中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > 2019 ОНД ӨМӨЗО ГАДААД ХУДАЛДААНЫ ӨСӨЛТИЙН ТҮВШИНЭЭР БНХАУ-Д ТЭРГҮҮЛЖ, ЭКСПОРТ, ИМПОРТ ДАХИН ШИНЭ ӨНДӨРЛӨГТ ХҮРЛЭЭ

Худалдааг Дэмжих Тавцан

2019 ОНД ӨМӨЗО ГАДААД ХУДАЛДААНЫ ӨСӨЛТИЙН ТҮВШИНЭЭР БНХАУ-Д ТЭРГҮҮЛЖ, ЭКСПОРТ, ИМПОРТ ДАХИН ШИНЭ ӨНДӨРЛӨГТ ХҮРЛЭЭ

来源:Хурлын хэвлэл мэдээллийн алба Жао Ли Жэн Нийтлэгч: Умардын мэдээллийн сүлжээНийтэлсэн цаг:2020-01-19

1сарын 17 өдөр ӨМӨЗО-ны Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Албанаас зохионбайгуулсан 2019 оны Хөх Хотын Гаалийн газрын дэвшилтэд гадаад худалдааны эдийнзасгийн орчны үйлчилгээний талаар ӨМӨЗО-ны гадаад руу чиглэсэн нээлттэй үрдүнгийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, 2019 онд ӨМӨЗО гадаадхудалдааны өсөлтийн түвшнээр БНХАУ-д тэргүүлж, экспорт, импорт дахин шинэөндөрлөгт хүрсэн болон ӨМӨЗО-ны гадаад худалдааны хөгжил бүхэлдээ тогтвортойөсөлтийн зорилтоор чанарын өсөлт гаргасан, тогтвортой өсөлтийн зорилт нь эерэгхандлагатай болж, Хөх Хотын гаалийн газрын статистикийн үзүүлэлтээр 2019 ондӨМӨЗО-ны гадаад худалдааны экспорт, импорт 109.57 тэрбум юань болсон нь өмнөхоны мөн үеэс 5.9%-аар өссөн бөгөөд бүх Хятадын гадаад худалдааны өсөлтийн түшингээс2.5%-аар өндөр байна. Үүн дотроо экспорт 37.68 тэрбум юань буюу 0.4%-ийнбууралттай, импорт 71.89 тэрбум юань буюу 9.5%-ийн өсөлттэй гарсан.

2019 ОНД ӨМӨЗО ГАДААД ХУДАЛДААНЫ ӨСӨЛТИЙН ТҮВШИНЭЭР БНХАУ-Д ТЭРГҮҮЛЖ, ЭКСПОРТ, ИМПОРТ ДАХИН ШИНЭ ӨНДӨРЛӨГТ ХҮРЛЭЭ

Мэдэгдлээс харахад 2019 онд ӨМӨЗО-ны гадаад худалдааныхөгжил экспорт, импортын эерэг сайн хандлага гаргасан, Орос, Монгол орнууд ньголлох худалдааны хамтрагч болж, “Бүс ба зам”-ийн чиглэлийн улс орнуудынэкспорт, импорт харьцангуй нэмэгдсэн, хувийн аж ахуй нэгжүүд голлох хүч болж,төрийн аж ахуй нэгжийн оролцоо хурдацтай нэмэгдсэн, хувийн салбарын худалдааныэзлэх хувь өсөж, худалдааны бүтэц тасралтгүй сайжирсан, Баяннуур, Бугат,Манжуур гурван боомтын гадаад худалдааны шууд эзлэх хувь нийт худалдааны талаасилүү хувь болж, голлох экспортын бараанд өсөлт, бууралт ээлжлэн гарсан,импортыг байгалийн нөөц бүтээгдэхүүнд голлон чиглүүлэх зэрэг 7 онцлогтой байсан.

      Нэг жилийнтурш Хөх Хотын гаалийн газар бүх төрлийн үйл ажиллагаандаа иж бүрэн, гүнзгийшинэчлэл хийж, ӨМӨЗО-ны бүх талаар гадаад руу чиглэсэн нээлттэй бодлогоддэмжлэг үзүүлж ажилласан. Үүн дотроо Хөх Хотын гаалийн газар бүх талаар гаалийнбизнесийн орчныг сайжруулж, бүх хүчин чадлаараа татвар, хураамжийг бууруулах төрөл бүрийнбодлогыг хэрэгжүүлэн, гаалиар нэвтрүүлэх нийт хугацааг багасгаж, гаалийн бүсийнимпортын гаалиар нэвтрүүлэх дундаж хугацааг 27.72 цаг болгосон нь 2017 оныбүтэн жилийн үзүүлэлттэй харьцуулахад 81.3%-аар багасгасан бөгөөд бүх Хятадындундаж түшингээс дунджаар 13.69 цагаар хурдан, экспортын гаалиар нэвтрүүлэхнийт хугацааг 0.72 цаг болгож тоон үзүүлэлтийн харьцааг 68.6%-аар багасгасан ньбүх Хятадын дундаж түшингээс 3.28 цагаар хурдан болсон. Тасралтгүйгээр гаалиарнэвтрүүлэх хяналтын аргачлалын өөрчлөлтийг сайтар хийж, бараа тээвэрлэлтийнгарц дээрх авто тээврийн шалгалтын зогсолтыг 10 секундээс 5 секунд болгожбагасгасан. Олон төрлийн санаачилга гаргаж Хятад-Европ чиглэлийн төмөр замынгаалиар нэвтрэх хугацааг 6 цагаас бага болгож багасган нь 2019 онд Эрээнбоомтоор дамжин гарах Хятад-Европын галт тэрэгний тээврийн маршрутыг 34-өөр,1490 удаагийн цуваагаар, 138 мянган стандарт чингэлгээр, бараа тээвэрлэлтийнхэмжээ 1 сая 186.3 мянган тоннд хүргэж, барааны үнийн дүнг 2.11 тэрбум юаньболгосон. Тээвэрлэлтийн цуваа өмнөх онтой харьцуулахад 41.63%-аар өсөж, бараатээвэрлэлтийн хэмжээ анх удаа сая тонноос давж, ачааллын түвшин 97%-ийг давсаннь 3 сараар түрүүлж 2018 оны жилийн тээврийн нийт хэмжээнд хүрсэн байна. Үүнийзэрэгцээ хатуу хяналтаар эх орныхоо “Умардын их хаалга”-ийг сайтар манаж, нэгжилийн дотор сүүлийн арван жилийн хамгийн их гаалийн бүсийн чонын арьс хуульбусаар нэвтрүүлэх хэргийг илрүүлж, 205 ширхэг чонын арьс, 1 ширхэг бүтэн чоныгхураан авсан. Мөн 6-аас доошгүй зааны соёо зэрэг нэн ховордсон амьтны төрлийнхэргийг мөрдөн шалгаж, анх удаагаа хойд зүгийн бөхөнгийн эврийг хураан авч,зааны соёо зэрэг нэн ховор зүйлийн амьтны төрлийг хилээр нэвтрүүлэх хууль бусүйлдлийг таслан зогсоож, түүхэн амжилт гаргасан. Хилийн чанадаас ургамлынхортой тархалт орж ирэхээс хатуу чанд хамгаалж, хил дамнасан амьтны халдвартөвчнийг хатуу хянаж, амьтны гаралтай бүтээгдэхүүнд экспорт, импортын өмнөх бадараах  шинжилгээ хийж төрөл бүрийн 9төрлийн халдварт өвчний нийт 40 удаагийн тохиолдол, нийт ургамлын төрлөөсбиологийн аюултай төрөл (хортон шавж, мөөгөнцөр, нян гэх мэт)-ийг 14.6 мянгантөрөл зүйлийг илрүүлсэн нь түрүү жилийн мөн үетэй харьцуулахад төрөл зүйлийнтоо 38.62%-аар өссөн байна.

Ерөнхийд нь авч үзэхэд,хэдийгээр 2019 онд олон улсын эдийн засаг, худалдааны салбарт олон удаагийнтогтворгүй, тодорхой бус шалтгаанаас үүдэн гадаад худалдааны өндөр чанарынхөгжил олон удаагийн сорилттой нүүр тулгарсан боловч, ӨМӨЗО гадаад худалдаандэхнээс нь төгсгөл хүртэл тогтвортой өсөлтийн зорилтыг хадгалж, эерэг хандлагыггаргасан бөгөөд хөгжлийн боломжит чадварыг тасралтгүй гаргасаар байсан.БНХАУ-ын гадаад худалдааны бүх талын тогтвортой хөгжлийн бодлого сайжирч байгаатул 2020 онд ӨМӨЗО-ны гадаад худалдаанд тасралтгүй гадаад руу хандсан нээлттэйбодлогыг өргөжүүлэх, тогтвортой гадаад хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмжиж, гадаад худалдааны тогтвортойөсөлтийн  “төрийн хяналтыг хялбаршуулж,үйлчилгээг сайжруулах” шинэчлэлийн хэрэгжилтийг гүнзгийрүүлэх,  бизнесийн орчин болон худалдааг хялбаршуулах түвшинтогтвортой өсгөх хэтийн төлөвтэй байна.  



内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт