中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > БНХАУ-Эрээн хотын “Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат бүсийн агуулах, боловсруулах, худалдааны парк”үйл ажиллагаагаа эхлүүлэв

Худалдааг Дэмжих Тавцан

БНХАУ-Эрээн хотын “Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат бүсийн агуулах, боловсруулах, худалдааны парк”үйл ажиллагаагаа эхлүүлэв

来源:Хурал чуулганы мэдээлэл хэлтэс Фань Яа нанНийтэлсэн цаг:2018-10-11

     Улсын “Бүс ба Зам”стратегийн хэрэгжилтийн хүрээнд Эрээн хот нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Орос, Монгол хоорондын хамтын ажиллагааны механизмыг тасралтгүй төгөлдөржүүлж, хилийн боомтын эдийн засгийг хөгжүүлэхийг онц анхааран ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Эрээн хотын намын хороо, засгийн ордон болон холбогдох байгууллагын дэмжлэгээр Өвөр монголын Дун Шинь хөдөө аж ахуйн технологи хөгжүүлэх ХХК нь 2016 оноос эхлэн агуулах, логистик, боловсруулах, гаалийн баталгаа зэрэг цогц үйлчилгээ бүхий орчин үеийн стандарт хангасан Үр тариа, ургамлын тосны худалдааны парк байгуулахаар төлөвлөж байгуулж эхэлсэн юм.
     8-р сарын 18-ны өдрийн үдээс хойш, Өвөр монголын үндэстний худалдааг дэмжих комисс, Өвөр монголын үр тарианы эдийн засгийн нийгэмлэг, Өвөр Монголын үр тарианы холбоо болон Өвөр монголын Дун Шинь хөдөө аж ахуйн технологи хөгжүүлэх ХХК хамтран Эрээн хотод “Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат агуулах, боловсруулах ба худалдааны парк” буюу “Хил дамнасан төмөр замын боомтоор баглаагүй Үр тариа ба ургамлын тос” тээвэрлэх тусгай шугамын нээлтийн хэвлэлийн хурлыг зохион байгуулжээ.
     ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх хурлын гишүүн, ӨМӨЗО-ны Үндэстний худалдааг дэмжих комиссын дарга бүгээд Өвөр монголын Дун Шинь хөдөө аж ахуйн технологи хөгжүүлэх ХХК-ын ТУЗ-ын дарга Жан Жаньжун, Эрээн хотын Хөрөнгө оруулалтын газрын байнгын дэд дарга Жоү Жинрань нар хэвлэлийн хуралд оролцож, Рэнь минь сайт, Синьхуа сайт, Жүншинь сайт, Өвөр монголын одон телевиз, Өвөр монголын Рунмэй сайт, Өвөр монголын сонин мэдээ сайт, Ван-и сайт, Өнөөдрийн топ мэдээ сайт зэрэг 30 гаруй Өөртөө засах орны дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид байлцав.
     Өвөр монголын Дун Шинь хөдөө аж ахуйн технологи хөгжүүлэх ХХК-ын ТУЗ-ын гишүүн Юүн Личин гол сэдэвт илтгэл хийхдээ “Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат агуулах, боловсруулах ба худалдааны парк” нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг “гаалийн баталгаа, агуулах, худалдаалах, паркийн доторх парк” зэрэг үйл ажиллагаагаар гол болгож, хилийн цанд тариалалт хийж, бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн худалдан авч, хил дамнан тээвэрлэж, хилийн боомтод буулгаж, үр тариа, хүнсний тос боловсруулах\хилийн дотно гадна бүр байх\, агуулах болон логистик зэрэг үйлдвэрийн хэлхээ болгон бүх талаар хөгжиж, ачих, буулгах, хадгалах, боловсруулах, савлах, тээвэрлэх, тооцоо хийх зэрэг олон үйл ажиллагааг цогц хамарч цадсан байна. Одоогийн байдлаар дата санд тулгуурлан онлайн тавцанг байгуулж, санхүүгийн үйл ажиллагааг оруулан ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна, энэ бүхэн нь хилийн боомтод тулгуурлаж, үйлдвэрийн бус үр тариа, ургамлын тосыг худалдан авах “Хилийн боомтод үр тариа худалдаалах тавцан”-г бий болгох зорилтод чиглэн ажиллаж байгаа юм.

БНХАУ-Эрээн хотын “Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат бүсийн агуулах, боловсруулах, худалдааны парк”үйл ажиллагаагаа эхлүүлэв


     Жан Жаньжун сэтгүүлчдэд ингэж хэлэв: Дуншинь ХХК нь нэгдүгээр ээлжээр 280 сая юань хөрөнгө оруулж, 200 му талбайтай агуулах, логистик, боловсруулах, гаалийн баталгаа зэрэг цогц үйлчилгээ бүхий орчин үеийн парк байгуулжээ, Хятад, Монгол, Орос гурван орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хэлхээнд шинэ гарц болсон байна, 2-р ээлжийн бүтээн байгуулалтдаа зориулан 1000 му газар авч, 1 тэрбум юань хөрөнгө оруулах болно. Үүгээр Эрээн хотоор гол болгосон бүх улсад хандсан “Хилийн боомтод үр тариа худалдаалах тавцан”-ыг бүтээн байгуулж, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө мөнгө, мэдээ, мэдээллийн цугларал ба тархалтын цэг болох хөгжих төлөвлөгөөтэй байна.

БНХАУ-Эрээн хотын “Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат бүсийн агуулах, боловсруулах, худалдааны парк”үйл ажиллагаагаа эхлүүлэв


     Ойлгож мэдсэнээр Эрээн хот бол Хятад, Монгол, Оросын хилийн худалдааны хөгжлийн коридор ба эх хуурайн боомтын хот юм. Логистикийн чигыг зөв байршуулах, үйлдвэрийн хэлхээ, үйлдвэрлэл ба борлуулалтыг зөв холбох аргаар эдийн засгийн үр ашиг сайтай үр тарианы орчин үеийн логистекийн системийг ажиллуулах болно.
     Хэвлэлийн хурлаар Жоү Жинрань сэтгүүлчдийн асуултад хариулахдаа паркийн үйлдвэрийн цогц хэлхээ нь Эрээн хотын үр тариа, ургамлын тосны салбарын хүрэлцэхгүй талыг нөхөж, тоо хэмжээ, чанар чансаа хоёрыг зэрэг дээшлүүлсэн байна. Монгол, Оросод хөрөнгө оруулалтаа нэмэх, ногоон, органик, тасралтгүй, мөрдөж болох шар буурцаг, улаан буудай зэрэг түүхий эдийг импортолж, Эрээн хотын ургамал үр тариа, ургамлын тосны салбарын эрүүл, тасралтгүй хөгжих боломжийг сайжруулах болно. Эрээн хотын засгийн орон ба ААН-ийн хамтын ажиллагаа нь тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ашигтай байж, нийгэм ба эдийн засгийн хос үр ашгийг авчирсан байна гэв.

БНХАУ-Эрээн хотын “Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат бүсийн агуулах, боловсруулах, худалдааны парк”үйл ажиллагаагаа эхлүүлэв

                                        ▲Эрээн хотын засаг дарга Лиу Жипин үг хэлэж байгаа нь 

БНХАУ-Эрээн хотын “Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат бүсийн агуулах, боловсруулах, худалдааны парк”үйл ажиллагаагаа эхлүүлэв

                                                     ▲Нээлтийн ёслолын талбайд

     19-ны өдрийн үдээс өмнө, “Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат агуулах, боловсруулах ба худалдааны парк” буюу “Хил дамнасан төмөр замын боомтоор баглаагүй Үр тариа ба ургамлын тос” тээвэрлэх тусгай шугамын нээлтийн арга хэмжээ нь арслан тоглолтоор эхэлж, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн намын хорооны гишүүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Тян Юүн, Эрээн хотын засаг дарга Лиу Жипин, Эрээн хотын намын хорооны байнгын гишүүн, нэгдмэл фронтын дарга бүгээд хотын дэд дарга Жя Вэйдун нар оролцов.
      Нээлтийн үйл ажиллагааны дараа, эрээн хотын дарга Лиу Жипин сэтгүүлчдийн асуулгыг хүлээн авахдаа ингэж хэлжээ:“Үр тариа, ургамлын тосны гаалийн баталгаат агуулах, боловсруулах ба худалдааны парк” буюу “Хил дамнасан төмөр замын боомтоор баглаагүй Үр тариа ба ургамлын тос” тээвэрлэх тусгай шугамын ажиллуулсан нь Хятад, Монгол, Орос нь нэгдүгээр үйлдвэрийн салбар дэх гүнзгий хамтын ажиллагааны үр дүн, үүгээр эрээн хотын үйлдвэрийн бүтэц ч дэвшин хөгжиж байна, ирээдүйд Эрээн хот нь бүх Өвөр монголын гадаад худалдааны хөгжлийн манлай болно гэв. Ирээдүйд Дуншинь ХХК нь нийгмийн хариуцлага болон түүхэн хөгжлийн тэргүүнд ажиллахаар мэрийх болно, “Бүх Хятадын маалинганы үрийн тархалтын бааз” хөгжүүлэх, маалинганы тэргүүний аж ахуйн нэгж болон хөгжиж, Хятадын иргдэд “органик, ногоон, эрүүл, байгаллаг” үр тариа ба ургамлын тосоор хангах болно гэж Дуншинь ХХК-ын дарга Жан Жаньжун хэлжээ.
      Дуншинь ХХК нь тариалалт-хураалт-эргүүлэн худалдан авалт- хадгалах ба тээвэрлэх-баглаа боодол хийх-борлуулалт хийх дамжлага бүхэнд хяналт буюу хувьцаа эзэмших хэлбэрээр оролцож, Хятад, Монгол, Орос, Казахстан зэрэг улсуудад үйл ажиллагаагаа хийж байна. Одоогийн байдлаар Дуншинь ХХК нь ӨМӨЗО-ны тэргүүний төсөл ба тэргүүний ААН-д өргөн мэдүүлсэн, Гааль ба хорио цээр паркд нэгэнт ажиллаж эхэлсэн нь худалдааг хөнгөвчилсөн байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт