中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > “Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг” хангахын тулд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухалчлан анхаарч ажиллана

Худалдааг Дэмжих Тавцан

“Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг” хангахын тулд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухалчлан анхаарч ажиллана

来源: Мэдээллийн хэлтэс Жао Лижэнь Хятадын худалдааны мэдээллийн сайтНийтэлсэн цаг:2020-03-17

Ойрын хугацаанд,манай улсын шинэ төрлийнкоронавирус COVID-19 уушгины хатгалгааны халдварын тархалтаассэргийлэх арга хэмжээ шат шатандаа тодорхой үр дүнд хүрч, өвчний тархалтнамжсан ч олон улсын хэмжээнд коронавирусийн дэгдэлт эсрэгээрээ даамжрахтөлөвтэй байна. Цар тахал дэлхий даяар хурдацтай тархсанаар дэлхийн эдийн засагхүндхэн сорилттой тулгарах юм. Үүнийг дагаад Хятадын эдийн засагт нөлөөлөхгадаад орчны тодорхойгүй байдал улам бүр өсөх нь гарцаагүй. Энэ онцгой үедТөрийн зөвлөлийн байнгын хурлаар үйлдвэрлэл, хөрөнгө санхүүгийн гинжинхэлхээний урсгалыг улам эрчимжүүлэх, шат дамжлага бүрийн үйл ажиллагааг хамтаднь сэргээх гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулахтусгайлсан шинэ зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хятадын Худалдааг дэмжих хороо дотоодынхөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд давагдашгүй хүчин зүйлийг нотолсонгэрчилгээ гаргаж өгөхийн зэрэгцээ Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадынхөрөнгө оруулалттай компаниудад коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойнотолгоо гаргах асуудлаар зөвлөгөө өгөх, гэрчилгээ гаргаж өгөх үйлчилгээгтүргэн шуурхай үзүүлж,  гадаадын хөрөнгөоруулалттай аж ахуйн нэгжүүдэд эрх ашгаа хамгаалж, хохирлоо бууруулах тал дээрдэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ “гадаад худалдаа, хөрөнгө оруулалт”-ыг тогтворжуулахадилүүтэй анхааран ажиллаж байна.

Гадаад эрэлтийн бууралтаас үүдэх хүндрэлүүд

“Одоогоор дотоодод аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлажиллагаа үндсэндээ сэргээд байгаа ч дэлхий нийтэд нүүрлээд буй цар тахлыннөлөөллөөс үүдэн гадаад эрэлт буураад байна. Голлон тулгарч буй асуудлууд ньзахиалгагүй болох, гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учрах, логистикийн саад,худалдааны хориг, хязгаарлалт нэмэгдэх зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөллүүдбайгаа юм. Хөбэй мужийн нэгэн гадаад худалдааны компанийн төлөөлөгч манайсонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа дотоодод коронавирусийн халдвар аажмаартогтворжсоноор компаниуд гол хүчээ дотоодын борлуулалтад чиглүүлж, дотоод дахьзах зээлээ тэлэх замаар хохирлоо бууруулж байгаа талаар дурджээ.

Цар тахлынцохилтоос үүдэн экспорт, импортын өсөлт оны эхний 2 сард огцом буурсан.Экспортын хэмжээ оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 17.2%, импортын хэмжээ 4%буурч, экспортын өсөлт импортын өсөлтөөс илт буурсан үзүүлэлттэй байна. 1-2сард Хятадын худалдааны алдагдал 7,09 тэрбумам.долларт хүрч сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа алдагдалтай гарлаа гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Үүнийг “шинэ төрлийн коронавирусийн нөлөөллөөс үүдэнманай улсын  экспорт, импорт болондэлхийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тасралтгүй буурах зэрэг санхүүгийндарамт улам нэмэгдэж гадаад худалдааны тогтвортой өсөлтийг эрчимжүүлэхэд уламбэрхшээлтэй болж байна” гэж Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юэфэн тайлбарлажээ.

Манай сурвалжлагч аж ахуйн нэгжүүдийн гол анхаарлаахандуулж буй логистикийн асуудлаар сурвалжлан судалж 3-р сарын байдлаар  нийт улсын хэмжээнд үйлдвэрлэл, боомт,агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа ээлж дараалан сэргээж, Хятадынэкспортын чингэлэгт тээврийн хүчин чадал хурдацтай сэргэж байна гэж мэдээллээ.Хөх мөрний усан замын тээврийн хувьд Хубэй мужийн боомт халдвараас сэргийлэхбараа материал, логистикийн хэрэгцээг хангах тээвэрлэлт голлосон хэвээр байгаабол бусад боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлээд байгаа аж.

Одоогийн байдлаар Европын холбооны улсуудад цар тахлыннөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрээд байгаа тул Европын улсуудтай хамтранажилладаг аж ахуйн нэгжүүд өвчний дэгдэлтийн байдлыг анхааралтай ажиглаж байна.Европын холбооны улсууд нь Хятадын гадаад худалдааны хамгийн том түнш юм,тиймээс манай улсын экспортын компаниудад томоохон цохилт ирэх нь дамжиггүй.Европын холбооны олон улсад хорио цээр тогтоох арга хэмжээ авснаар автомашин,автомашины сэлбэг, эд анги, цахим бараа бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл,жижиглэнгийн худалдааны салбарын эрэлт эрчтэй буурах төлөвтэй байна.

“Гэвч Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн төлөвөөрчлөгдөхгүй, Хятад-Европын худалдааны хөгжил эерэг үзүүлэлттэй байсаар байхболно. Бид харилцан бие биенээ хүндэтгэж, харилцан ашигтай хамтран ажиллахзарчмын үндсэн дээр Европын орнуудтай бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж,Хятад-Европын худалдааны тогтвортой, эрүүл хөгжлийг улам эрчимжүүлэх болно гэжХудалдааны яамны гадаад худалдааны хэлтсийн дарга Ли Шингань хэвлэлийн багахурлын үеэр мэдэгджээ.

  Гадаад худалдаа, гадаадын хөрөнгөоруулалтыг тогтворжуулахын тулд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Гадаад худалдааны компаниуд үйлдвэрлэл, үйлажиллагаагаа  сэргээгээд байгаа чодоогийн байдлаар төлбөр хойшлогдох, зээлийн хугацаа дуусах зэрэг хүндрэлүүдэлбэг тохиолдож, хөрөнгө санхүүгийн дарамт нэмэгдсээр байна. Гадаад худалдааныкомпаниуд гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй ижил тэгш хамтран ажиллаж,гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр анхаарлаа хандуулсаар байна.

Энэ асуудлаар Төрийн зөвлөлийн байнгын хурлаар шинэ төрлийн коронавирусийн тархалтаас сэргийлэх болоннийгэм, эдийн засгийн хөгжлийг хамтад нь урагшлуулж, гадаадад нээлттэй байдлааөргөжүүлж, олон талт арга хэмжээ авч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыгтогтворжуулахыг үүрэг болгосон. Үүнд, Нэгдүгээрт, “эрчим хүчний зарцуулалт өндөртэй, бохирдол үүсгэдэг”бараанаас бусад экспортын барааны татварын буцаан олголтыг цаг тухай бүрд ньбүрэн буцаан олгох; Хоёрдугаарт, банк санхүүгийн байгууллагууд гадаад худалдааэрхлэгчдэд олгох зээлээ нэмэгдүүлэх, зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөх хугацаагхойшлуулах зэрэг бодлогыг хэрэгжүүлж, коронавирусийн тархалтын нөлөөнд илүүөртсөн, хэтийн төлөв сайтай жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдийн зээлийн эргэнтөлөлтийн хугацааг сунгах асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх;Гуравдугаарт, даатгалын компаниудын богино хугацааны экспортын даатгалынүйлчилгээг дэмжих, хураамжийг багасгах; Дөрөвдүгээр, “Canton Fair” буюу Хятадынэкспорт, импортын бараа бүтээгдэхүүний хаврын үзэсгэлэн зохион байгуулахбэлтгэл ажлыг сайтар хангаж, гадаад худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх;Тавдугаарт, хөрөнгө оруулалтыг нь хязгаарлах, хориглох жагсаалтад хамрагдсансалбар, чиглэлийн тоог танаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийнтоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварынхөнгөлөлтөд улам олон салбарыг хамруулах; Зургадугаарт, ойрын хугацаанд авчхэрэгжүүлж буй татвар, хураамжийн хөнгөлөлт үзүүлэх, хүндрэлийг даван туулахаддэмжлэг үзүүлэх бодлогууд нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад адил түвшиндүйлчлэх ёстой гэж тодотгосон байна.

Хятадын Худалдааг дэмжих хороо гадаадын хөрөнгөоруулалттай компаниудад бэрхшээлийн үеийг даван туулахад тусламж, дэмжлэгүзүүлэх ажлыг бодит үйл ажиллагаагаар үлгэрлэн харуулсаар байна. ХятадынХудалдааг дэмжих хорооны Гэрчилгээ, баталгаажуулалтын төвөөс авсан мэдээллээрХятад улсад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын хөрөнгө оруулалттай компани(гэрээний дүнгийн хэмжээ 7 сая юань) БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани(гэрээний дүнгийн хэмжээ 5 сая  юань)Худалдааг дэмжих хороонд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авах хүсэлтгаргасны дагуу тэдгээр компаниудаас холбогдох нотлох материалуудыг хүлээн авч,давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг түргэн шуурхай гарган өгч, тухайн 2компани болон Хятадын талын түншид нь гэрээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, бараахүлээлцэх хугацаагаа сунгах зэрэг асуудлаар харилцан зөвшилцөлд хүрэхэд дэмжлэгүзүүлжээ.

“Баталгаажуулалтын төв нь БНХАУ-д суугаа элчин сайдыняам, консулын газрууд, Хятад-Европын холбооны худалдааны танхим, Хятад-Японыхудалдааны танхим зэрэг 20 гаруй байгууллагатай нягт харилцаатай хамтранажиллаж, тухайн улс орнуудын Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйннэгжүүдэд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгох журмыг тайлбарлаж, онлайнсургалт явуулж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, холбогдох мэдээллээрхангах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Худалдааг дэмжих хорооноос худалдааныбаримт бичиг, гэрчилгээ олгох хууль эрх зүйн үндэслэл, шалгуур, холбогдохжурмыг сайтар танилцуулж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь тодорхой үрдүнгээ өгсөөр байна. “Хятадын Худалдааг дэмжих хороо нь гадаадын хөрөнгөоруулалттай компаниудад холбогдох журам, бодлогыг таниулах тал дээр чухалчлананхаарч, аж ахуйн нэгжүүдэд олон улсын худалдааны хууль тогтоомжийг хуулийнхүрээнд нийцүүлэн хэрэглэх зөвлөмж өгч, шударга үнэнчээр үүрэг, амлалтаабиелүүлэх зарчмын үндсэн дээр давагдашгүй хүчин зүйлийн холбогдох зүйл заалтыгоновчтой ишлэл үндэслэл болгон, цар тахлаас шалтгаалан гэрээний үүргээбиелүүлэх боломжгүй байдлаас үүссэн хохирлоо бууруулахад дэмжлэг үзүүлэнажиллаж байна” гэж Хятадын Худалдааг дэмжих хорооны Баталгаажуулалтын төвийнүйл ажиллагаа, хөгжлийн газрын орлогч дарга Зуо Люлю мэдэгджээ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт