中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Хөрөнгө оруулалтын цар хүрээг нэмэгдүүлэх үүднээс “гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үйлвэрлэлийн жагсаалт”-ыг шинэчлэн боловсруулна

Худалдааг Дэмжих Тавцан

Хөрөнгө оруулалтын цар хүрээг нэмэгдүүлэх үүднээс “гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үйлвэрлэлийн жагсаалт”-ыг шинэчлэн боловсруулна

来源:Мэдээллийн хэлтэс Жао Лижэнь, Хятадын худалдааны мэдээ сайтНийтэлсэн цаг:2020-03-18

3 сарын 11-нд Үндэсний хөгжилшинэтгэлийн хорооноос “Коронавирусийн тархалтын үеийг даван туулах үүднээсгадаадын хөрөнгө оруулалттай төсөлтэй хамааралтай ажлуудыг улам эрчимжүүлэхмэдэгдэл”-ийг 9-ний өдөр гаргаснаа (цаашид “мэдэгдэл” гэх) мэдээлэв. Тус “мэдэгдэл”-ээр гадаадын хөрөнгөоруулалтыг дэмжих үйлдвэрлэлийн цар хүрээг улам тэлэх шаардлага тавьсан байна.Ойрын хугацаанд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос Худалдааны яам зэрэгхолбогдох байгууллагуудтай хамтран “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихүйлдвэрлэлийн жагсаалт”-ыг шинэчлэн боловсруулах аж.

Дээрх “мэдэгдэл”-д гадаадын хөрөнгөоруулалтын тогтвортой байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх шаардлагатай 11 ажлыгтодорхойлжээ.

Үүнд, Нэгдүгээрт, гадаадын хөрөнгөоруулалттай төсөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл,үйл ажиллагааг сэргээхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, төслийн үе шатнаас хамаарчтөрөлжүүлэн ангилж, зохих заавар зөвлөмж өгч оновчтой чиглүүлэх, гадаадынхөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн гинжин хэлхээтэйуялдуулан сэргээж, төрөл бүрийн цогц дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт, Гадаадын хөрөнгөоруулалттай томоохон төслүүдийн  нөөцмеханизмыг бэхжүүлнэ. Шат бүрийн хөгжил шинэтгэлийн хороод өөрийн чиг үүргийндагуу хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх ажлыг идэвхийлэн гүйцэтгэж, нээлттэй бүс,хөрөнгө оруулалтын газруудтай нягт уялдаатай ажиллаж, томоохон төслүүдийн нөөцмеханизмыг улам боловсронгуй болгон ажиллана. Үйлдвэрлэлийн салбар, өндөртехнологийн үйлчилгээний салбар дахь хөрөнгө оруулалтын нийт дүн 1 тэрбум доллароос дээш төслүүд хэрэв Төрийнзөвлөлийн яам, хороодын зөвшөөрөл авах шаардлагатай бол мужийн хөгжилшинэтгэлийн хороо цаг тухайд нь улсын хөгжил шинэтгэлийн хороонд хүсэлт гаргаж,үүнээс шаардлага хангасан төслүүдийг холбогдох журмын дагуу гадаадын хөрөнгөоруулалттай томоохон төслийг удирдах багийн мэдэлд шилжүүлнэ. Дэвшилтэттехнологи, гоц халдварт өвчнөөс сэргийлэх болон эдийн засгийн гол тулгуурсалбарын төсөл, төв, баруун бүс, зүүн хойд бүс нутагт хамаарах төслүүдийн цархүрээг тэлэхэд илүүтэй уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

Гуравдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалттай төслийн ажлыг харилцануялдаатай урагшлуулах. Төслийн ажил хариуцсан удирдах багийн ажлын хүрээндбагтсан төслийн ажилд удирдах баг, холбогдох эрх бүхий байгууллага бодлогын дэмжлэг үзүүлж, тухайн төсөлхэрэгжиж буй орон нутгийн захиргаатай хамтран ажиллаж бүх талын дэмжлэгүзүүлнэ. Шат бүрийн хөгжил шинэтгэлийн хороо орон нутагтаа хэрэгжиж буйгадаадын хөрөнгө оруулалттай төслийн ажлыг урагшлуулахад зохицуулалтын дэмжлэгүзүүлэн ажиллаж, төсөл хэрэгжихэд шаардагдах гол хүчин зүйлүүдийн баталгаагхангаж өгнө. Гадаадын томоохон төсөл хэрэгжиж буй муж, хотуудын хөгжил шинэтгэлийнхороо нь орон нутгийн түвшинд хэрэгжиж буй төслүүдийг удирдах тусгай багбүрэлдэхүүний тогтолцоог бий болгож, хөгжүүлэх тал дээр анхаарч, төслийнжагсаалт, ажлын төлөвлөгөөг боловсруулж, бүх шатны харилцан уялдаа, салбархоорондын нэгдлийг бэхжүүлж, ногоон гэрлээр саадгүй урагшлах боломжийгбүрдүүлэн өгч төслийг аль болох хурдан хугацаанд ажил хэрэг болгоход дэмжлэгүзүүлэн ажиллана. Амжилттай хэрэгжсэн төслийн туршлагаас суралцаж, гадаадынхөрөнгө оруулалттай төслийн үйлчилгээний түвшинг бүх талаар дээшлүүлнэ.

 Дөрөвдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалт хийхийг хязгаарласанжагсаалтын журмыг мөрдөн ажиллаж, “Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийнхэрэгжилт”-ийн холбогдох журмыг улам нарийвчлан боловсруулна.

 Тавдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн хүсэлт гаргахявц, бүртгэлийн ажиллагааг хөнгөвчилж, онлайнаар мэдүүлэх зэрэг журмыгхэрэгжүүлнэ.

Зургадугаарт, Гадаадын хөрөнгө оруулалттай төслийн зөвшөөрлийн баримтбичиг бүрдүүлэх явцыг хялбарчилж, 5 төрлийн хавсралт материал шаардахыг болиулж,цар тахлын хоригийн онцгой үед уулзахгүйгээр мэдүүлэх, үндсэн материалаас бусадзарим дагалдах материалыг нөхөж өгөхийг зөвшөөрөх зэргээр хүндрэл үүсэх явцыгбагасгана.

Долдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалтхийхийг дэмжсэн үйлдвэрлэлийн жагсаалтад хамрагдсан төслийн тоног төхөөрөмжийгимпортын татвараас чөлөөлөх зөвшөөрөл олголтын явцыг хялбарчилж, мужийнтүвшнээс дооших холбогдох байгууллагад мэдүүлэх шат дамжлагыг алгасаж, цартахлын онцгой нөхцлийн үед зөвшөөрөл олгох явцыг олон хэлбэрээр хөнгөвчлөн,түргэсгэх баталгааг хангана.

Наймдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалттай төслийн хууль ёсны эрх, ашгийгхамгаалж, “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн гадаад, дотоодынхөрөнгө оруулалтын тэгш эрхийг хангах, техник технологийг албадан шилжүүлэхийгхориглох, бизнесийн нууцыг хадгалах зэрэг заалтыг хэрэгжилтийг хатуу чандмөрдөнө.  

Есдүгээрт, Гадаадын хөрөнгө оруулалттайаж ахуйн нэгж дээр очиж ажиллан холбогдох бодлогыг тайлбарлан таниулж, саналбодлын сонсож, харилцан зөвшилцөж асуудлыг шийдвэрлэх зэрэг үйлчилгээгэрчимжүүлнэ.

Аравдугаарт, Гадаадын хөрөнгөоруулалттай төслийн явцын болон хэрэгжилтийн дараах хяналт шалгалтын журмыгболовсронгуй болгож, холбогдох салбар байгууллагууд харилцан уялдаатайажиллаж,  “хяналт, шалгалт хийх байгууллага,ажилтанг рандом хэлбэрээр сонгож, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлэх” зэрэг аргахэлбэрийг хэрэгжүүлж, төслийн хяналт шалгалтын журмыг сайжруулж, олон дахиндавхардсан хяналт, шалгалт явуулж компаниудын үйл ажиллагаанд дарамт үүсгэхээссэргийлэн ажиллана.

Арваннэгдүгээрт, гадаадын хөрөнгөоруулалтыг дэмжих салбар, чиглэлийн цар хүрээг өргөжүүлнэ. Ойрын хугацаандҮндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос Худалдааны яам зэрэг байгууллагуудтайхамтран “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үйлдвэрлэлийн жагсаалт”-ыг шинэчлэнболовсруулах юм. Энэхүү шинэчлэн боловсруулах журамд хөрөнгө оруулалтыг дэмжихсалбар,чиглэлийн жагсаалтын хүрээг тэлэх, үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлж,нөөцийг тогтвортой байлгах бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх,  үйлдвэрлэлийн салбарын өндөр чанартайхөгжлийг эрчимжүүлж, төв, баруун болон зүүн хойд бүс нутгийн нөөц, давуу талыгнээн гаргаснаар үйлдвэрлэлийн цар хүрээг улам тэлэх зэрэг асуудлыг голлонтусгасан.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт