中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Коронавирусийн хоригийн үед үзэсгэлэн яармагийн салбарын үйл ажиллагааны гинжин хэлхээг бүрдүүлэгч талууд хэрхэн идэвх санаачилгатай ажиллах вэ

Худалдааг Дэмжих Тавцан

Коронавирусийн хоригийн үед үзэсгэлэн яармагийн салбарын үйл ажиллагааны гинжин хэлхээг бүрдүүлэгч талууд хэрхэн идэвх санаачилгатай ажиллах вэ

来源:Мэдээллийн хэлтэс Жао Лижэнь Хятадын худалдааны сонинНийтэлсэн цаг:2020-03-04

Ард нийтээрээ шинэ төрлийн коронавирустэй тэмцэхонцгой үе бидний өмнө тулгараад байна. Хэдийгээр цар тахлын дэгдэлтийг эхнийшатанд намжааж, “коронавирустэй тэмцэх” ажил тодорхой үе шаттайгаар үр дүнгээөгч буй ч Ухань, Хубэй дэх нөхцөл байдал урьдын адил төвөгтэй хэвээр байгаабөгөөд өвчин дахин дэгдэж болзошгүй тул урьдын адил халдвараас сэргийлж,сэрэмжтэй байх нь чухал юм.

Энэхүү гэнэтийн байдлаар дэгдсэн шинэ төрлийнкоронавирусийн тархалтаас шалтгаалж олон олон экспо, үзэсгэлэн зохионбайгуулагдах хугацаа хойшилж, хүндрэлтэй байдал үүсээд байгаа юм. Урьдчилсантаамаглалаар хэрвээ өвчний тархалт 1-р улиралд намжвал үзэсгэлэн яармагийнсалбарт учрах хохирлын хэмжээ харьцангуй бага буюу ойролцоогоор 10%-20% байх төлөвтэйбайна.  Харин өвчний тархалт 2-р улиралдзогссон нөхцөлд хохирлын хэмжээ 30-40%, харин 3-р улирал хүртэл үргэлжилбэлхохирлын хэмжээ их байх нь гарцаагүй болоод байна. Салбарынхан коронавирусийнхалдвар хурдан намжиж, үзэсгэлэн яармагийн үйл ажиллагааны хэвийн байдал сэргэж,хохирлын хэмжээг хамгийн бага түвшинд байлгахыг хүсэж байна.

Коронавирусийн хоригийн үед үзэсгэлэн яармагийнсалбарын үйл ажиллагааны гинжин хэлхээг бүрдүүлэгч зохион байгуулагч тал,талбай түрээслэгчид, павильон барих ажлыг хариуцагч тал, тээвэр ложистикийнкомпани болон иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний компаниуд хохирлыгбагасгахын тулд хэрхэн санаачилга гарган ажиллах вэ?

  Коронавирусийн тархалтын байдлаас шалтгааланталууд өөрсдийн  онцлог давуу талдтүшиглэн дор бүрээ санаачилгатай ажиллах нь зүйтэй юм.

Зохион байгуулагч талынзүгээс – онлайн үзэсгэлэн яармагийн ажиллагааг туршин хэрэгжүүлэх

Онлайн үзэсгэлэн, яармаг хэмээх ойлголт нэг хэсэг эрчтэйтүгж “үргэлжид нээлттэй үзэсгэлэн” хэмээн нэрлэгдэж байв. Гэвч энэхүү ойлголтнь бодит эрэлт, хэрэгцээг төдийлөн хангаж чадаагүйн улмаас өнөөг хүртэл өргөнцар хүрээг хамарсан, чанартай, үр ашиг өндөртэй онлайн үзэсгэлэн, яармагхараахан гарч ирээгүй байна. Гэвч уламжлалт үзэсгэлэн яармагийг зохионбайгуулахад ч бид интернет сүлжээ, хэвлэл мэдээлэл, ухаалаг техник, технологийгтодорхой түвшинд ашигласаар ирсэн билээ. Дээрх техник, технологийг нэвтрүүлснээрүзэсгэлэн, яармагийн салбарын шат дамжлаг бүрийг мэдээллээр хангахад ихээхэнахиц дэвшил гарч, манай улсын үзэсгэлэн яармагийн салбарын хөгжлийг шинэ шатандгаргаж чадсан юм. Хэдийгээр онлайн үзэсгэлэн яармаг нь бодит  үзэсгэлэнг бүрэн орлохуйц үр дүн үзүүлжчадахгүй ч үзэсгэлэн яармаг зохион байгуулах боломжгүй байгаа өнөөгийн нөхцөлд онлайнэкспо зохион байгуулах нь идэвх, санаачилгатай сонголт бөгөөд бидний өмнөнүүрлээд буй бэрхшээлийг давахад тодорхой шийдэл, гарц болж чадах юм.

Түүнчлэн зохион байгуулагч тал үзэсгэлэн яармагийнөнөөгийн бодит байдал, тулгамдаж буй асуудлын талаар нарийн судалгаа хийж,төлөвлөлт, зохион байгуулалт, үйл ажиллагааны тал дээр гадаад, дотоодындэвшилтэт, тэргүүн туршлагаас суралцаж, үзэсгэлэн яармагийн мэргэжлийн болонолон улсын түвшин, зах зээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарлаахандуулах нь зүйтэй. Үзэсгэлэн яармагийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж,сэдэв агуулга, зорилго чиглэлийг улам боловсронгуй болгож, үр өгөөжийг улам дээшлүүлж,үзэсгэлэнд оролцогч, үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд дээд зэргээр нийцүүлэхталаар судалгаа шинжилгээ хийх нь зохион байгуулагч талын зүгээс өнөөгийннөхцөлд хийж болох идэвхтэй хувь нэмрийн нэг юм. Манай улсад зохиогдож буйтөрөл бүрийн үзэсгэлэн яармагуудын хувьд дээр дурдагдсан асуудлын хүрээнд илүүахиц дэвшилд гаргах орон зай байсаар байна.

Талбай түрээслэгчид –Үзэсгэлэнгийн танхим, талбайн төхөөрөмж хэрэгслийг сайжруулах

Одоогийн бодит нөхцөл байдалдаа нийцүүлэн, үзэсгэлэн,яармаг зохион байгуулах боломжгүй байгаа сул цагийг ашиглан үзэсгэлэнгийн танхим,талбайн арчилгаа засварыг хийж, төхөөрөмж хэрэгслээ шинэчлэх боломж бүрдээдбайна. Гол томоохон хотуудын үзэсгэлэнгийн танхим нь ердийн үед ажлын ачаалалихтэй, төхөөрөмж хэрэгслээ цаг тухай бүрд нь засаж, шинэчлэх боломж байдаггүйн улмаасүзэсгэлэнд оролцогчид болон үйлчлүүлэгчдэд олон талын таагүй байдлыг үүсгэх тохиолдолтүгээмэл байдаг. Ойрын өдрүүдэд шаардлага хангасан үйлдвэр, ажлын байруудын үйлажиллагааг сэргээж, зарим газрууд хэвийн ажиллаж эхлээд байгаа ч үзэсгэлэняармагийн ажиллагаа хараахан хэвийн байдалдаа ороогүй тул энэ хугацааг ашиглан үзэсгэлэнгийнтанхимын төхөөрөмж, хэрэгсэлдээ засвар, арчилгаа хийх боломжтой юм.

Ухаалаг технологийг нэвтрүүлэх явдлыг эрчимжүүлэх.Үзэсгэлэнгийн танхимын менежмент, үйл ажиллагаанд ухаалаг технологи нэвтрүүлэхнь орчин цагийн үзэсгэлэн яармагийн хөгжлийн шинэ чиг хандлага төдийгүйзайлшгүй хийгдэх ёстой дэвшил юм. Манай улсын ихэнх үзэсгэлэн яармагийн танхимдухаалаг технологийг нэвтрүүлэх хэрэгцээ байсаар байна.

Үзэсгэлэнгийн танхимын байгальд ээлтэй, эко байдлыгнэмэгдүүлэх. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ тал дээр ихээхэн хүчин чармайлтгаргаж, тодорхой хэмжээний үр дүнд хүрээд байгаа ч цаашид техник хангамж,программ хангамжийн тал дээр илүү дэвшил гаргаж, байгальд ээлтэй стандартыншаардлагыг бүрэн хангах шаардлагатай байна.

     Мэдээллээр хангах асуудлыг уламэрчимжүүлж, холбогдох тоног төхөөрөмжийг шинэчлэн, үзэсгэлэнгийн танхимдсүлжээ, харилцаа холбооны талаар гарах доголдлыг бүрэн арилгах нь зүйтэй.

     Нэгдсэн онлайн платформ бий болгох. Талбайтүрээслэгч, зохион байгуулагч, үзэсгэлэнд оролцогч, павильон барих ажлыггүйцэтгэгч, тээвэр, ложистик хариуцсан талууд бүгд энэхүү платформоор дамжууланонлайнаар харилцаж, тулгамдаж буй асуудлаа цаг тухай бүрд нь шийдвэрлэжажилласнаар ажлын үр бүтээл, чанарын түвшинг сайжруулж чадах юм.

Үзэсгэлэнгийн павильонбарих ажлыг гүйцэтгэгч – цаашдын хөгжлийн төлөө өөрийгөө цэнэглэх

Зарим үзэсгэлэн, яармаг цуцлагдаж, хойшлогдсоныулмаас зохион байгуулах хугацаа танагдаж талбай түрээслэгч, зохион байгуулагчталуудын зүгээс павильон барих, буцаан хураах ажлын хугацааг богиносгохшаардлага үүсэх нь зайлшгүй. Тиймээс гүйцэтгэгч талын зүгээс бэлтгэлээ бүрэнхангаж, төхөөрөмж хэрэгсэл, хүн хүчний тал дээр хангалттай нөөцтэй байхшаардлагатай. Ажлыг үр дүнтэй, түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд сул зогсолтын хугацаагашиглаж, цар тахлын тархалт намжсаны дараа “бүх хүчээ дайчлан, түргэн шуурхай,сайн гүйцэтгэл”-тэй ажиллахын тулд бүхий л талын бэлтгэлийг бүрэн хангаж байх ньзүйтэй юм. Үзэсгэлэнгийн павильон барихад шаардагдах тоног хэрэгслийг үйлдвэрлэгчидмөн энэхүү хугацааг ашиглан стандартчилал, ашиглахад дөхөм байдал, дахин ашиглахболомжийн тал дээр шаргуу судалгаа, сайжруулалт хийх хэрэгтэй. Ингэснээр ажлынгүйцэтгэл илүү түргэсэж, бүтээмж дээшилнэ. Дээрх бэлтгэлүүдийг хангаснаар павильонбарих ажлыг гүйцэтгэгч, шаардагдах тоног хэрэгслийг үйлдвэрлэгч тал аль аль ньзах зээл дэх өрсөлдөх чадвараа дээшлүүлж, салбар дахь нөлөөллийн хүрээгээ тэлж,цаашид илүү томоохон ажлыг амжилттай гүйцэтгэх боломжийг өөртөө нээж өгөх юм.

Үзэсгэлэнгийнтээвэр, ложистик хариуцагч тал- Ухаалаг технологи ашиглах

Үзэсгэлэнгийнпавильон барих ажлыг гүйцэтгэгч талын нэгэн адил хязгаарлагдмал хугацаанд тээвэр,ложистикийн ажлыг түргэн шуурхай гүйцэтгэснээр үзэсгэлэнгийн танхимд аль болохилүү олон үзэсгэлэн зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгөх юм.

Ухаалагложистик нь зам тээврийн түгжрэл, бараа бүтээгдэхүүн эмх замбараагүй оруулж, гаргахасуудлыг цэгцэлж, оновчтой шийдвэрлэх, ложистикийн асуудлыг бүх талаас нь үрдүнтэй зохицуулж хянах хамгийн сайн арга юм. Тээвэр, ложистикийн асуудалхариуцагч тал нь тухайн үзэсгэлэнгийн талбай, үзэсгэлэн яармагийн онцлогтнийцүүлэн танхимд нэвтрэх төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах ньзүйтэй. Нисэх онгоцны талбайд онгоц хөөрөх, буух үеийг тооцоолдогтой адилүзэсгэлэнгийн байр рүү техник хэрэгсэл оруулах, гаргах үеийн тээврийн асуудлыг оновчтойтөлөвлөж, зохион байгуулахад ухаалаг ложистик зайлшгүй шаардлагатай. Энэ талдээр үзэсгэлэн яармагийн тээвэр ложистикийн асуудал хариуцсан дотоодын компаниудтодорхой хэмжээнд хүчин зүтгэл гарган ажиллаж буй ч бусад салбаруудын ухаалагложистикийн үйлчилгээ, техник технологийн дэвшилтэй харьцуулахад ихээхэнзөрүүтэй харагдаж байна. Коронавирусийн тархалтын улмаас үзэсгэлэнгийнажиллагаа зогссон энэ хугацааг ашиглан тээвэр, ложистикийн компаниуд нь өөрийнчадавхыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилласнаар зах зээл дэх өрсөлдөх чадвараанэмэгдүүлж, нөлөөллийн хүрээгээ илүү тэлэх юм.

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт ньхэвлэл мэдээллийнхнийг үзэсгэлэн яармаг зохион байгуулагдах үеийн аюулгүйбайдлын асуудлыг дахин авч хэлэлцэхэд хүргээд байна. 2003 онд SARS өвчний дэгдэлтийнүе болон намжсаны дараах хэсэг хугацаанд өвчний тархалт үзэсгэлэн, яармагийнүйл ажиллагаанд учруулсан хохирол, сөрөг нөлөөлөл, өвчний үед үзэсгэлэняармагийн аюулгүй байдлын эрсдэлийн асуудлаар мөн асуудал дэвшүүлэн хэлэлцэж, үзэсгэлэняармагийн салбар хэрхэн аюулгүй байдлаа хамгаалах талаар шийдэл олохыг зорьжбайсан. Гэвч тодорхой үр дүнд хүрэлгүй өнгөрсөн байдаг. Одоо үзэсгэлэняармагийн үйл ажиллагаа ахин ижил эрсдэлтэй нөхцөлтэй тулгараад байна. Шинэтөрлийн коронавирусийн тархалт хэзээ зогсох, үзэсгэлэн яармагийн салбартчухамдаа хэрхэн нөлөөлөхийг одоогийн байдлаар дүгнэх боломжгүй байна.

Алибаба компани жижиг, дунд үйлдвэрийн салбарыг1999 онд Азийн санхүүгийн хямрал, 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралыгдавахад тусалсан туршлагыг үзэсгэлэн яармагийн салбар хэрэгжүүлж чадах уу?Мэдээж салбар бүр өөрийн онцлогтой, үүссэн бэрхшээлийн нөхцөл байдал мөн харилцанадилгүй, гэхдээ Алибаба компани хямралын үед бэрхшээлийг сөрөн урагшилж, үргэлжидэвх санаачилгатай тэмцэж чадсан сэтгэл зүйгээс үзэсгэлэн, яармагийн салбарынхансуралцах нь зүйтэй юм.

Нэгдүгээрт, Үзэсгэлэн яармагийн салбарынаж ахуйн нэгжүүд нь бэрхшээлийг даван туулж урагшлах, идэвх санаачилгатайажиллах;

Хоёрдугаарт, Үйл ажиллагааны гинжинхэлхээг бүрдүүлэгч талууд  хүчээ нэгтгэж,хамтын хүчээр хүнд бэрх үеийг даван туулах;

Гуравдугаарт, Бид засаг төр,нийгмийн зүгээс үзүүлж болох бүх талын туслалцаа, дэмжлэгийг эрэлхийлж,салбарын бодлого, татвар, зээл зэрэг тал дээр дэмжлэг авахад анхаарч ажиллах ньзүйтэй.

Дээрх гурван зөвлөмжийн дагуучармайлт гарган ажилласнаар үзэсгэлэн яармагийн салбарын хохирлыг тодорхойхэмжээнд бууруулж, манай улсын үзэсгэлэн яармагийн салбарын цаашдын эрүүл,тогтвортойхөгжлийг хангаж чадах юм.  

Нэг үгээр хэлэхэд үзэсгэлэняармагийн салбарын хувьд шинэ төрлийн коронавирус тархсан үеийн бэрхшээл ньөвс, ургамал хахир өвлийг даван туулахтай адил үзэгдэл юм. Өвс, ургамал өвлийнулиралд хагдардаг ч хөрсний гүн дэх үндсээрээ шим тэжээлийг шингээж, энергиэнөөцөлсөөр байдаг. Энэхүү хүнд нөхцөлд бэлтгэлээ сайтар хангаж чадсан үзэсгэлэняармагийн салбар цаашид цэцэглэн хөгжинө гэдэгт бид итгэл дүүрэн байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт