中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Гадаад худалдааг тогторжуулах асуудлыг хамгийн чухал байр сууринд тавих

Худалдааг Дэмжих Тавцан

Гадаад худалдааг тогторжуулах асуудлыг хамгийн чухал байр сууринд тавих

来源:Мэдээллийн хэлтэс Жао Лижэнь, Хятадын худалдааг дэмжих хорооны вэбсайтНийтэлсэн цаг:2020-03-06

   

       2 сарын23-ны өдрийн шинэ төрлийн коронавирусийн тархалтаас сэргийлэх болон эдийнзасаг, нийгмийн хөгжлийг хамтад нь урагшлуулах ажлын хурал дээр Ши Жиньпинудирдагч дэс дараатайгаар үйлдвэр, компаниудын хэвийн үйл ажиллагааг сэргээхасуудлаар “гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах” асуудлыгбагтаасан нийт 8 шаардлага тавьсан. 2 сарын 28-ны өдөр бизнесийн салбарынханшинэ төрлийн коронавирустэй тэмцэх талаар видео хурал хийж “бүх боломжит аргазамыг хайж коронавирусийн тархалтын бэрх үеийг даван туулж, гадаад худалдаа,хөрөнгө оруулалтыг бодитоор тогтворжуулж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийхангалтыг хэвийн хэмжээнд барьж, эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхтэй хувьнэмэр оруулах” удирдамж гаргасан.

Гадаад худалдааг тогтворжуулахын үндэс суурь нь олонулсын зах зээлд эзлэх хувь хэмжээгээ тогтворжуулах явдал бөгөөд үүний тулд нэнтэргүүнд хэсэгчлэн зогсоогоод буй гадаад худалдааны үйлдвэрлэлийн болоннийлүүлэлтийн гинжин хэлхээг нээх шаардлагатай юм. Дэлхий нийтийн үйлдвэрлэл,нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх Хятад улсын байр суурь нь дэлхийн ханганнийлүүлэлтийн гинжин хэлхээнд чухал нөлөө бүхий томоохон компаниуд, чухалзангилаа шат дамжлагын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг зайлшгүй сэргээх шаардлагаүүсгээд байна. Ингэснээр харилцан хамааралтай хэлхээ сая саадгүй ажиллаж эхлэхюм. Ойрын хугацаанд Худалдааны яамнаас гадаад худалдаа, гадаадын хөрөнгөоруулалт, худалдаа бизнес, цахим худалдааны компаниудын хэвийн үйл ажиллагаагдэс дараатайгаар сэргээх 20 заалт, Гаалийн ерөнхий газраас Хятад -Европын төмөрзамын хөгжлийг дэмжих “гаалийн 10 журам”, гаалийн нэгдсэн баталгаат бүсийнхөгжлийг дэмжих” гаалийн 6 заалт”-ыг тус тус гаргаж, гаалийн нэвтрүүлэх чадварыгнэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллах шаардлага тавьсан байна. 2 сарын 27-ныөдрийн байдлаар худалдааны гэрчилгээ, баримт бичиг олгох эрх бүхий 99байгууллага шинэ төрлийн коронавирусийн хоригтой холбогдуулан давагдашгүй хүчинзүйлийн нийт 4318 гэрчилгээ (нийт хамрагдсан гэрээний үнийн дүн 330.8 тэрбумюань) гаргаж, олон тооны компаниудад хохирлын хэмжээгээ бууруулахад дэмжлэгүзүүлээд байна.

Гадаад худалдааг тогтворжуулахын тулд гадаадхудалдааны бодлогын арга хэрэгслүүдэд зоригтой шинэчлэл хийж, төрөл бүрийндэмжих бодлогын хүчийг нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Экспортын татварын буцаалт,экспортын зээлийн даатгал зэрэг хуульд нийцсэн гадаад худалдааны аргахэрэгслүүдийг бүрэн дүүрэн ашиглаж, экспортын зээлийг өргөжүүлэхээс гаднаэкспортын хэмжээ нь хурдацтай нэмэгдэж буй компаниудад зах зээлээ өргөжүүлэхэднь дэмжлэг үзүүлэх, экспортын татвар, хураамжийн хөнгөлөлт үзүүлэх зэрэгурамшуулалт бодлого хэрэгжүүлж, худалдааны салбарын санхүүгийн эрсдэлийн нөхөнолговрын тогтолцоог улам боловсронгуй болгож, мужийн зэрэглэлийн санхүүгийнэрсдэлийн нөхөн олговрын хэмжээ, санхүүгийн баталгааны эрсдэлийн харьцаагнэмэгдүүлж, татварын буцаан олголтын мөнгө барьцаалсан зээлийн хүүг нэмэгдүүлжэкспортын компаниудын санхүүгийн зардлыг бууруулахад анхааран ажиллах нь зүйтэй.Түүнчлэн  жижиг дунд болон бичил бизнесэрхлэгч компаниудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг шинэ коронавирусийн хоригийн“хий эргэлт”-ийн үеийн хүндрэлийг даван туулахад чиглүүлэхээс гадна 1-р улирлынсүүлээр үүсэх магадлалтай экспортын нөхөн олговрын гэнэтийн өсөлтөд “хүчсэлбэх” -д зориулах нь зүйтэй юм.

Гадаад худалдааг тогтворжуулахдаа нөөцийг тогтвортойбарихын зэрэгцээ бизнесийн орчинг тасралтгүй сайжруулснаар үйлдвэрлэлийгэрчимжүүлж чадна. Худалдааны яам “зуун мэргэжилтэн мянган компани” хөдөлгөөнөрнүүлж томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааг тогтворжуулахолон талын арга сүвэгчилж, онцгой үеийг даван туулахын тулд төр засгийнмэргэжилтнүүд болон томоохон үйлдвэр, экспортын компаниуд “нэг компани ба нэгмэргэжилтэн”, “нэг цэг ба нэг нэгж” гэсэн удирдамжийн дагуу нягт харилцаатайуялдан ажиллаж, компани тус бүрд тусгайлан зориулсан экспортыг нэмэгдүүлэхтөлөвлөгөө боловсруулж, импортлогчийн бараа, бүтээгдэхүүний стандарттай хэрхэннийцүүлэх, худалдааны хохирлыг хэрхэн арилгах, төрөл бүрийн хязгаарлалтын аргахэмжээнд хэрхэн бэлтгэлтэй байх зэрэг тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж,хоригийн үеийн шинэ нөхцөл байдалд нийцсэн гадаад худалдааны бодлогыг бийболгосноор гадаад худалдааны бодлогын хэрэгслүүдийг шинэчилж, дэлхий нийтийнхудалдааны бодлогод шинэ салхи оруулахад дэмжлэг болох юм. Коронавирусийнтархалт намжсаны дараа олон тооны гэрээ байгуулах, хэтийн төлөв бүхий шинэ захзээлийг манлайлан тэлэх үүргийг өрсөн гүйцэтгэж, “байгаа оносон, цөөхөн”шийдлээр дамжуулан гадаад худалдааг дэмжих олон тооны оновчтой бодлогыгнэвтрүүлснээр ”цонх үе”-ийг бүрэн дүүрэн ашиглаж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтүргэн хугацаанд үйлдвэрлэлээ сэргээж, экспортын орон зайгаа тэлэхэд тусалж,гадаад худалдааны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээ “коронавирус намжих”үе шатанд өсөлт нь эргэн сэргэж, дэлхий нийтийн худалдааны талбарт улам илүүнөлөөтэй байр сууринд дахин очих боломжтой юм.

Энэ удаагийн цохилт нь бидэнд гадаад худалдааныөрсөлдөөний гол цөм нь үйлдвэрлэлийн гинжин хэлхээг хянах чадвар юм гэдгийг гүнгүнзгий мэдрүүлж өглөө. Өвчний тархалт манай улсын эдийн засагт үзүүлж буйнөлөө нь тодорхой хэсэг үеийг хамарсан асуудал бөгөөд гадаад худалдаа цаашидцэцэглэн хөгжсөн хэвээр байх нь дамжиггүй. Гэвч бид гадаад худалдаа, хөрөнгөоруулалтыг бодлогын нөлөөгөөр тогтворжуулахын зэрэгцээ улам эрчтэй урагшлуулахшинэчлэл, нээлттэй бодлогыг идэвхийлэн санаачилж, чөлөөт худалдааны туршилтынбүсийн 202 журмыг улам өргөн хүрээнд боловсронгуй болгон хэрэгжүүлж, илүүхөнгөвчилсөн “хориг, хязгаарлалтыг багасгаж, үйлчилгээг сайжруулсан” аргахэмжээг өргөнөөр хэрэгжүүлж, чөлөөт худалдааны туршилтын бүсийн “түрүүлэнхэрэгжүүлж, тэргүүлэн турших” туршлагыг нийт улсын хэмжээний урамшуулалтбодлого болгон хувиргаж, дэлхийн худалдааны ерөнхий дүр зураг, журамшинэчлэгдэж буй цонх үеийг даван туулахын тулд идэвх, санаачилгаа бодитоорнэмэгдүүлж, бодлогын нүүдлийг эхлэн нүүж 2020 онд гадаад худалдааны салбарынтогтвортой хөгжлийг хангахын зэрэгцээ чанарыг улам дээшлүүлж, илүү их эрчхүчээр цэнэглэх болно.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт