдээлсэн. Тиймээс хилийн гаднах нөхцөл байдалцаашид гадаад худалдааны экспорт, импортод хэрхэн нөлөөлөх тал дээр онцгойлонанхаарал хандуулах шаардлагатай.

Гадаад улсуудад өвчний дэгдэлт улам нэмэгдэх хандлагатайбайгаа төдийгүй үүнд өртөөд буй улс орнуудын дунд манай улсын худалдааны голтүнш орнууд байгаа юм. Богино хугацаанд Япон, БНСУ, Европын холбооны улсууд,ялангуяа баруун европын улсууд, АНУ-ын гадаад худалдааны өсөлт ихээхэн саадтайтулгарч, худалдааны эрэлт буурах төлөвтэй байна, тиймээс дээрх улс орныдотоодын үйлдвэрлэлд  коронавирусийнтархалт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа зэргээсшалтгаалж дэлхийн нийтийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдалдтомоохон цохилт ирж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний хэвийн ажиллагаа саатаж,ялангуяа хил дамнасан компаниудын нийлүүлэлтийн гинжин хэлхээ, завсрынбүтээгдэхүүний худалдаанд хамгийн их сөрөг цохилт ирэх магадлалтай байна.Дэлхий нийтийн эдийн засаг суларснаар эрэлтийн хэмжээ буурч энэхүү харилцандавхцалын нөлөө нь дэлхийн худалдааны одоогийн нөхцөлийг улам хүндрүүлэхэрсдэлтэй юм.

Хятадын гадаад худалдааны компаниудын хувьдкоронавирусийн дотоод дахь тархалт нь үйлдвэрлэлээ хэвийн явуулж чадахгүй байх,захиалгаа цаг тухайд нь хүлээлгэж өгөх боломжгүй зэрэг бэрхшээл үүсгэж байсанбол, харин гадаадад тархаж буй халдварын дэгдэлт нь гол  харилцагч түншүүд цаашид захиалга өгөх эсэх,импортын бараа бүтээгдэхүүн ялангуяа түүхий эд, сэлбэг, хэрэгслийн нийлүүлэлтхугацаандаа, зохих тоо ширхгийн дагуу хийгдэх эсэх зэрэг тодорхойгүй байдлыгүүсгэх юм. Тиймээс ач холбогдлын хувьд авч үзэхэд, гадаадын улс орнуудад цаашидкоронавирусийн халдвар даамжирвал дотоодод халдвар дэгдэж байсан үеэс ч илүүхүнд нөхцөл үүсэх магадлалтай тул энэ тал дээр чухалчлан анхаарал хандуулаххэрэгтэй.

Өвчний нөхцөл хэдий эрсдэлтэй ч, даван туулна гэдэгтээурьдын адил бат итгэлтэй байх нь зүйтэй. Юуны түрүүнд манай улсын гадаадхудалдаа уян хатан хөрвөх чадвар өндөртэй. Энэ жил манай улс өргөн хэрэглээнийбүтээгдэхүүний импортоо хангалттай хэмжээнд барьж, газар тариалангийнбүтээгдэхүүн (хүнс голлосон), эрүүл ахуй, халдвар хамгааллын хэрэгсэл болонтүүхий эд, эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ тодорхой хэмжээнднэмэгдүүлэх шаардлагатай. Дэлхий даяар нефтийн үнэ,  бөөний барааны үнэ унаж байгаа нь Хятадынкомпаниудад зардлаа хэмнэх орон зайг бүрдүүлж, түүнчлэн гадаад худалдаагтогтворжуулах төрөл бүрийн дэмжлэгийн бодлогууд ар араасаа хэрэгжиж буй нь ажахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг оновчтой дэмжих хүч болж байна. Цаашид гадаадынкомпаниуд коронавирусийн дэгдэлтээс шалтгаалж үйл ажиллагаагаа зогсоох,логистик тээврээ зогсоох, экспортоо багасгах зэрэг асуудал үүсвэл манай улсынтүүхий эд, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд шууд нөлөөлж, зарим барааматериалын үнэ өсөх зэргээр манай улсын үйлдвэрлэл, борлуулалтын дамжлаг шатанддам цохилт өгөх юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох судалгаагаль болох эрхтэн хийж, дэмжих бодлого хэрэгжүүлж, хүнд хэцүү байдлыг давантуулах шийдлийг урьдчилан гаргах нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд, Хятадын гадаад худалдааныкомпаниудын дасан зохицох чадвар, зах зээлээ тэлэх чадамж тасралтгүй сайжирч,“нэг бүс нэг зам” санаачилгын хэрэгжилтийг дагаад Хятад улс гадаад худалдаанызах зээлээ төрөлжүүлэх явц эрчимжиж байгаа нь 2020 онд гадаад худалдаанытогтвортой байдал, өсөлтөд хүчтэй тулгуур дэмжлэг болж өгөх юм.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт