中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Сицуан муж дэх Өвөр монгол бизнес холбоо Ордос хотын Худалдааг дэмжих хороонд ажиллав

Худалдааг Дэмжих Тавцан

Сицуан муж дэх Өвөр монгол бизнес холбоо Ордос хотын Худалдааг дэмжих хороонд ажиллав

来源:Ордос Жя ЮорүНийтэлсэн цаг:2018-10-11

  

Сицуан муж дэх Өвөр монгол бизнес холбоо Ордос хотын Худалдааг дэмжих хороонд ажиллав

     7-р сарын 31-ны өдөр, Сицуан муж дэх Өвөр монгол бизнес холбооны дэд дарга Жао И-Пин, Дэд дарга Тян Жиун, нарийн бичгийн дарга Лиу Шүпин нар Ордос хотын Худалдааг дэмжих хороонд ажиллаж, Эзэн-хороо хошууны Тян Жио парк, Ордсын Шинжлэх ухаа, боловсрол, соёлын инновачи паркад \Цаашид “Соёлын парк” гэх\ажиллаж, уулзалт хийжээ. Ордос хотын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Гао Жяншинь холбогдох ажилтнуудын хамт байлцав.
    Уулзалтыг соёлын паркийн дарга Ван Шиу хөтөлж, уулзалтаар Өвөр монголын Рун Цао соёлын ХХК, Өвөр монголын “Зи Юү Дао Шян” соёл, аялал жуулчлалын ХХК, Фан Дэн номын холбоо, Өвөр монголын “Жиу Хэ Тян Шяа” соёл хэвлэл мэдээллийн ХХК зэрэг 15 ААН компани болон бүтээгдэхүүний танилцуулга хийсэн байна. Сицуан муж дэх Өвөр монгол бизнес холбооны төлөөлөгч манай хотын ААН-ын төлөөлөгчтэй саналаа солилцож, Сицуаны Өвөр монгол бизнес холбоо нь нөөц боломж баялаг, холбоо барих суваг олон байдагтаа тулгуурлан, Сицуан муж болон Өвөр монголын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно, мөн Ордос ААН-үүд Сицуан мужид аялах, хөрөнгө оруулахыг урьж байна гэв.
    дэд дарга Гао Жяншинь Сицуаны Өвөр монгол бизнес холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд баярлан угтаж байгаагаа илэрхийлж, тус аялал нь хоёр мужийн “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хэрэгжилт, хамтын ажиллагааг ажил хэрэгч хэрэгжүүлж байгаагийн илрэл, мөн хойшдын хамтын ажиллагааны хөгжилд хөрс суурь болж байгааг онцолж, Ордос хотын Худалдааг дэмжих хороо нь байгуулагдсанаас нааш зохион байгуулсан худалдаа ба хөрнгө оруулалтыг дэмжих хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэн яармаг, чуулга уулзалт, хөрөнгө оруулагч татах танилцуулга уулзалт болон олсон амжилт зэрэг талаар танилцуулжээ.
    Тэрээр энэ удаагийн уулзалтаар хоёр муж нь тусбүрийн давуу нөхцөл байдалдаа тулгуурлан, Ордос хотын ААН-үүд нэн олон амжилттай туршлагаа хуваалцах, Соёлын парк нь үйлчилгээний стандартаа тасралтгүй өсгө, ААН-үүдийг хөгжилд оч нэмэх, оролцогчид энэхүү уулзалтын аз тохиол олдсондоо нандигнаж байх, харилцаа холбоогоо эрчимжүүлж, хамтын хөгжлийн арга замыг эрх хэрэгтэй гэв. Тус уулзалт нь маш найрсаг орчинд болж, ажил хэрэгч үр дүн олсон байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт