中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > 2019 оны олон талт болон хоёр талт худалдаа аж үйлдвэрийн хамтын ажиллагааны механизмын хурал ZHENG ZHOU хотод болов.

Худалдааг Дэмжих Тавцан

2019 оны олон талт болон хоёр талт худалдаа аж үйлдвэрийн хамтын ажиллагааны механизмын хурал ZHENG ZHOU хотод болов.

Нийтэлсэн цаг:2019-11-05

2019 оны олон талт болон хоёр талт худалдаа аж үйлдвэрийн хамтынажиллагааны механизмын хурал 2019-10-30-ний өдөр Хө Нан мужийн Жэн Жоу хотодболов. БНХАУ-н худалдааг дэмжих хороо, БНХАУ-н олон улсын бизнес холбооны дэддарга Лю Пэн Чи, БНХАУ-н олон улсын бизнесийн холбооны нарийн бичгийн дарга ЮЖиан Лун, БНХАУ-н олон улсын бизнес холбооны 2 талт хамтын ажиллагааны хэлтсийндарга Ву Мүн, үзэсгэлэн худалдааны хэлтсийн дарга Гуо Ин Хуй,  БНХАУ-н худалдааг дэмжих хорооны судалгааныхэлтсийн дэд захирал Ми На зэрэг холбогдох салбар хэлтсийн төлөөллүүд хуралдоролцсон байна. Нарийн бичгийн дарга Ю Жиан Лун, Хө Нан мужийн худалдааг дэмжиххорооны дарга Лиан Жиэ И нар ерөнхий зохион байгуулагч болон гүйцэтгэхбайгууллагыг төлөөлж хурал дээр үг хэлсэн бөгөөд Лю Пэн Чи дэд дарга хурлыгдүгнэж үг хэлсэн байна. Бүх улсын 44 орон нутгийн худалдааг дэмжих хорооны 80гаруй төлөөлөл энэ удаагийн хуралд оролцсон байна.

Нарийн бичгийн дарга Ю Жиан Лун олон болонхоёр талт хамтын ажиллагааны механизмын ажлын хөгжил дэвшлийн талаар товчдурдаж, одоогоор тулгарч байгаа нөхцөл байдлыг хуваалцаж, дараа дараагийн ажлынталаар санал дэвшүүлэв. Бизнес холбооны хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийндарга Ву Мөн, олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дэд захирал Ю Фэй тус бүрхоёр талт болон олон талт хамтын ажиллагааны ажлын нөхцөл байдал, одоо тулгарчбуй асуудал, дараагийн алхмын ажлын санал, олон талт болон хоёр талт хамтынажиллагааны механизмд орон нутаг хэрхэн оролцох зэрэг асуудлыг танилцууллаа.

Хуралд мөн Хө Нан, Шан Дун, Нин Шиа, ГуанШи, Юн Нан, Да Лиан, Ву Хан зэрэг 7 салбар танхимыг хариуцаж байгаа ороннутгийн харилцаа холбооны газрыг сайшаан дэмжсэн байна. Нин Шиа мужийнхудалдааг дэмжих холбооны дэд дарга Шиэ Жун Мэй,  Юн Нан мужийн худалдааг дэмжих холбооны дэдзахирал Бао Вэн Тао болон Хө Нан мужийн худалдааг дэмжих холбооны харилцаахолбооны хэлтсийн захирал Лэй Бао Пин нар олон талт болон хоёр талт хамтынажиллагааны механизмын ажлын туршлага болон арга барилын талаар санал бодлоохуваалцлаа.

Хуралдоролцсон бусад орон нутгийн худалдааг дэмжих холбоод дараа дараагийн шатанд механизмынажлыг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцож, төв хорооноос нэгдсэн удирдлагаар хангах, орон нутгийнхороод хоорондын мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, хоёр талынбизнес эрхлэгчдийн зөвлөлийг байгуулах ажлыг түргэсгэх, орон нутгийн механизмынбүтээн байгуулалтыг дэмжих зэрэг саналуудыг дэвшүүлсэн байна.

Лю Пэн Чи дэд дарга төгсгөлд дүгнэжхэлэхдээ, сүүлийн жилүүдийн механизмын ажлын ололт амжилтыг өндрөөр үнэлж, төвхорооноос дараагийн шатанд хийх ажлын санал, орон нутгийн худалдааг дэмжиххорооноос  олон талт болон хоёр талтхамтын ажиллагааны механизмын ажилд оролцох чухал заавруудыг гаргалаа. ӨМӨЗО-ныхудалдааг дэмжих хорооны дэд байцаагч Ли Жи Мин, харилцаа холбооны хэлтсийнсудлаач Рн Жэн Шэн нар мөн хуралд оролцлоо.

2019 оны олон талт болон хоёр талт худалдаа аж үйлдвэрийн хамтын ажиллагааны механизмын хурал ZHENG ZHOU хотод болов.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт